gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.29
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонирхлын зөрчил гэж юу вэ?

Д.Үлэмж
Нийгэм
2013-06-04
0
Twitter logo
Д.Үлэмж
0
Twitter logo
Нийгэм
2013-06-04
Сонирхлын зөрчил гэж юу вэ?
Манай улс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай болоод ердөө ганцхан жилийн нүүр үзэж байна.

Уг хуулийн дагуу нийтийн албан тушаалтнуудын үүрэг хариуцлага тодорхой хэмжээгээр нэмэгдсэн боловч олон нийтийн ойлголт тийм ч сайн төлөвшөөгүй гэхэд болно.

Чухамхүү нийтээрээ хуулийг нэг мөр ойлгож, дагаж мөрдөж чадвал бидний Үндсэн хуулиараа тунхаглан зориод буй иргэнээ дээдэлсэн хүмүүнлэг, ардчилсан нийгэм жинхэнэ утгаараа бий болох билээ. Тиймээс ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, түүнээс хэрхэн ангижирч болохыг энгийнээр тайлбарлахыг зорилоо.

Дээрх хууль нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж, төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангах зорилготой.

Гэвч амьдрал дээр жижиг юм шиг боловч цаанаа ихээхэн хортой сонирхлын зөрчил өдөр бүр илэрсээр л байна. Жишээ нь, “Ерөнхий сайдын хүргэн дүү” гэгдэх нэг залуугийн үг, үйлдэл бүр олны анхаарлын төвд орчихлоо. Мэдээллийн баатар болоод буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өчигдөр “Би эхнэртэйгээ гэр бүлээ батлуулаагүй учраас миний үйлдэл ашиг сонирхлын зөрчилд тооцогдохгүй” хэмээн мэдэгдэв.

Яг хуульд зааснаар бол сонирхлын зөрчилтэй гэж үзэх боломжгүй. Гэлээ ч энэ хүн Ерөнхий сайдын дүүтэй холбоотой гэдгээ үгүйсгээгүй учраас сонирхлын зөрчил үүсэх бүрэн боломжтой гэсэн үг. Яагаад гэвэл хуулийн тодорхойлолтод “Нийтийн ашиг сонирхол” гэдгийг “Нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэл юм” гэсэн байгаа.

Мөн “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус сонирхлыг хэлнэ” гэжээ. Тэгэхээр энэ томилгоо яалт ч үгүй сонирхлын зөрчилтэй харагдаж, ойлгогдож байгаа юм.

Ер нь манай улсад аливаа сонирхлын зөрчил албан тушаалын томилгоо, ажилд орох, оруулах үед хамгийн түгээмэл илэрдэг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Тодруулбал “Сонирхлын зөрчил ямар үед хамгийн их илэрдэг вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх олонх нь буюу 60-аас дээш хувь нь “Ажилд авах, албан тушаал дэвшүүлэхэд” гэж хариулжээ.         

Түүнчлэн, сонирхлын зөрчлийн түгээмэл хэлбэрт илт сонирхлын зөрчилтэй асуудлаар шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх, тодорхой асуудлаар шийдвэр гаргахад эрх мэдэл, албан тушаалын байдал, танил талын хүрээгээ ашиглан шууд буюу шууд бусаар нөлөөлөх, ах дүү, хамаатан садан найз нөхдөдөө ивээл үзүүлж, давуу эрх олгох, шууд удирдлага буюу хяналт тавьдаг албан тушаалтан нь гэр бүлийн гишүүн, садан төрлийн холбоотой байх гэх мэт ордог. Тэгэхээр нэгэнт сонирхлын зөрчилтэй нь нийтэд ойлгомжтой болчихоод байхад “Гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй” гэх юм уу “Хүмүүсийн хайр сэтгэл надад хамаагүй” гэх зэрэг тайлбар арай л ядмаг санагдана.

Монголчууд бид үнэхээр хуулиа дээдэлдэг хариуцлагатай төртэй болохыг хүсч байгаа бол бүгд сонирхлын зөрчлөө зохицуулж, хязгаарлаж чаддаг болох хэрэгтэй. Бусад орны сайн жишээнээс ч суралцдаг баймаар. Жишээ нь, Австрали улсын Күинслэндэд мужийн сайд хувийн компанитай байж болдоггүй.

Хэрэв компанитай бол өөрийнх нь ажил үүргээс тэс өөр чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байлаа ч сарын дотор зарах ёстой. Басхүү зарахдаа танидаг этгээдэд зарж болохгүй. Гэтэл манайхан хувьдаа компанитай байх нь байтугай тэр компани нь өөрийнх нь зарласан тендерт оролцоод явж байна.

