gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамгийн хүйтэн нийслэлээс хамгийн хүйтэн хот руу аялсан нь

Аялал
2022-02-12
397
Twitter logo
397
Twitter logo
Аялал
2022-02-12

УБ-Улаан Үүд-Якутск-Чита-Дорнод-УБ

2019.03.29 07:00

Сонирхсон, мөрөөдсөн, хүлээсэн, эмээсэн, эргэж буцсан, хойшлуулсан, өөрчилсөн, төлөвлөсөн, өнгөрсөн таван жил.

Энэ л мөчид онгон дагшин, үзэсгэлэнт газрын, уул усны эзэн найр тавин угтаж авах байжээ. Энэ л цаг мөчид аялан очих учиртай байжээ. Би аливаа зүйл учиртай, зүй тогтолтой, болох ёстой юм, учрах улсууд учирдаг л гэж боддог. Якутууд бидэнтэй адил л байгаль дэлхийгээ дээдэлдэг, биширдэг, шүтдэг.

Энэ ч утгаараа бидэнд зөвлөж, сануулж байлаа. Якутын нутагт орсон би байгаль эхээс нь гуйсан, хүссэн, нутгаас нь гарахдаа “Баярлалаа” гэж сүсэглэн хүндэлж хэлсэн. Ер нь л энэ нутгийг гаднын хүнд “хатуу” гэж гэлцдэг юм билээ. Харин би бидэнд, монголчуудад элэгтэй байх гэж эргэлзэлгүй боддог, тэр ч утгаараа энэ нутагт дурладаг.

Энэ аяллын тэмдэглэлийн тухайд би тухай бүрд нь та бүхэндээ танилцуулж байсан болохоор энэ удаад нуршилгүй, товч мэдээллийн чанартай зүйлсийг танилцуулъя гэж бодлоо.

АВТО АЯЛАЛ СОНИРХОГЧДЫН ТУХАЙД

Бид нэгэнт одоо гадаад ертөнцийг эрэлхийлэх болсон тул үүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл тун хэрэгцээтэй байх болов уу.

Машинаар хил гарахын тухайд бичиг баримтын зөрчилгүй, татвар, оношилгоондоо орчихсон, Монголын хил дээр орос даатгалыг нь хийлгэчихэд саатах зүйл үгүй. Даатгал 14 хүртэлх хоног 130К, нэг сар 180К гэх зэрэг байсан.

ГАЗАР ОРНЫ БАЙГАЛЬ, ТОГТЦЫН ТУХАЙД

Сибирийн ой хөвч, тайга, голын уудам хөндий. Товчхондоо уншигч та өөрийнхөө мэдэх өндөр уулс, ой мод, хөвч тайга, онгон байгалиа төсөөл дөө. Яг тийм газар нутаг дундуур зассан засмал замаар сүнгэнүүлэн давхина гэж төсөөлөөрэй. Эсвэл зэрлэг байгаль дээгүүр нам өндрөөр онгоцоор нисэж байна гэж төсөөлөхөд тун адилхан мэдрэмж. Харин нэг сонирхолтой зүйл нь нэг ч зэрлэг ан амьтан гэсэн замын тэмдэг байгаагүй ба нэг ч зэрлэг ан амьтан олж хараагүй, уг нь баян хангай юм сан.

ОРОС НУТГИЙН АВТО ЗАМЫН ТУХАЙД

Авто замдаа үнэхээр ач холбогдол өгчээ, аюулгүй байдлыг бүрэн хангасан зам. Биеэ хүндэлдэг жолооч нар. Тайван сайхан ч болж. 7000 км явахад ердөө дөрвөн нь л явуулын хяналт цагдаа таарлаа. Түүний хоёр нь л сонирхож зогсоосон, найрсаг ч болж.

Юун нөгөө дээр үеийн ака буу цухуйлгасан, Лада унасан их замын дээрэмчид, домог болон үлджээ. Бид эхний хоёр өдөр алс дорнодыг чиглэсэн дэлхийн эх газрын зүүн зах нутгийг зорьсон төв замаар удаах хоёр өдрийг Сибирийн их ой тайга дундуур зүсэн гаргасан чанх хойд зүгийг чиглэсэн Якут нутгийн ба “ертөнцийн хязгаар” тийш чиглэн зорьсон үлгэрийн мэт нутгаар довтолгон домогт Лена мөрний эрэг дээрх Якутск хотод сааталгүй хүрч очлоо.

Замын нөхцөл сайн, аюулгүй тул бид өдөрт дунджаар 900 км явж байлаа. Үдээс өмнө нэг бак, үдээс хой нэг бак бензин зарцуулж, багадаа 150 км тутамд зогсож амарч явлаа. Сааталгүй очсон, хотын аялал хийсэн, Ленский столбы үзсэн, нутгийн зүг хүлгийн жолоо залсан.

Энэ удаагийн аяллын бүрэлдэхүүнд аялал жуулчлалын салбарын залуус оролцсон, онцлон хэлэхэд. Бидний ганзага маш сайхан нийлсэн, эрч хүчтэй, ёс зүйтэй, сайхан хамт олон байлаа, та бүхэндээ талархлаа.

Олон улсыг “уруу татчихсан” , хүнд, сайн судлаагүй, нэг тийм сорилын гэж болохоор аялал байсан тул сэтгэл зовниж л явлаа. Харин нутгийнхаа хилийн дээсийг алхаад хэнгэнэтэл санаа алдана гэдэг шиг сэтгэл минь уужирч, уйлмаар ч юм шиг, дуулмаар ч юм шиг болж билээ 

Буцах замдаа бид зөвлөлдөөд Дорнодын нутгаараа түүний дотор Орос-Хятад-Монгол 3 улсын зааг газрыг очиж, сонирхон мөн Монгол орны хамгийн нам дор газар болох “Хөх нуур”-ыг үзэх хоёр зорилготойгоор аяллын чиглэлээ өөрчлөв.

