gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сальвадор Дали: Би Галад ааваасаа, ээжээсээ, Пикассогоос илүү хайртай. Бүр мөнгөнөөс ч илүү

А.Наранцацрал
Соёл урлаг
2013-02-16
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Соёл урлаг
2013-02-16
Нэг эрийн ээж шиг нь, амраг шиг нь бас найз шиг нь байна гэдэг эмэгтэй хүнд олдох ховор тохиолдол ажээ. Францаар “баяр наадам” гэсэн утгатай Гала хэмээх энэ эмэгтэй чухам яагаад аугаа суут зураач, сюрреализмийн эцэг Сальвадор Далигийн сэтгэлийг ингэж хүчтэй эзэмдэж чадсан юм бол...

Тун хачирхалтай, олныг гайхшируулсан бүтээл туурвиж байсан энэ суут хүний амьдрал, хайр дурлалын түүхээс уншигч танд хүргэж байна. Түүнийг “эрүүл ухаантай” хүнд баймааргүй сонин хачин үйлдэл, гаж зан авир гаргаж, эхийнхээ хөрөг рүү хүртэл нулимдаг хэмээн нэгэнтээ ярьж байсныг нь бодоход үнэхээр тайлагдашгүй нууцлаг нэгэн байсныг гэрчлэх биз ээ. 

Сальвадор 1904 онд Испанийн Фигерас хотод мэндэлжээ. Бага байхдаа гунигласан харцтай хэрнээ бардам зантай, жолоодоход тун хэцүү хүү байж. Эцэг эхийнх нь танилууд “Энэ үнэхээр ер бусын хүүхэд. Ах дүү нар шигээ сахилгагүйтдэггүй, ямар нэгэн зүйлийн талаар удаан бодож, ганцаардал дунд удаан байх магадлалтай. Бас маш ичимхий. Харин нэг дурлах юм бол тэр нь насан туршийнх нь хайр байх болно” хэмээн тааварлаж, хоорондоо ярьцгааж байжээ. Түүний амьдрал яг л тийм байв.

Тэрбээр 1921 онд Сан-Фернандогийн академид элсэн оржээ. Уран бүтээл, авъяас чадвараараа гайхагдаж байсан ч багш нартайгаа бүдүүлэг харьцдаг гэх шалтгаанаар 1926 онд академиас хөөгдөв. Тэр жилдээ Дали Парист очиж, тэндээ Пабло Пикассо болон Жоано Миро зэрэг зураачидтай танилцан өөрийн төрөл жанр, уран бүтээлийн чиглэлийг олохыг хичээж байжээ.

Тэрбээр Кадакес хэмээх Испанийн жижиг хотод амьдарч, сюрреалист бүтээлүүдээ туурвих болов. Хөршүүд нь залуу эрийг маш ичимхий бас шаардлагагүй үед хөхөрч инээдэг, эсвэл ямар нэг зүйлээс айсандаа болоод уйлчихдаг их хачин зан авиртай гэлцэнэ. Тэрбээр их туранхай бас урт нарийхан эргүүлсэн мэт сахалтай, үсээ Аргентины танго бүжигчдийнх шигээр өтгөн тосоор хэлбэрт оруулан янзалж, тод өнгөтэй цамц, хуурамч эрдэнийн чулуутай бугуйвчаар гоёдог байжээ.

Тэр намраа Дали зураач Магритыг эхнэр Жоржеттой нь хамт, мөн яруу найрагч Элюарын гэр бүлийг гэртээ дайлахаар урьжээ. Түүнийг хоолоо бэлдэж байх үед гэрийнх нь гадаа зочид ирсэн байв. Байшинг нь сонирхон харж зогсох цагаан даашинзтай нэгэн бүсгүйг цонхоор олж харжээ. Тэрбээр даруй тод улбар шар өнгийн цамцаа өмсөн, чихэндээ цэцэг тогтоочихоод зочдоо тосохоор гарсан байна.

“Танилцана уу, Дали” хэмээн Поль Элюар цагаан даашинзтай эмэгтэйг заагаад “Энэ бол миний эхнэр Гала. Тэр орос хүн. Би түүнд таны сонирхолтой бүтээлүүдээс ярьж өгдөг юм” хэмээхэд тэрбээр эмэгтэйтэй гар барихын оронд толгойнд нь “Орос гэнээ. Тэнд цас ихтэй, тэгэхээр... Чаргаар гулгадаг хатагтай юм биз дээ” гэсэн бодол эргэлдэж, хачирхалтайгаар инээмсэглэжээ. Тэр мөчөөс хойш Дали тайван байхаа больж, түүнд ухаангүй дурласан байна. Олон жилийн дараа тэрбээр “Нууц амьдрал” хэмээх өөрийн номондоо “Түүний бие хүүхдийнх шиг зөөлхөн байсан. Гэдэснийх нь булчин тамирчных шиг чанга хэрнээ эмэгтэй хүний нууцлаг гоо сайхныг агуулна. Цэх нуруу, нарийхан бэлхүүс, зөөлөн гуяных нь гайхалтай зохицол түүнийг минь улам сайхан харагдуулах юм” хэмээн өгүүлжээ.

Дэргэд нь хууль ёсны нөхөр нь байсан ч Сальвадорын эв хавгүй халамжилж байгааг харах Галад таатай санагддаг байж. Үе үе тэд уул нугаар зугаалж цагийг нууцхан хамт өнгөрүүлнэ. Алдарт зураач Галаг “тэнгэрийн бүсгүй” хэмээн нэрлэдэг байлаа. Нэг удаа хамт байхдаа Дали гэнэт бүсгүйн хоолойг боон “Чи надаас юу хүсээд байгаа юм бэ? Хариулаач! Би чиний төлөө юу хийх ёстой юм?” хэмээн солиотой мэт хашгирахад нь арайхийн хоолой чичигнүүлэн “Намайг тавиач” гээд нүд рүү нь зогсолтгүй ширтэх бүсгүйг хараад сая нэг тайвширсан гэдэг.

Үргэлжлэлийг та бүхэн “Дээжис” дижитал сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаараас уншина уу.

Та “Дээжис” сэтгүүлийн шинэ дугаарыг ухаалаг төхөөрөмж дээрх  “Дээжис” аппликэшн руугаа орж татаж авна уу.  

Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах:  http://itunes.apple.com/us/app/deezis/id520421781?mt=8
Android  утас, таблет-нд татаж авах: https://play.google.com/store/apps/details?id=mn.moco.dp.deejis

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан