Замын-Үүд суманд сураггүй алга болоод дөрөв хонож байгаа найман настай Д.Сэржмядаг охины асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
"Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт охины аав ээжийг шалгаж байгаа тухай мэдээлсэн бөгөөд энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал "Цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаа болон Мөрдөн байцаах алба зэрэг холбогдох чиглэл чиглэлийн албадууд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гээд "Эрэн хайх ажиллагаа цаг минут тутамд үргэлжилж байна" гэлээ.
Өчигдрийн телевизийн мэдээгээр 70 хүүхэд алга болоод олдоогүй гэж мэдээлсэн. Эндээс 24 нь олдчихсон.
Мөн Эрээн хотод охиныг эрэн сурвалжилж байгаа эсэх талаар тодруулахад, цагдаагийн байгууллагаас БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотод суугаа Монгол улсын консулд Замын-Үүдийн цагдаагийн хэлтсээс холбогдох албан тоотыг явуулсан бөгөөд Хятадын холбогдох эрх бүхий байгууллагууд хамтарч ажиллаж байгаа гэлээ.
Энэ тухай мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдан авна гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан хурандаа Н.Ганбадрал:
"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс охиныг эрж хайх ажиллагаанд үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн хүнийг 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна" гэв.
2017 оны байдлаар хэчнээн хүүхэд алга болсон талаар асуухад, "Эрэн сурвалжах ASAP сан гэж бий. Өчигдрийн телевизийн мэдээгээр 70 хүүхэд алга болоод олдоогүй гэж мэдээлсэн. Эндээс 24 нь олдчихсон. Тэдний дунд хил давсан хүүхдийн талаарх мэдээлэл байхгүй. Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүдийн ерөнхий байдлыг тогтоогоод үзэхээр удаа дараа алга болдог, удаа дараа эрэн сурвалжлагдаж байдаг, ар гэртэйгээ таарамж муутай, архи дарс уудаг, PC тоглоомд донтдог зэрэг тэнэмэл амьдралтай хүүхдүүд байдаг.
Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам сийрэг. Өчигдөр гэхэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумд 15 настай охин малд яваад алга болсон. Сумын Засаг даргыг орлогч тэргүүтэй эрэн хайх баг тухайн өдрөө хүүхдийг олсон. Судалгаагаар өдөртөө дунджаар 10-15 хүүхэд алга болдог ба тэдний 50 хувь нь өдөртөө олддог. Үлдсэн нь дараагийн өдрүүдэд олддог" гэлээ.
Одоогийн байдлаар 2015 онд алга болсон гурван хүүхэд, 2016 онд дөрвөн хүүхэд алга болоод олдоогүй байна. Гол усанд живсэн, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн, ан амьтны довтолгоонд өртсөн байж болзошгүй хүүхдүүд байгаа гэнэ. Цагдаагийн байгууллага эдгээр хүмүүсийг тасралтгүй эрэн хайж байдаг гэв.
Замын-Үүдийн хяналтын камер ажиллахгүй байсан эсэхийг лавлахад: "Замын-Үүдийн камерт ашиглалтын засвар хийгдээгүй байсан юм билээ. Иргэдийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын гэмт хэрэг үйлдэгдэж байгаа гэазруудад камер байрлуулсан. 100 хувь ажиллаж байна. Мөн манай шуурхай удирдлагын төв хянаж байна. Иргэд сүүлийн үед хувийн эзэмшлийн хашаандаа хяналтын камерууд суурилуулж байгаа нь үр дүнд хүрч байна. Тэдгээрээр зарим гэмт хэргийг илрүүлж байна.
Дашрамд хэлэхэд, аж ахуй нэгж байгууллагууд шинэ барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхдөө хяналтын камертай байна гэсэн заалтыг мөрдөж байх ёстой" гэлээ.