Мөн Эрээнцавын гэгдэх боомтыг сонирхож, түүгээр орж ирэв. Энэ жил Дорнод аймаг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан ба энэ ажлынхаа хүрээнд салбарын залуус олон олон ажил хийж байгаатай танилцаж, сонирхлоо. Хамгийн том арга хэмжээ нь наймдугаар сарын 20-доор болох Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ой.

Дорнод аймаг нэгэнт хатуу хучилттай замаар холбогдсон, аялал жуулчлалын хувьд харьцангуй шинэ нутаг тул ирэх жилүүдэд аялагчдын их урсгал энэ сайхан нутаг руу чиглэх нь тодорхой. Гагцхүү бид “ул мөргүй” байгальд ээлтэй аялах нь хамгаас чухал юм даа. Тээр жилийн Хөвсгөл нуур хүртэлх зам тавигдсанаар тухайн орчны байгалийн тэнцвэр алдагдаж, онгон дагшин байгаль аялагчдын хөлд нэрвэгдсэн шиг зүйл дахин бүү тохиолдоосой.

Эх нутаг, эх орон, төрсөн нутаг гэснээс...

Бид хөгжилгүй байж болно. Гагцхүү арчаагүй, заваан байж болохгүй ээ. Монголчууд бид өөрсдийнхөө үнэлэмжээ өөрсдөө үгүй хийж, гадаад ертөнцөд “дорд үзэгдэх” болж дээ. “Жүүд, нохой хоёр орохыг хориглоно” гэдэг шиг “Монголчуудад үйлчлэхгүй” гэдэг үг, самбар улам л олшроод байгаа дуулдах болжээ.

Хааны ордонд нь хулгай хийж ч байх шиг, аялж яваа нэртэй Байгаль нуурын эрэг орчмыг түйвээгээд хаячихдаг ч гэх шиг, энэ хэт хямд аяллыг одоо цэгцлэх болсон. Хямд юм хямд л байдаг. Заавал тэгж аялах хэрэггүй юм байгаа юм, төлөвлөж байгаад нэг эсвэл хоёр жилдээ өөрийгөө үнэлсэн үнэ цэнтэй аялал хий л дээ. Эсвэл Манжуурт нэг зоогийн газарт орох гэтэл зөөгч хүүхэн нь хаалгаа алдалж зогсчхоод “Манайх үнэтэй ресторан ш дээ” ч гэх шиг. Бид явсан газар орондоо өөрөө өөрсдийгөө л “доош нь хийгээд” байх юм даа. Зөөгчид “хийлгүүлээд” жаахан дургүй хүрээд зориуд орж “шидийг” үзүүлсэн дээ.

Саяын аяллын тухайд Эрээнцавын хил ойртох тусам зам нь муудсаар сүүлдээ шороо манаргасаар хил дээр ирсэн. Яг адилхан хүчин чадалтай хоёр улсын хилийн албаны байгууламж. Орос талынх нь цэгцтэй, цэвэрхэн, жин тан. Гэтэл монгол тал нь хаалга нь чахарсан, хүн харагдахгүй, эл хуль. Жорлон нь жайжийсан, хог новштой, хаалганы бариул нь санжчихсан ... Яагаад ийм юм бэ?

Нутаг руугаа орж ирлээ, ундуй сундуй, хог нь хөглөрөөд л. Хөгжил муутай байж болно л доо. Харин арчаатай баймаар байна аа. “Бурангуй” гэдэг үг толгойд шууд орж ирэх. 1900-аад оны эхэн үеийн бурангуй монгол гээд гэрийн гадаагаа зогссон дээлтэй хүмүүсийн зураг байдаг даа. Зуун хэдийнээ эргэсэн ч зураг нь нээх өөрчлөгдөөгүй юм шиг. Зөвхөн энэ боомт биш шүү. Замын Үүдийн боомт бас л адилхан. Цаашаа тав алхаад л урд хөршийнх, гял цал.

Яг нэг ажилгүй, анхиагүй, хөеөрсөн айл байдаг даа, тийм л сэтгэгдэл төрөх юм. Айхавтар хөрөнгө шаардахгүй л дээ, засаад сайжруулаад өөд татах сэтгэл дутаад байх юм даа, бүх боомтууд дээр. Ер нь боомтуудын байшин байгууламж, тохижилтыг хэн хариуцдаг вэ? Гадаад харилцааны яам, Хилийн цэрэг, Гааль?

Уучлаарай, баахан бухимдуу юм бичлээ. Хэд хоног л бодогдоод, сэтгэл дотор бул хар чулуу шиг тээглээд явсан юм. Дээр нь өнөөдөр гамшгийн үед авах арга хэмжээний сургуулалт болсныг ч хэлэх үү. Хариуцлагагүй, арчаагүйн гамшигт нэрвэгдчихжээ бид ер нь. Түүнээсээ болоод бурангуй гэдэг тодотгол өөрсдөдөө улам тодоор наагаад байх шиг. Байгалийн гамшгаас илүүтэйгээр сэтгэлгээний, хариуцлагын, сахилга бат, ёс зүйн гамшигт нэрвэгджээ.

Яаая даа байз, айхавтар цэвэрч, хямсгар хүнээр толгойлуулсан Ариун цэврийн, соёлжилтын “яамтай” болмоор ч юм шиг.

2019.04.25

Нийтлэлийг: Б. Ижилмөрөн

Эх сурвалж: JOINNME.MN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан