gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дээд боловсролын тогтолцоог шинэтгэхэд МУИС чухал үүрэг гүйцэтгэнэ

Б.Чимэг
Боловсрол
2017-12-06
0
Twitter logo

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн ТУЗ-ийн дарга, академич Д.Рэгдэл нар сургуулийн бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлж, сайдтай зөвшилцсөн байна. МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг багш, ажилчдын дунд хэлэлцүүлж, 2017-2018 оны хичээлийн жилийн төгсгөлд хийхээр тогтжээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон холбогдох албаны хүмүүс МУИС-ийн Хичээлийн VI байр буюу актлагдсан байр, МУИС-ийн Хичээлийн IV байрны ард барьж буй спорт цогцолборын явцтай танилцсан юм.

Дараа нь ашиглалтад ороод буй МУИС-ийн номын сангаар зочилж, уншлагын танхим, дэлгүүр, лабораториуд, хурлын танхим, Эрдмийн музейгээр зочилж Хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг үлдээв. БСШУС-ын сайд МУИС-ийн Эрдмийн музейд их сургуулийн түүхийг харуулах видео сэлтийг тогтмол үзүүлэх дэлгэц бэлэглэхээр боллоо.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн дэд захирлууд, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд болон бусад газар, хэлтэс, албадын дарга нартай сайд уулзан, тулгамдаж буй асуудлууд, ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудтай танилцаж санал солилцон, УИХ, Засгийн газраас тус сургуульд үзүүлэх тусламж, дэмжлэгийн талаар ярилцжээ.

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, “Үндэсний ууган их сургуулийн хувьд бид Монгол Улсын оюуны тусгаар тогтнолын баталгаа болж ажилладаг. Монгол Улсын Их Сургууль Азийн шилдэг 100 их сургуулийн нэг, цахим их сургууль болох, судалгааны их сургууль болох, багш нарынхаа оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, хичээлийн хөтөлбөрүүдээ олон улсад магадлан итгэмжлэгдэж дэлхийн түвшинд үнэлэгддэг болгох зэрэг олон зорилт тавин ажиллаж байна” гэсэн юм.

Тус сургуулийн статусыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулах, төрийн өмчийн их, дээд сургуулиудад төрөөс үзүүлж буй дэмжлэгийг ажлын үр дүн, ахиц, дэвшлээс хамааран ялгамжтай үзүүлэх зэрэг саналыг сайдад уламжилсан байна.

Миний зүгээс эхний шийдвэрээ МУИС-ийн “үндэсний” статусыг хамгаалах чиглэлд гаргана. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжлийг сүүлийн 75 жил түүчээлэн авч яваа боловсон хүчний дийлэнх нь МУИС-ийн эрдэмтэн багш, төгсөгчид гэж би ойлгодог. Бид дээд боловсролын тогтолцоогоо үнэлэх, дүгнэх цаг болсон.

Энэ ажлын цөмийг МУИС гүйцэтгэнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам үндэсний, ууган их сургуулиа түшиж ажиллах бодолтой байгаа. Миний зүгээс эхний шийдвэрээ МУИС-ийн “үндэсний” статусыг хамгаалах чиглэлд гаргана. Яагаад гэвэл үндэсний боловсон хүчнийг бүх салбарт бэлтгэдэг учраас тусгайлан үндэсний гэх статусыг хамгаалж авч явах учиртай. Гадны олон орны жишээг та бүхэн мэднэ.

Тухайлбал, Японд Токиогийн их сургууль, БНХАУ-д Синьхуа их сургууль гээд үндэснийх нь их сургууль тухайн үндэстнийхээ боловсон хүчний нөөцийг бэлтгэдэг. Монгол Улсын боловсон хүчний нөөцийг бэлтгэдэг сургуулийнхаа статусыг хамгаалах, бодлогоор дэмжихэд манай яамны зүгээс онцгойлон анхаарах болно. Шийдвэрлэх ёстой асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

Үүний хүрээнд сайдын зөвлөлийг байгуулж байгаа. Энэ зөвлөлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар орно. Дээд боловсролын тогтолцоог үнэлэх, дүгнэх, шинэтгэх ажилд МУИС-ийн эрдэмтэн багш нарын саналыг авах хүсэлтэй байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас МУИС-ийг Азийн шилдэг их сургууль, цаашлаад дэлхийн шилдэг их сургууль болоход бодлогын болон бусад шаардлагатай дэмжлэг, туслалцааг өгөх болно” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан