Агаар дуслын замаар дамждаг, нэлээд элбэг тохиолддог халдварт өвчин бол гахайн хавдар юм.
Гахайн хавдар нь цус задрах үйлчилгээтэй “парамиксовирүс”-ээр үүсгэгддэг бөгөөд чих орчмын шүлсний булчирхай болон тархины эд, зөөлөн бүрхүүлийг үрэвсүүлж, агаар дуслын замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин юм.
Илрэх шинж тэмдэг: Өвчний нууц үе 11-23 хоног. Өвчний урьдал үе бараг ажиглагддаггүй ч цөөн тохиолдолд 1-2 хоногийн турш булчингаар өвдөх, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэргээр илэрч болдог. Өвчин 38-39 хэм хүртэл халуурах, толгой өвдөх, хоолой залгиур эмзэглэх, чихээр хатгах, бөөлжих зэргээр цочмог эхэлдэг боловч хамгийн өвөрмөц онцлог шинж нь чихний ойролцоох шүлсний булчирхай хавдах юм.
Ихэвчлэн 3-15 насны хүүхдүүд өвддөг боловч цөөнгүй тохиолдолд өмнө нь гахайн хавдраар өвчилж байгаагүй насанд хүрэгчид өвдөх ч тохиолдол байдаг аж. Хэрэв уг өвчнөөр өвчилсөн бол насан туршид нь дархлаа тогтох учир дахин өвчилдөггүй.
Халдвар дамжих зам: Халдварын эх уурхай нь өвчтэй хүн. Энэ өвчний нууц үеийн сүүлийн өдрүүд, ид үеийн эхний 8-9 хоногуудад орчиндоо халдвартай. Дамжих зам нь агаар дуслаар, хүнээс хүнд, өвчтөний шүлсээр бохирлогдсон эд юмс, аяга, халбага, тоглоом зэргээр халдварладаг.
Хүндрэл: Уг өвчин эрэгтэй хүүхдэд хүндэрч төмсөгний үрэвсэл үүссэнээс төмсөг нь жижгэрч хоёулаа гэмтсэн үед үргүй болох тохиолдол бий гэдгийг эцэг эхчүүд анхаарах нь зүйтэй. Иймд та хүүхдээ өвчлүүлэхгүйн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй. Хүүхдээ дааруулахгүй дулаан хувцаслах, илчлэг, тэжээллэг хоолоор бага багаар ойрхон хооллох, олон нийтийн газраар явуулахгүй байх зэрэг нь гахайн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Хэрэв уг өвчнөөр өвдсөн тохиолдолд дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна. Үүнд:
-Өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харъяа өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандаж, хэвтрийн дэглэмийг 14-20 хоног сахих. (Учир нь нойр булчирхай,хөхний булчирхай, төмсөг, тархины бүрхүүл зэрэгт үрэвсэл үүсгэж болзошгүй)
-Хоол хүнсэндээ аль болох витаминаар баялаг, илчлэг чанар сайтай хагас шингэн хоол өгөх, шингэн сайн уулгах, шингэн зүйлийг халуун бүлээнээр уух
-Хавдсан хэсэгт бүлээн жин тавих (жижиг ундааны саванд халуун бүлээн ус хийж)
-Амны хаалт хэрэглэх, аяга халбага, сойз, тоглоомыг тусгаарлах хэрэгтэй
Хориглох зүйл:
-Халдвартай, өвчтэй үедээ сургууль, цэцэрлэг, ажил, олон нийтийн газар явах
-Даарах, хийжүүлсэн ундаа, шоколад, өөх тостой, шарсан хоол хүнс хэрэглэх
-Аяга, халбага, тоглоом, сойз гэх мэтийг дундаа сольж хэрэглэх
Р.Мишээл