Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяртай ярилцлаа.
-УИХ, Засгийн газрын түшээд өнгөрсөн долоо хоногт орон нутгийн удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Уулзалтаар Говь-Алтай аймагт хийх ажил, тулгамдаж байгаа асуудлаа ярьж амжив уу?
-Засгийн газрын сайд нартай ирэх жилд хийх ажлын санхүүжилтэд гарын үсэг зурлаа. Үр дүнгийн гэрээ юм. Түүнээс орон нутгийн асуудлыг сонсох хурал бас биш юм. Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлаа тоймлон танилцуулсан. Ялангуяа, боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарал тавьж ажиллах амаргүй үүрэг орон нутгийн удирдлагуудад ирлээ. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн салбар аймгийн Засаг даргын эрх мэдэлд ирж байна гэсэн үг. Үүнийг дагаад хариуцлага ч нэмэгдэж байгаа юм.
-Энэ онд танай аймагт хэдэн төгрөгийн төсөв баталж өгөв?
-Орон нутгийн хөгжлийн сан гэж мөнгө хуваарилагдаж байгаа. Зорилго нь иргэдийн оролцоотойгоор хийх ажлын төлөвлөгөөг батлах юм. Сум болгонд хуваарилаж байгаа багийн төвшинд хэлэлцээд хөрөнгө оруулалтын ямар ажил хийх шаардлагатай вэ гэдгийг эрэмбэлж тогтооно. Үүний дараа гол ажилдаа орно доо.
-Алтайд ажилгүйдэл, ядуурал их бий. Үүнийг бууруулахын төлөө өнгөрсөн хугацаанд хэрхэн анхаарч ажилласан бэ?
-Ажилгүйдэл 3.4 хувьтай байна. Гэхдээ сумдууд 24 цагийн эрчим хүчинд холбогдсон даруйд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой боллоо. Жижиг, дунд үйлдвэрлэлээс гадна алтайчууд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх боломжтой. Говийн нөхцөлд услалтын системийн ашиглалтыг сайжруулж, шаардлагатай зарим нөхцлийг бүрдүүлээд өгчихвөл говийн бүсэд хангайн бүсээс илүү ургаж, арвин ургац өгөх боломжтой олон нэр төрлийн жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал тариалах боломж байгаа. Нөгөө талаас манай аймагт хүрэн нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох, тэдгээрт түшиглэсэн боловсруулах үйлдвэр байгуулж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх боломж байна. Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийн, Чандманын Зээгт, Төгрөгийн Хүрэн голын нүүрсний орд газар, Тайшир суманд цементийн орд газар бий. Эдгээр ордыг түшиглэн төмөрлөгийн үйлдвэр байгуулах, нүүрсний уурхайн олборлолтыг эрс нэмэгдүүлж, экспортод гаргах, нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулах, цементийн үйлдвэр байгуулж дотоодын болон зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангах боломж бий.
-Аймгийн удирдлагын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэхэд ямар дэмжлэг үзүүлж байна?
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх эргэлтийн зээл гэж бий. Сум хөгжүүлэх сангийн шугамаар сум бүрт 50 сая төгрөг хуваарилаж байгаа юм. Өмнө нь бизнес эрхлэх гээд зээл тусламж авъя гэхээр их хэмжээний барьцаа хөрөнгө шаарддаг байсан. Мэдээж үйлдвэрлэл эхлүүлж байгаа аж ахуйн нэгжид энэ бол маш том саад болно. Харин одоо бол үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжөө барьцаалах замаар зээл авах боломжтой болж байгаа.
-Орон сууц барих, дэд бүтэц сайжруулахад ямар ахиц гарсан бэ?
-Энэ бол чухал асуудал. Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр 182 айлын орон сууцны зураг төсөл хийгээд байна. Энэ жил баригдаж дуусна. Цаашид 1000 айлын орон сууцны төлөвлөлт хийнэ. Одоогоор манай аймагт угсармал орон сууц цөөхөн, жижиг хоёр давхар сууц баригдсан. Энэ утгаараа төвлөрсөн сууц барих шаардлагатай болж байгаа юм. Ялангуяа залуу боловсон хүчнийг орон нутагт тогтвортой ажиллах бололцоог бүрдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнээ нэмэгдүүлэхэд орон сууц чухал нөлөөтэй юм.
-Орлогоороо зарлагаа нөхөж ажиллах боломж байна уу?
-48 тэрбум төгрөг эргэлдэж байна. Үүнийг цаашид 2-3 дахин өсгөх шаардлагатай. Дотоодын нийт бүтээгдэх үүний үнэ улсын дундаж төвшинд хүрэхгүй байна. Томоохон үйлдвэр байгуулагдаж байж орлого нэмэгдэх бололцоотой.
-Говь-Алтай гар аргаар алт олборлогч олонтой аймгийн нэг. Үүнийг дагаад байгаль сүйрч, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байна?
-Ашигт малтмалын тухай хууль болоод нөхөн сэргээлтийн асуудлыг цэгцлэх шаардлагатай. Улсын төсвөөс хөрөнгө босгож өгөхгүй бол сүйрсэн газар нутгаа нөхөн сэргээнэ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, алтыг нь ухаж мөнгө болгоод түүнийхээ үлдсэн хэсгээр нь нөхөн сэргээх боломжгүй. Биелэлээ олох боломжгүй гэсэн үг. Гар аргаар алт олборлогчтой хуулийн хүрээнд ярилцах шаардлагатай. Түүнээс биш нөхөн сэргээлтээ хийх ёстой гэх шаардлагыг биелүүлэх хүмүүс биш юм. Тиймээс нөхөн сэргээлтэд мөнгө хэрэгтэй байна. Нэг үеэ бодвол одоогоор нинжа гэж олноор бөөгнөрсөн зүйл алга.
-Байгалын цогцолборт газар ихтэй учраас аялал жуулчлалын бүс нутаг болох боломжтой юу?
-Аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий. Жаргалан, Хасагт хайрхан, Хүнхэр, Эрээн нуур, Ээж хайрхан, Бурхан буудай гээд байгалийн цогцолборт газруудыг дагнан аялал жуулчлалын бүс нутаг болгох гэж байна. Үүний тулд дэд бүтэц, зам харгуй сайн байх шаардлага тулгарч байгаа юм. Тэгж байж аялал жуулчлал ярихгүй бол бэлтгэлгүйгээр аялал жуулчлал ярих нь зохимжг үй. Аймгийн хэмжээнд зургаан аялал жуулчлалын компани байдаг ч байнгын ажилладаг нь ганцхан. Бусад нь зуны улиралд ажиллаад өвөлд нь ажиллахгүй байна. Гэхдээ ажиллаж байгаа компанидаа биш төрөөс бодлого болгож аялал жуулчлалын бүс болгох боломж бий. Ялангуяа, “Улаан ном”-д орсон ам амьтан ажиглах аяллыг хөгжүүлэх боломжтой. Ууланд янгир, талд нь хар сүүлт, бөхөн, хулан тахь харуулахад болохгүй зүйл байхгүй.
-Энэ талаараа холбогдох сайдтай нь ярилцав уу?
-Уулзаж ярилцана. Говь-Алтай бол унаган төрхөөрөө байгаа аймаг. Байгалийн цогцолборт газар ихтэй. Нэг газарт нь халуу дүүгэж байхад нөгөө газар нь сэрүү татаж байдаг онцлогтой. Монгол улсдаа газар нутгийнхаа хэмжээгээр хоёрдугаарт орж, сүрлэг өндөр уулс, өргөн уудам говь, тал хээр хосолсон дэлгэр сайхан нутагтай.
Манай аймаг, судалсан, судлагдаагүй арвин их нөөц баялагтай, газар нутаг нь онгон дагшин, хүн зон нь оюуны чадамжтай, уламжлалт ёс заншил, соёл ахуйгаа хадгалж үлдсэн. П.Жасрай агсан “Говь-Алтай аймаг бол Монголын хөгжлийн задлаагүй үүц” гэсэн нь зүгээр нэг хэлээгүй зүглүүлж чиглүүлсэн санаа гэж ойлгох учиртай юм. Үүцээ зөв задалж, уул уурхайн баялагаас бүрдэх хөрөнгийг орон нутаг, төрөлх аймгийнхаа хөгжилд зориулж, ард иргэдийнхээ cайхан амьдрах боломжийг бүрдүүлэх, бизнесийн салбарт таатай орчинг бий болгох нь бид бүхний эрхэм зорилго болж байна. Онгон төрхөө хадгалсан говь, хээр, хангай хосолсон үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл бүхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн үйлдвэрлэл явуулах, ашигт малтмалын арвин их нөөц баялаг, дэд бүтцийн салбарын эрчимтэй хөгжил, өөрийн хилийн боомт зэрэг давуу талаа ашиглах ёстой.
Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, нутгаас төрөн гарсан төр нийгмийн зүтгэлтэн, бизнесменүүд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл санаа, оюун ухаанаа зориулагч хэн бүхэнтэй хамтран ажиллаж орон нутгаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Энэ дөрвөн жилд ямар бүтээн байгуулалтад түлхүү анхаарна гэж бодож байна?
-Хийж бүтээнэ гэж бодсон ажил их байна. Гэхдээ өмнө нь хийсэн ажлаа үр дүнд хүргэхийн тулд иргэдийн оролцоотой төлөвлөлт хийнэ. Аймаг, сум, багийн иргэдэд нэн тэргүүн тулгамдаж байгаа ажил хийх ёстой.
-Таны нэрийг аймгийн Засаг даргад мэдүүлсэн ч Ерөнхий сайд батламжлаагүй байгаа. Үүнийг МАН-ынхан “Манай нам Говь-Алтайд давуу саналаар ялсан байтал батламжилсангүй” гэж буй?
-Удахгүй батламжлах байх. Надаас шалтгаалсан асуудал, гаргасан алдаа гэж байхгүй.
-Таныг АН-д элссэн гэх юм?
-Элсээгүй.
Д.Болормаа