Австрийн найруулагч Михаэль Ханекегийн “Хайр сэтгэл” драм өнгөрсөн оны шилдэг кино хэмээн АНУ-ын кино шүүмжлээчдийн нийгэмлэгээс зарлалаа.
Энэ кинонд хижээл насны хоёр хүний хайр сэтгэлийн түүхийг өгүүлдэг юм. Үйл явдал Францын нийслэл Парис хотноо өрнөдөг. Киноны гол дүрийг францын алдарт жүжигчид болох Жан-Луи Трентиньян болон Эмманюэль Рива нар бүтээсэн байна. Өнгөрсөн жил энэ кино Каннын их наадмаас “Алтан далд мод” авч байсан түүхтэй. Харин гол дүр бүтээсэн жүжигчин эмэгтэй Э.Рива оны шилдэг жүжигчнээр тодорсон юм.
Тэгвэл тус нийгэмлэгээс шилдэг эрэгтэй жүжигчнээр “Линкольн” намтарчилсан кинонд гол дүр бүтээсэн Дэниэл Дэй-Льюисийг нэрлэжээ. Эрэгтэй туслах дүрийг бүтээсэн Мэттью Макконахи, эмэгтэй туслах дүр бүтээсэн Эми Адамс нар шилдгээр, харин тайз заслын найруулагчаар Тони Кушнер тодроод байгаа аж.
АНУ-ын киноны шүүмжлээчдийн нийгэмлэг 1966 онд байгуулагдсан бөгөөд кино урлагийн 60 мэргэжилтнүүдийг нэгтгэдэг юм байна. Тэдний тодруулсан кино болон жүжигчид кино академийн “Оскар” шагналыг голдуу хүртдэг билээ. Энэ шагналыг хүртэх жүжигчдийн нэрс нэгдүгээр сарын 10-ны өдөр олны хүртээл болж, харин хоёрдугаар сарын 24-ний өдөр алтан баримлыг гардуулах ёслол болдог уламжлалтай.
Т.Бүрэн