Монгол Улсын гадаад бодлого, хилийн чанад дахь монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай асуудлаар Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд мэдээлэл хийлээ.
Мэдээлэл хийхдээ гадаадад байгаа иргэддээ туслах ажиллагаа, гадаадад байгаа иргэдтэй холбоотой асуудлыг зохицуулах эрх зүйн орчны асуудал, виз гэсэн гурван чиглэлээр хийсэн юм.
Засгийн газрын шийдвэрээр 2009 онд Хилийн чанадад байгаа иргэдэд туслах байгуулагдан ажиллаж иржээ. Энэ сангийн дүрмийн дагуу гадаадад нас барсан иргэдийн шарил чандрыг авчрах, аюул осолд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дипломат төлөөлөгчийн газраас гадаад ял эдэлж байгаа иргэдээ эргэх зэрэг ажлыг хийж байгаа бөгөөд үүнд сүүлийн 2 жилд 360 сая төгрөг зарцуулсан байна. Гадаадад монгол иргэд гэмт хэргийн золиос болох, хар тамхины гэмт хэрэгт холбогдох, осолд орох зэрэгт ГХЯ, дипломат төлөөлөгчийн газар яаралтай арга хэмжээ авч ирсэн байна. Мөн иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах, УИХ-ын сонгуулиар санал авах ажлыг зохион байгуулсан. Хүнд суртлыг багасгах, консулын үйлчилгээг шуурхай болгох үүднээсцахим хуудас ажиллуулах, гадаад байгаа иргэдийн баримт бичгийн баталгаажуулалтыг хүлээн зөвшөөрүүлэх үүднээс гэрчилгээ олгож байгаагийн дээр гадаадад байгаа монгол иргэдийн сайн дурын байгууллагуудыг дэмжиж ажиллаж байгаа аж.
Манай улс 19 улстай эрх зүйн туслалцааны гэрээ, 4 улстай гэмт этгээдийг шилжүүлэх гэрээ, 14 улстай консулын конвенц байгуулсан байдаг юм. ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан зэрэг улстай жил бүр консулын хоёр талын уулзалт хийж ирсэн нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, визийн бодлого, консулын харилцааны асуудлуудыг шийдэхэд дөхөм болж байна. Тухайлбал: БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах, ОХУ, БНСУ-тай визийн нөхцлийг хөнгөвчлөх, БНКазахстан Улстай хоёрдмол харьяаллыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар яриа хэлэлцээр өрнүүлж байгаа аж. Монголын 40 орчим дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа бөгөөд цаашид монгол иргэд олноор суурьшсан улс орон болон хотуудад консулын төлөөлөгчийн газар нэмж байгуулахаар ажиллаж байгаа юм.
Үүний зэрэгцээ манай иргэд гадаадад зорчих нь жилээс жилд нэмэгдэж байна. Одоогоор манай улсын энгийн паспорттой монгол иргэд 16 улсад, дипломат албан паспорттой иргэд 31 улсад визгүй зорчиж байна. 2012 онд БНСУ-тай визийн нөхцлийг хөнгөвчлөх, Камбож Улстай албан дипломат паспорт эзэмшигчид визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна. Цаашид ХБНГУ, Итали, Швейцарь, Япон, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудад албан болон дипломат паспортаар визгүй зорчих асуудлаар хэлэлцээр байгуулахаар яриа хэлэлцээ явуулж байгаа юм. Мөн Европын улсуудад хууль бусаар амьдарч байгаа монгол иргэдийг сайн дураараа нутаг буцах асуудлыг дэмжих талаар яриа хэлэлцээ хийх, Европын холбооны орнуудад виз олгох хугацаа болзлыг хөнгөвчлөх, төлбөрийг бууруулах талаар ч яриа хэлэлцээ явуулж байгааг Гадаад харилцааны сайд мэдээллээ.
Мэдээллийн дараа гишүүд Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгө хэр хүрэлцээтэй байдаг, хар тамхитай холбоотой гэмт хэрэгт монгол иргэд холбогдох болсонд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа, консулын газруудыг бэхжүүлэх, нэмж байгуулах талаар хэрхэн ажиллаж байгааг асууж байлаа.
Хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн тухайд хүрэлцээ тун багатай , эрэлт хэрэгцээний ердөө 2-3 хувийг л хангаж чадаж байгаа гэнэ. Түүнээс гадна санхүүжилт нь хурдан шийдэгддэггүй нь бас хүндрэл учруулдаг аж. Гадаадад байгаа иргэдэд туслах ямар нэг асуудал гарлаа гэхэд наад зах нь найман сая төгрөг шаардагддаг байна. Түүнчлэн гадаадад нас барсан иргэний шарилыг авчрах нь нэлээд бэрхшээлтэй байдаг ажээ. Энэ талаар одоогийн байдлаар гэхэд Улаан-Үд, Франц, БНСУ, Японоос тус бүр нэг өргөдөл ирээд байгаа юм байна.
Хар тамхи зөөвөрлөх гол урсгал Малайзаас гарч байгаа аж. Уг нь Малайзад Монголын Өргөмжит консул байсан ч манай иргэн тэнд амиа алдсан явдалтай холбоотой өргөмжит консулаар ажиллах хүн олдохгүй байгаа юм байна. Харин Малайзийн өргөмжит консул манайд байдаг аж. Мөн Малайзийн Элчин сайд өнгөрсөн жил итгэмжлэх жуухаа барьсан бол манай элчин удахгүй итгэмжлэх жуухаа барих юм байна. Тус улсад манай 500-аад оюутан байдаг. Үүний дээр манайх Малайз руу визгүй зорчдог нь монгол иргэдийг ийм хэрэгт санаатай, санаандгүй холбогдох, хэлмэгдэх явдал гарахад нөлөөлж байгаа гэнэ. Тиймээс энэ асуудлаар хоёр улсын Гадаад яамдын хооронд зөвлөлдөх уулзалт хийх саналаа манай тал хүргүүлээд байна. Цаашдаа хоёр улсын визгүй зорчих хэлэлцээртээ өөрчлөлт оруулан, албан болон дипломат паспорттой нь визгүй хэвээрээ, энгийнх нь визтэй болгох асуудлыг ярихаар албан журмаар мэдэгдээд байгаа аж.
Гадаадад ял эдэлж байгаа 138 монгол иргэн байгаагийн 26 нь хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбоотой ял эдэлж байна. Нутаг дэвсгэрээр нь авч үзвэл БНХАУ-д 15, ОХУ, Казахстанд тус бүр хоёр, Хонконгод долоон иргэн ял эдэлж байгаа юм. Түүнчлэн тэднээс ес нь эмэгтэй, 17 эрэгтэй, цаазаар авах ялтай тав, хугацаагүй хорих ялтай нэг, тав хүртэлх жилийн хорих ялтай нэг, 5-10 жилийн хорих ялтай дөрөв, 10-15 жилийн хорих ялтай 12, 15-аас дээш жилийн ялтай гурван иргэн байна.
Түүнээс гадна гадаадад байгаа зарим консулын газруудыг бэхжүүлэх, зарим газар нэмж байгуулах шаардлага зайлшгүй гараад байна. Тухайлбал: Казахстанд ганцхан хүн байдаг учир консулын албыг бэхжүүлэх шаардлагатай байгаа юм. Тэгвэл дээр нь шууд нислэгтэй болсноос Монгол-Туркийн хооронд иргэд харилцан зорчих нь эрс ихэссэн. Иймээс тус улсад ч консулын үйлчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй болжээ. БНСУ-д манай 40 гаруй мянган иргэн байгаа учир ганц Сөүлээс бүгдийг хариуцах бололцоогүй байгаа аж. Тэгэхээр Пусанд консулын үйлчилгээ эхлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар Засгийн газар асуудлаа боловсруулж байгааг ГХЯ-ныхан хэлж байна.
Б.Нар