Наран их дэлгүүр ХХК-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг World Watch and Jewellery Fair УИД-ын баруун талд байрлах Наран Центр дээр зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 2017-11-17–аас 2017-12-03-ыг хүртэл зохион байгуулагдахтай холбогдуулж Наран Групп-ын ТУЗ-ын дарга С.Болдхэттэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
-Хүний бугуйнд үргэлж байж, цаг хугацааг илтгэж байдаг цагны тухай та өөрийн бодлоо хуваалцахгуй юу?
Хүн төрөлхтөн цаг хугацааг нарийн тооцоолон, амьдрал ахуй, ажил үйлсээ зохицуулж явахын тулд хэдэн зуун жилийн турш хөдөлмөрлөсөөр энэхүү цаг гэдэг гайхамшигт зүйлийг бүтээсэн байдаг.
Цагийг дэлхийн олон орны мастерууд хийдэг. Мастер хүний өөрийнхөө гараар хийж, олон үе уламжлуулсаар урлагийн бүтээл болтол хөгжүүлж, дээд зэрэгт хүргэсэн улс бол яах аргагүй Швейцарь улс. Швейцарь улс шинжлэх ухааны нарийн тоцоололтой машин механизмаар алдартай.
-Та хамгийн анх Монголын хэрэглэгчдэд цаг хүргэх талаар хэзээ шийдэж байсан бэ?
-Би өөрөө цагны үүх түүхийг их сонирхож, уншиж судалсан зүйл чамгүй. Ер нь миний хобби болсон зүйл. Бас нэлээн хэдэн цагны цуглуулгатай. Залуудаа төр улсын ажил хийж Швейцарьт олон удаа очиж, Японд дипломат алба хашиж цагны утга учрыг сайн мэддэг болсон. Японы Seiko цагийг бүтээдэг Японы эзэн хааны тусгай халамж, хамгаалалтанд байдаг, хайр хишгийг нь хүртсэн нэгэн өвгөн байдаг. Тэр хүнтэй би биеэрээ уулзах зэргээр цагны ертөнцөөр багагүй аялсан.
Хүн бүр сайхан амьдарья, чанартай юм эдэлж хэрэглэе гэсэн эрмэлзэлтэй байдаг. Үүний нэг хэрэглээнд цаг ч зүй ёсоор орно.
Хөгжилтэй, соёлжсон оронд урлаг, спортын гавъяатнуудаа магтан шагшихын зэрэгцээ гайхалтай техник, технологи бүтээгч хүмүүсээ ингэж хайрлаж, хүндэтгэдэг байна. Энэ бүхнийг харсны дараа ийм сайхан цагийг би ч юм уу, хэдэн Монгол хүн зүүх биш, ер нь нийтээрээ сайхан таашааж хэрэглэдэг байвал яасан юм бэ гэж зорьсон. Хүн бүр сайхан амьдарья, чанартай юм эдэлж хэрэглэе гэсэн эрмэлзэлтэй байдаг. Үүний нэг хэрэглээнд цаг ч зүй ёсоор орно.
-Хүнд бас хамгийн удаан зүүх дуртай гэж бас байдаг?
Цаг өөрөө хэв загварыг тодорхойлогч. Учир нь зүүсэн цагаар нь энэ хүн өөрийгөө яаж үнэлдэг, ертөнцийг үзэх ямар үзэлтэй, хэр загварлаг хувцасладаг вэ зэргээр өмссөн зүүсэн нь ямар юм гэдгийг цагаар их хардаг л даа.
-Та бас хүмүүсийн цагийг хардаг уу?
Хүний ямар цаг зүүж байгааг харна шүү дээ. Тиймээ, өмссөөн зүүснээс гадна цаг бол их юм өгүүлнэ.
-Цагийг яагаад хүн зүүх ёстой юм бэ?
-Миний цагны тухай хувийн бодол гэвэл нэгдүгээрт цаг, цаг хугацааг заана. Хоёрдугаарт цаг тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлно. Гуравдугаарт цаг бол түүх уламжлал. Дөрөвдүгээрт цуглуулга. Хэдий чинээ үнэтэй цаг зүүнэ, төдий чинээ энэ хүн хөрөнгө мөнгөтэй, чадвартай хүн байна гэж харах нэг нь бий л байх. Тэр ч утгаараа олон очир алмаз болсон цаг зүүдэг хүн байдаг. Зарим нь илүү хэрэглээний ач холбогдолтой цаг зүүдэг. Жишээ нь хөдөө явахад төөрөхгүй, луужинтэй цагтай байж далайн түвшнээс хэдэн метрийн өндөрт явж байгаагаа мэдэж болно.
Өнөөдөр соёлт ертөнцөнд нэг хүн маш олон төрлийн цагийг хэрэглэдэг болж, нэг л цаг зүүдэг эрин аль хэдийнэ өнгөрсөн. Баяр ёслол, хүлээн авалтанд нэг цаг, аялал жуулчлалаар явах бол нэг өөр, спортын тэмцээнд бас өөр гэх зэргээр хүний амьдралын идэвхитэй үйл ажиллагаа бүрт зориулагдсан цаг бий болсон. Загварлаг хувцаслахыг эрмэлздэг залуучууд моод, өнгөний чиг хандлагыг илэрхийлсэн цаг зүүдэг шүү дээ. Бизнесмэн хүн өөрийнхөө байр суурийг илтгэсэн, үнэт металлын юм уу, мар нарийн механизмээр хийсэн цагийг зүүх жишээтэй.
-Сайн цагийг та юугаар үнэлдэг вэ?
Төгрөг, валютын үнэ унахад алтны үнэ нэмэгддэг. Харин цаг бол алтнаас үнэтэй. Яагаад гэвэл цаг бол механизм, урлагийн бүтээл, техникийн гайхамшиг. Алт бол зүгээр металл.
Цаг уламжлал болох тухай яримаар л байна л даа. Цаг бол өөрөө уламжлал. Сайн цагны үнэ улам л нэмэгддэг. Нэртэй Omega, Longines, Rado, Tissot, Tag Heuer гээд энэ цагуудын үнэ ерөөсөө унадаггүй. Яагаад гэвэл маш нарийн механизмыг, дэлхийд цөөхөн байдаг мастерууд өөрийн гараар урлаж хийсэн учраас хэзээ ч эвдэршгүй. Энэ бол мөнх. Мөнх юмны үнэ нэмэгддэг. Тиймээс хүмүүс цаг цуглуулдаг. Төгрөг, валютын үнэ унахад алтны үнэ нэмэгддэг. Харин цаг бол алтнаас үнэтэй. Яагаад гэвэл цаг бол механизм, урлагийн бүтээл, техникийн гайхамшиг. Алт бол зүгээр металл.
Тийм ч учраас цагийг уламжлуулах нь үнэ цэнэтэй байдаг. Миний аавын амьд сэрүүн ахуйдаа зүүж явсан тэр бугуйн цагыг би зүүхэд тэндээс бүлээн оргидог. Миний аав мэдрэгдэх шиг болдог. Би хүүдээ цагаа өвлүүлэн үлдээхэд хүү минь, манай аав зүүж явсан цаг гэж ярина. Уламжлал, үе дамжих гэдэг утгаар нь Швейцарьт, хөгжилтэй европын орнуудад, Америкт үнэ цэнэтэй, эрхэм нандин зүйл гэж ойлгодог. Энэ цаг миний өвөөгийн цаг, аав минь зүүж байгаад надад ирж гурван үе дамжсан цаг гэж хүндэтгэж үздэг.
Гэр бүлийнхэн минь ямар уламжлалтай, нийгмийн байр суурьтай байсан бэ гэдгээ харах нэг цонх.
-Танд хамгийн удаан зүүж байгаа ямар цаг байна?
-Миний цагны цуглуулга дундаас Omega цаг гайхалтай. Энэ цаг бол техникийн хувьд маш өндөр амжилт үзүүлсэн цаг. Саран дээр, дэлхийн атмосферээс өөр газарт цаг хугацааг зааж, сансарын нисгэгчдэд хэдэн минут хөлгөөсөө гарч, задгай сансарт хэр удаан байна вэ гэдгийг алдахгүй итгэж чадах өндөр шаардлагыг давж гарсан цаг бол Omega цаг юм. Omega Constellation гэдэг загвар бол миний хамгийн зүүх дуртай цаг. Одоо чиний харж байгаа энэ Rado -н Sintra цагандаа би бас дуртай. Сансарын техник хийдэг керамик материалаар энэ цагийг бүтээдэг. Индранил чулуун нүүрэнд нь хэзээ ч зураас гарахгүй. Би арваад жил зүүхэд одоо нэг ч зураас гараагүй байна.
Мөн Longines цаг байна. Дэлхийн алдартай хүмүүс зүүдэг бөгөөд кино, загварын ертөнцөд мандаж явсан Audrey Hepburn энэ Longines брэндээр өөрийгөө илэрхийлдэг байсан. Итали, Францын киноны сэргэн мандалтын үе гэгддэг жар, далаад оны киноны одууд Longines -г их таашааж хэрэглэдэг байсан.
-Та түрүүн цаг бол миний хобби гэж хэлж байсан. Тантай адил цагийг хобби болгосон Монгол хүмүүс хэр олныг мэдэх вэ?
-Урлагийн одод, поп дуучид, улс төрчид, бизнесмэнүүд гээд олон хүн бий. Энэ хүмүүс цаг зүүхийн утга учрыг өөрсдөө сайн ойлгосон байдаг. Зүгээр нэг хэдэн цаг болж байна вэ гэж харахаас илүү маш өөр олон зүйл илэрхийлдгийг ойлгож, цуглуулдаг хүмүүс манайд нилээдгүй бий.
-Наран Их Дэлгүүр компани монголдоо энэхүү цаг гээч үнэ цэнэтэй зүйлийг олон брэндийн, олон нэр төрлөөр нь хэрэглэгчиддээ хүргэж байдаг. Харин манай зах зээл хэр өргөн хүрээтэй байдаг вэ?
-Яг нарийн зүйлийг манай худалдааны чиглэлийн хүмүүс өөрсдөө мэдэх байх. Миний бодлоор Монгол хүмүүс яагаад дэлхийн шилдэг, сайн юмыг хэрэглэх ёсгүй гэж. Дэлхийн алдартай, хэдэн зуун жил улмажилж ирсэн сайхан соёлыг Монголчууд яагаад үргэлжлүүлж болохгүй гэж.
Манай Монголын уламжлал бол өөр шүү дээ. Эмээл, хазаар, хэт хутга, хөөргө гээд өөрийн гэсэн бахархалтай орон. Гэвч, зөвхөн Швейцарь биш дэлхийд бахархал болсон зүйлийг манай Монголчууд эдэлж, хэрэглэх л ёстой. Хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, нийгэмд хандах хандлагад даяаршиж буй дэлхийн аль ч улсын хүмүүстэй Монголчууд адилхан байх нь дамжиггүй. Үгүй ээ, би энэ даяаршилд орохгүй гээд явбал тэр хүний хувийн асуудал боловч энэ бол хоцрогдол.
Бидний хувьд брэндийн цаг оруулж ирэх бол туйлын зорилго биш. Үе уламжилж ирсэн хэрэглээ, үе уламжилж ирсэн мастеруудын бүтээлийг хэрэглэх соёлыг бий болгох нь чухал юм.
Бидний хувьд брэндийн цаг оруулж ирэх бол туйлын зорилго биш. Үе уламжилж ирсэн хэрэглээ, үе уламжилж ирсэн мастеруудын бүтээлийг хэрэглэх соёлыг бий болгох нь чухал юм. Урлагийн бүтээл, техникийн гайхамшгийг авч хэрэглэж байна гэдэг нь л гол юм. Саран дээр ажилладаг Omega, усан доор ч хэрэглэдэг Tissot, сансарын техникт ашигладаг материалаар хийсэн ямар ч үед эвдэрч, гэмтэхгүй Rado цагнуудыг Монголын хэрэглэгчид зүүхэд дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцээд явж байна гэсэн үг.
-Швейцарьт голлох зах зээлээ Ази, тэр дундаа БНХАУ гэж сонгосон байна. Ингэснээр цагны загвар дизайнд дорнын өнгө аяс орж ирэх болов уу?
-Хятадын зах зээлд хэрэглэгч олон байна гэдэг бол ганцхан цаган дээр ч биш байх л даа. Хятад өөрөө хөгжөөгүй дорой орон байсан. Зөвхөн 1980-аад оноос л хөгжиж эхэллээ шүү дээ. Хөгжлийнхөө дээд цэгт хүрэх болоогүй байна. Дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцээд, асар хурдан хөгжиж байна. Зах зээлийн багтаамж нь асар том, эдийн засгийн боломж нь асар их.
Европ цагнууд бол уламжлалаа хадгалдаг. Гэлээ ч цагны загварт дорнын өнгө аяс оруулах зүйл бий. Дорно сарны тооллын дагуу он тооллыг тоолж, арван хоёр жилээр тэмдэглэдэг. Жишээлбэл луу жилд лууг дүрсэлсэн цагийг ази, хятадын зах зээлд зориулж гаргасан. Азийн хэрэглэгчид уламжлалынхаа дагуу их таашаан хүлээн авч, хэрэглэж байгаа. Нөгөө талаар Хятадтай нэгэн адил хөгжлийн буурай шатанд байсан Монгол орон маань бас адилхан сэргэн мандах гэж байна. Энэ явцдаа бид бас л сайн сайхан зүйлийг хэрэглэж, амьдралынхаа нөхцөлийг сайжруулах, улс орноо хөгжүүлэх чиглэл рүү явж байна шүү дээ. Үүнтэй уялдаад бүх л зүйл адилхан дагаад хөгжих ёстой.
-Таны цаг завыг хамгийн их үрдэг зүйл юу вэ?
-Мэдээж бизнестээ хамаг цагаа зарцуулна. Хоёр ачдаа бас цаг их гаргана. Сүүлийн үед аль болох их хамт байхыг хичээдэг болоод байгаа.
-Цаг завыг бас хэмндэг ач тустай зүйлс байдаг. Таны цагийг юу их хэмнэж байна вэ?
-Өнөөдөр интернэт, цахим шуудан цагийг маш их хэмнэх болжээ. Нэг товчлуур дарахад л мэдээлэл авч чадаж байна. Наран групп мэдээллийн нилээн сайн программ хангамжтай. Бичиг баримтыг цаасан хэлбэрээс илүү цахим хэлбэрт шилжүүлсэн. Нөгөө талаас манай Наран Группынхан өөрийнхөө оруулж ирдэг дэлхийн алдартай цагийг бүгдээрээ мэддэг, ойлгодог, таашааж хэрэглэдэг.
-Таны амьдралын хүүхэд нас, залуу насны аль нь их хурдан өнгөрсөн санагддаг вэ?
-Яагаад ч юм бэ хүүхэд нас их удаан өнгөрсөн шиг санагддаг. Сургуульд орохоос өмнө болоод арван жилдээ сурч байх үе маань удаан өнгөрсөн. Дараа нь ажилд ороод эхлэх үед их хурдассан болов уу. Бизнес хийж эхлэхэд ер нь цаг харваад л алга болж байна. Долоо хоногт найман өдөр ажиллав гэгч хурдаар цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна.
-Таны бүх залуу нас, цаг хугацааг зориулан өнгөрсөн хугацаанд олсон амжилт тань юу вэ?
-Би өнгөрсөн амьдралдаа огт харамсдаггүй. Улаанбаатар хотын шилдэг арван жилийг төгсөж, Москва хотын Олон Улсын Харилцааны Сургууль дүүргэлээ. Дараа нь миний өөрийн дурлаж, хүсч байсан дипломат ажлаа хийж, гадаад оронд суугаа Монголынхоо элчин сайдын яаманд ажиллаа.
Өөрийнхөө итгэл үнэмшилээр Ардчилсан намд элсэж, УИХ -н гишүүн болж явлаа. Одоо дуртай бизнесийн ажлаа эрхэлж явна. Ардчиллын буянаар эрх чөлөөтэй, сайхан амьдарч байна.
-Өөрийнхөө амьдарч буй цаг үед бүрэн сэтгэл хангалуун байдаг юм байна. Ярилцсанд баярлалаа.
-Тийм ээ, бүрэн сэтгэл хангалуун явдаг.
Цагны үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй мэдээллийг Swiss Watch Shop Mongolia -н фэйсбүүк хаягнаас авна уу.