Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулан энэ сарын 11-15-ны өдөр зохион байгуулж байгаа “Монгол бичгийн өдөр”-ийн хүрээнд өнөөдөр Иргэний танхимд Ерөнхийлөгчийн http://www.president.mn/mng/ цахим хуудасны нээлт болж, “Монголчууд ба монгол бичиг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас өнөөдрөөс эхлэн бүх мэдээ, мэдээллээ монгол бичгээр гардаг хувилбартай болж байгаа юм.
Дээрх арга хэмжээг нээж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ, хүмүүн төрөлхтний соёлын ай савд монголчуудын оруулсан нэгэн гайхамшигтай хувь нэмэр бол монгол бичиг юм. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас монгол бичгийн хувилбартай болж байна. Энэ бол сайн алхам, сайхан жишээ.
Цаашид олон байгууллага мэдээллээ монгол бичгээр гаргана гэдэг найдаж байна. Ингэж гэмээнэ үндэсний бичгээ монголчууд олуулаа эзэмших нэгэн шижим болно. Монгол бичиг олон бичгийн дундаас он жилийг уртад шалгаран үлдсэн билээ. Өнгөрсөн 20 жилд монгол бичгийг сэргээн дэлгэрүүлэх хэрэглэх талаар н олон санал, санаачилга гарч, нэлээд ажил өрнөсөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний талаар зарлиг гаргасан билээ.
Зарлигийн хүрээнд иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны сургуулиас олгодог диплом, үнэмлэх, гэрчилгээг кирилл болон монгол бичгээр хэвлүүлж гаргахыг зарлиг болгсон нь хэвшиж эхэлжээ. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс гадна гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх бичиг, захидлыг монгол бичгээр хөрвүүлэн, орчуулгыг тухайн улсын болон НҮБ-ын аль нэг хэлээр хавсарган илгээж байхыг төрийн тэргүүн зарлиг болгосон нь нэгэнт үр дүнгээ өгч байна. Монгол бичгийг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололттой холбон төрөл бүрийн ном сурах бичиг гарган, дижитал хэлбэрээр ашиглах болсон нь бидний ажлыг хөнгөвчилж байна гэлээ.
Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудасны нээлтийн үеэр зохион байгуулагдсан “Монголчууд ба монгол бичиг” хэлэлцүүлэгт эрдэмтэн, судлаач, лам хуврагууд оролцож, худам монгол бичгээр хэрхэн сайхан бичих тухайгаас эхлээд монгол бичгийн үнэ цэнэ, даяаршлын ертөнцөд монгол бичигтэйгээ үлдэхийн ач холбогдлын талаар ярилцсан юм. Тухайлбал: МУИС-ийн багш, доктор, профессор Ш.Чоймаа Эзэн богд чингис хааны бичиг соёлын бодлогын асуудлаар, уран бичээч Т.Жамьянсүрэн Монгол бичгийн үсгийн тиг, суралцах арга зүйн талаар, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох тухай зэрэг илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Оюуны бие даасан байдлын хувьд ард түмэн маань төрийн зохицуулалтыг эрхгүй хүсэн хүлээсээр байгааг монгол бичгээр гарч байгаа цор ганц сонин болох “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа тавьсан илтгэлдээ онцолсон юм.
Тэрбээр, бичиг үсэг халах, солих явдал нь ард түмэн хүссэн ч эс хүссэн ч төр засаг барьж буй эрхтнүүдийн гар хөл заавал оролцож байж шийддэг жишигтэй. Монголын төр засгийн зайлшгүй “хошуу дүрэхгүй” бол болохгүй болсон зүйлийн нэг нь үндэснийхээн бичиг үсгийн байр суурийг энэ цаг үетэй уялдуулан тодорхой болгох зүй ёсны шаардлага юм. 1946 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн үеийн хойт хөршийн тулган хүлээлгэсэн улс төрийн бодлогын нөлөөгөөр монголын засаг төр эдүгээгийн кирилл гэж нэрлэдэг, грек гаралтай болгар бичгийг төрийнхөөн албан ёсны бичгээр тунхаглаж, “мянган оны учир шалтгааныг бийр бэхсээрээн” дамжуулан шивэгнэж ирсэн үндэсний монгол бичгээн халж орхисон нь харамсмаар билээ.
Цагийн урин, тавин жилийн хойно сая ардчиллын амь амьсгалаар сэхээ аван дулаарч, 1990-ээд оны ардчилал шинэчлэл үндэсний гэсэн бүхнээн сэргээн өвлөх өөриймсүү хандлага, шинэ сэрэл мэдрэмжийг авчирсан хэмээн дурдаж байв.
Түүнчлэн одоо монголд төр засаг гэж эрхбиш байгаа учраас түмэн олон тэднээс монгол бичгийнхээ эрэлтийг нэхэх ёстой. Монгол бичгийг албан ёсны шийдвэрээр төрийн бичиг болгох он цагийг одооноос тодруулахыг шаардах эрхтэй хэмээгээд албан ёсны бичиг “амь нас” баттай харин албан бус бол аандаа хоцорч, монгол бичгийн өнөөдрийн байр суурийг кирилл бичиг алгуурхан өвлөх болно гэж санууллаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгчийнтамгын газрын дарга П.Цагаан, ерөнхий боловсролын түвшинд түлхүү анхаарах, монгол бичгийн багш нарыг бэлдэхэд ч анхаарал хандуулах,монгол бичиг үл мэдэгчдийг төрүүлэх үүд хаалгыг хаах хэрэгтэйг хэлсэн юм.
Б.Нар