Мөн нэг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шинээр сургууль барих тендерийн Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа нагац дүүгийнхээ компанийг улайм цайм ялуулах гэж зүтгэсэн, улмаар өөр компани ялчихаад байхад гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдол гарч байсан. Энэ мэт ашиг сонирхлын зөрчил нь шууд авлига руу хөтөлдөг хортой. Ашиг сонирхлын зөрчил нь ёс зүйн алдаа болдог.

Ёс зүйн алдаа нь албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар илэрдэг. Албан тушаалаа урвуулсан хүн авлигын гэмт хэрэг үйлддэг. Гэхдээ сонирхлын зөрчил нь нөхцөл байдал, авлига нь зүй бус үйлдэл гэсэн л ялгаатай. Мөн авлига нь ашиг сонирхлын зөрчлийн хурц хэлбэр ч гэж ярьдаг. Тиймээс сонирхлын зөрчлийг зохицуулах нь авлигатай тэмцэх томоохон механизмд тооцогддог байна.
Албан хаагч төрөөс олгосон эрх мэдэл буюу албан тушаалаа тухайн албаны эрх ашгийн эсрэг хууль бус аргаар хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, хийвэл зохих үүргээсээ татгалзах юм уу, хийхийг хориглосон үйлдэл хийх нь төр-олон нийтээс урваж буйгаас ялгаагүй юм.

Олон нийтийн мэдвэл зохих зүйлийн нэг нь ямар ямар нөхцөл байдлыг сонирхлыг зөрчилд тооцох вэ гэдэг асуудал. Сонирхлын зөрчил заавал хэн нэгний хохирлоор илрэх албагүй. Жишээ нь, албаны унааг хувьдаа ашиглах, төрийн албан хаагч ажлын цагаар ажил дээрээ байхгүй байх зэрэг нь нийтийн ашиг сонирхлыг хохироож байгаа үйлдэл мэдээж мөн. Харин төрийн албан хаагчийн гаргасан шийдвэрийн үр дүнд төр, олон нийтийн эрх ашиг өчүүхэн төдий ч хохироогүй хэрнээ өөрийнхөө гэр бүлийн хэн нэг гишүүнд бага зэрэг ч болов илүү үйлчилсэн бол зөрчилд тооцогдоно.   

Ерөнхийдөө сонирхлын зөрчил ёс зүйн болон ашиг сонирхлын, авлигын гэсэн гурван хэлбэрээр илэрдэг аж. Албан тушаалаараа далайлган бусдыг сүрдүүлэх, шахан хавчих, ажил, албан тушаалдаа үлдэхийн тулд хууль бус арга хэрэглэх, шударга, олны танил хүн болох гэж хий хоосон сүржигнэж жүжиглэх, хэвлэл мэдээллийг хэрэгслийг өөрийн зорилгод нийцүүлэн ашиглах зэрэг бол ёс зүйн хэлбэрийн алдаа.

Зөрчил үүсгэж болох шийдвэр бэлтгэх, хэлэлцэх, батлахад оролцох, хөндлөнгөөс нөлөөлөх, зөрчил үүсэхийг мэдсээр байж хууль, хяналт шалгалтын байгууллагатай хамтран ажиллах, бусдаас бэлэг дурсгалын зүйл, хөнгөлөлттэй үйлчилгээ авах, хувь хүн, байгууллагаас хандив хүлээн авах зэрэг нь ашиг сонирхлын хэлбэрээр илрэх зөрчил. Харин албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, албан үүрэгтээ хайнга хандах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, хээл хахууль авах, өгөх, зуучлах нь авлигын хэлбэрээр илрэх зөрчил ажээ.

Энэ бүхнээс харахад манай эрхэм сайд, гишүүд хэн нэгний тансаг зэрэглэлийн байранд бараг л үнэ хөлс төлөхгүйгээр амьдраад байсан бодит жишээ ямар хэлбэрийн зөрчил болох нь тодорхой харагдаж байна. Мэдлэг бол хүч гэдэг. Олон нийт мэдлэг, мэдээлэл сайтай байх тусам төрийн албан тушаалтнууд хууль зөрчих боломж нь багасна.

Харамсалтай нь, өнөөдөр авлига, ашиг сонирхлын талаарх олон нийтийн ойлголт хангалтгүй байгаа учраас төрийн ажил үйлчилгээтэй холбоотой өчүүхэн жижгээс өчнөөн том хүндрэл, зөрчил үүссээр байгаа юм. Монгол Улсын иргэд хүчтэй, төр шударга байж, хуулийн засаглал тогтох болтугай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан