Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн баг донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд анх удаа амжилттай хийлээ. Тус эмнэлгийн хяналтад байсан цусны хавдартай 23 настай эрэгтэйд 14 настай төрсөн дүү нь донор болжээ.
Энэ тухай товч мэдээллийг хэвлэлүүд бичээд өнгөрсөн ч үүдэл эс гэж юу болох, ямар өвчний үед анагаах ухааны хөгжлийн ололт амжилтуудын нэг, өндөр технологи шаардсан үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийдэг талаар мэдээлэл авахаар УНТЭ-ийн ерөнхий захирал, цус судлаач эмч Б.Хишигжаргал болон Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, Ардын эмч, Профессор Н.Оюундэлгэр тэргүүтэй тус багийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзсан юм.
УНТЭ-ийн дөрөвдүгээр давхарт Үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг байх агаад энэ хэсэг бол эмнэлгийн жирийн нэг тасгаас тэс өөр. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд зориулан тоноглогдсоноос гадна ариутгал халдваргүйтгэлийг технологийн өндөр түвшинд шийдсэн тусгай орчин аж. Энэ тасагт 2022 оны долоодугаар сарын 28-ны өдөр донороос үүдэл эс шилжүүлэн суулгуулсан өвчтөний эмчилгээ төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна. Харин донор болох 14 настай хүү шаардлагатай эмчилгээ, үе шаттай хяналтын үзлэг, шинжилгээний дараа эмнэлгээс гарч, одоо хэвийн амьдралдаа шилжжээ.
Өвчтөний хувьд эмчилгээ хоёр дахь сардаа үргэлжилж байна. Эмнэлэгт гурван сар гаруй буюу 100 хоногийн турш эмчилгээ үргэлжилнэ гэхээр урт хугацаанд маш нарийн схем, хяналтын дор хийдэг өртөг өндөр эмчилгээ ажээ. Үүдэл эс шилжүүлэн суулгах хэсгийн дуу чимээ намсгагч бүхий гадаад орчноос хязгаарлаж бүрэн тоноглосон хепа шүүлтүүр бүхий ваакуум өрөөнд 24 цагийн ээлжийн сувилагч тасгаасаа гарахгүй ажиллаж өвчтөнийхөө эмчилгээ, үйлчилгээг залгуулж амин үзүүлэлтийг нь цаг минут тутамд хянаж байна.
Эмчлэгч эмч Б.Алтаншагай гаднаас орохдоо ажлын шаахай, эмнэлгийн хувцсаа ваакуум тасгийнхаа үүдний өрөөнд сольж, мэс засалд орох гэж буй эмч нар шиг гараа алганаасаа тохой хүртэл савандан угааж, ариутгасан хувцас, хоёр давхар амны хаалт зүүгээд эмчилгээний өрөө рүү нэвтрэв.
Өвчтөний хоол бэлтгэх орчин ч жирийн гал тогоо биш тусгай ариун орчин. Хоолыг үүдэл эсийн хэсэг рүү тусгай хоолойгоор нэвтрүүлж, ваакуум өрөө рүү оруулахын өмнө гадаргуугийн ариутгал хийнэ. Эмчилгээнд хэрэглэх эм, тариа шаардлагатай зүйлс бүгд тэрхүү шат дамжлагаар ордог шаардлага, стандарттай. Өвчтөний эрхтэн системийн хэвийн ажиллагааг хянах мониторын нэгэн хэмнэлт чимээнээс өөр дуу шуугүй нам гүм ноёлсон тэр өрөө, дүр зураг сүрдэм харагдана.
ҮҮДЭЛ ЭС ГЭЖ ЮУ ВЭ?
Үүдэл эс гэдэг нь өөрөөсөө цусны олон эсүүдийг үүсгэх чадвартай эх эс буюу анхдагч эс юм. Цус нь хүний бүх биеэр тархаж, эд эс эрхтэнийг тэтгэх үүрэгтэй шингэн эрхтэн. Энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй болох үед цусны өвчин үүснэ. Үүнд, цусны хавдар, цусны хавдрын урьтал эмгэгүүд, хавдрын бус дархлааны болон бодисын солилцооны гэх мэт маш олон эмгэгийн үед цусны эсүүд гэмтдэг учир цусны үүдэл эсийг нь донороос болон өөрийнх нь эрүүл үүдэл эсийг ялган авч, шилжүүлэн суулгадаг.
Үүдэл эс шилжүүлэн суулгах нь элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас ялгаатай. Цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах гэдэг нь донорын цусны анхдагч эсүүдийг ялган авч, өвчтөнд шилжүүлэн суулгаснаар эрүүл үүдэл эс өвчтөний цусны эс болон дархлалын системийг шинээр бий болгох үйл ажиллагаа явагддаг. Өндөр хөгжилтэй орнуудад цус бүлэгнэлтийн эмгэг зэрэг хэд хэдэн тохиолдолд энэ эмчилгээг хэрэглэж байна. Шавай чөмөгнөөс нь үүдэл эс хангалттай хэмжээгээр үүсэхээ больсон цус багадалтын үед хамгийн өргөн хэрэглэдэг эмчилгээ юм. Өөрийнх нь эс цөөрч, цусны эсүүдийг үүсгэж чадахгүй болсон үед донорын буюу өөр хүний үүдэл эсийг эмчилгээнд ашигладаг.
Үүдэл эс шилжүүлэн суулгах ажилбарын хувьд харьцангуй гайгүй гэж болно. Цус сэлбэлт явуулж буй боловч тухайн хүний бие организмд явагдаж буй процесс, лабораторийн шинжилгээ нь элэг, бөөр шилжүүлэн суулгахаас илүү нарийн өндөр технологи шаардсан эмчилгээ юм. Эмчилгээний үед өвчтөн ухаантай, эмчилгээний үйл явцыг харж байдаг. Харин хүүхдэд гуурс тавихад хөдөлж, айж цочдог учир хэсэг хугацааны мэдээ алдуулалт хийж болно гэж Донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах анхны эмчилгээг хариуцаж буй эмчлэгч эмч, АУ-ы магистр Б.Алтаншагай тайлбарлав.
УНТЭ-ийн ерөнхий захирал, АУ-ы доктор Б.Хишигжаргал, ЭМЯ-ны 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Үүдэл эс шилжүүлэн суулгах, цусны хими эмчилгээ хийх ариун өрөөг бэлдэж өгсөн. Өмнө нь нэг өрөөтэй байсан бол шинээр зассан зориулалтын өрөөндөө өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийх боломж бүрдлээ. Энэ эмчилгээг нэвтрүүлэхэд ЭМ-ийн сайд С.Энхболд хөрөнгө оруулалтыг шийдэж, эмчилгээг хурдан нэвтрүүл гэж биднийг шахаж, дэмжиж ажилласан.
Багийн ахлагч, Ардын эмч, Профессор Н.Оюундэлгэр, Манай багийнхан 2011 онд үүдэл эс шилжүүлэн суулгах төсөлт ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд үүдэл эсийг өөрөөс нь ялгаж аваад, өөрт нь буцааж сэлбэх ажлыг 28 дахь хүндээ амжилттай хийж, дараагийн зорилго болох цусны үүдэл эсийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах бэлтгэл ажилдаа орсон. Энэ бол хүлээлт эрэлт хэрэгцээ өндөртэй эмчилгээ. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны хөрөнгө оруулалт дэмжлэгээр донороос өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгах ажиллагааг Монголд анх удаа амжилттай хийлээ.
-2014 оноос хойш найман жилийн хугацаанд 28 хүнд өөрөөс нь өөрт нь үүдэл эс суулгах эмчилгээ хийжээ. Өвчтөн их байхад яагаад ийм цөөн хүнд эмчилгээ хийв?
-Нэг хүнд өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгахад дөрвөн сар орчмын хугацаа ордог. Урт хугацаа шаардлага эмчилгээ учир тоо цөөн байгаа юм. Өвчтөн эмчилгээ хийлгэснээс хойш хоёр сарын турш эмнэлэгтээ эмчилгээг үргэлжлүүлдэг.
БИД 2023 ОНД ХҮҮХДЭД ДОНОРООС ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ
Эм, эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторид донор болон өвчтөний эд нийцлийн бүх шинжилгээг өвчтөн оношлогдохоос эхлээд донорыг сонгох, эмчилгээний үеийн болон дараах лабораторийн шинжилгээг хариуцан хийдэг.
Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга, Төрийн соёрхолт, АУ-ы доктор Ж.Саранцэцэг, Хүний цусны бүлэг хоорондоо таардаг. Гэтэл үүдэл эс хоорондоо таарах магадлал маш бага. Нэг айлын хүүхдүүдийн үүдэл эс хоорондоо таарах магадлал 25 хувьтай, цаашаа 2-3 дахь үедээ орвол таарах магадлал бүр багасна.
Ж.Саранцэцэг: Үүдэл эс хоорондоо таарах магадлал маш бага. Нэг айлын хүүхдүүдийн үүдэл эс хоорондоо таарах магадлал 25 хувьтай гэж үздэг.
Донор өвчтөн хоёрын эд нийцэл хэдий чинээ сайн байна эмчилгээний үр дүн төдий чинээ сайн болно. Эд нийцэл гэж удмын хувьд хэр адилхан байна вэ? гэдгийг судалдаг. Манай энэ эмчилгээний хувьд өвчтөн, донор хоёрын эд нийцлийн тохироо 100 хувь учир гарах эрсдэл багатай, үр дүн сайн болно гэсэн хүлээлттэй байна.
Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга, цус судлаач эмч С.Мядагсүрэн, Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг долоодугаар сарын 28-нд эхэлсэн. Донорын бие сайн байгаа. Донорын эмчилгээ мөн өвчтөнтэй зэрэгцэн эхэлсэн. Бид донорын ясны чөмөгт байгаа үүдэл эсийг зах руу нь дайчлан гаргах эмчилгээ эхлүүлсэн. Эмчилгээний үед эмийн гаж нөлөө гарч болно. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ эмч мэргэжилтнүүдийн хяналтын дор бүтэн өдрийн турш үргэлжилдэг. Энэ бол мэс засал биш эмчилгээ, орчин үеийн технологи юм.
-Үүдэл эсний донор болсноор эрүүл мэндэд ямар нэг сөрөг үр дагавар гарах уу?
-Бид өвчтөн болон донорын олон шалгуур үзүүлэлтийг харж, олон удаагийн шинжилгээний дараа шаардлага хангасан гэж үзэж өвчтөний 14 настай төрсөн дүүг нь донороор сонгосон. Донороос үүдэл эс ялган авах гуурс тавих үед өвдөх, зарим эрхтэн хатгагдах учир хүндрэлүүд гарч болно. Бусдаар бол энэ төрлийн донорын эрүүл мэндэд хор хохирол учруулах хэмжээний сөрөг нөлөө байхгүй нь олон судалгаагаар батлагдсан байдаг. Донор маань хэвийн амьдралын хэмнэлдээ орсон. Донор эмнэлгээс гарснаас хойш хоёр удаа хяналтын шинжилгээ авсан. Бүх амин үзүүлэлт нь тогтвортой, хэвийн байна.
-Элэгний талыг тайрч шилжүүлэн суулгахад эргээд хурдан төлждөг гэдэг. Үүнтэй адил донорын үүдэл эс нөхөн төлжих үү?
-Хүн ямар нэг эмгэгт өртөхгүй л бол хангалттай хэмжээний үүдэл эс бий болж төрдөг гэж үздэг. Энэ эмчилгээний үед донорын үүдэл эсээс 2-5 мянгыг авдаг. Ийм хэмжээгээр авахад үүдэл эс багасах зэрэг сөрөг нөлөө гарахгүй. Олон улсын стандартаар үүдэл эсийг өөрөөс нь өөрт нь суулгаж байгаа бол 2.5 мянгаас дээш байвал хангалттай гэж үзнэ. Харин донороос авч байгаа бол 2-5 мянга байхад хангалттай гэж үздэг. Бид донороос 3.9 мянгыг авсан.
-Үүдэл эс шилжүүлэн суулгуулсан хүн эмнэлгийн ариун, тусгай орчинд хэр удаан эмчлүүлэх бол. Амьдралын чанар нь хэзээ сэргэх вэ?
-Эмчлэгч эмч Б.Алтаншагай, Цусны өвчин оношлогдсон хүн бүхэнд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэггүй. Үүний өмнө эмийн урт хугацааны эмчилгээ, хэрэв хавдрын шалтгаантай бол хавдрын эсрэг химийн эмчилгээнүүдийг үе шаттай хийх шаардлагатай. Үүдэл эс шилжүүлэн суулгах тусгай шалгуурыг хангасан тохиолдолд энэ эмчилгээг хийнэ. Жишээлбэл, Нэгдүгээрт нас, хоёрдугаарт өөрийнх нь эмгэг, гуравдугаарт донорын тохироо гэх мэт олон үзүүлэлт, өөрт нь байгаа хавсарсан эмгэгийг маш нарийн үзэж шалгасны дараа үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлдэг юм.
-Үүдэл эс шилжүүлэн суулгах энэ эмчилгээ нь ямар өртөгтэй вэ?
УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Энэ нь анагаах ухааны салбарт нэвтэрсэн олон аргуудаас хамгийн өндөр өртөгтэйд тооцогддог эмчилгээ. Монголоос иргэд БНСУ, Хятад, Сингапур, Турк улс руу эмчлүүлэхээр их явдаг. Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хамгийн хямддаа 300-гаад сая төгрөг. Энэ шалтгаанаар ойрмогхон Солонгос руу яваад 1.2 тэрбум төгрөг зарцуулсан хүн ч бий. Тухайн хүний өвчний байдлаас шалтгаалж өртөг нь харилцан адилгүй.
Үүдэл эс шилжүүлэн суулгах нь олон үе шаттай урт хугацааны эмчилгээ шаарддаг. Эхлээд үүдэл эс авахын төлөө эмчилгээ хийнэ. Авсан эсээ хөлдөөж хадгална, дараа нь өвчтөнд шилжүүлэн суулгана. Суулгасны дараа үүдэл эс өсөхийг хүлээнэ гэх мэт олон үе шаттай урт хугацааны эмчилгээ шаарддаг учир төлбөр хатуу тогтсон дүн байхгүй. Дундаж өртөг нь 500-гаад сая төгрөг. Энэ эмчилгээг Монголд нэвтрүүлснээр гадаадад очихоос бага үнээр эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэх юм.
Шинэ эмчилгээ нэвтрүүлж байгаа учир үнэлгээ хийсний дараа бодит өртөг гарна. Өөрөөс нь өөрт нь шилжүүлэн суулгах эмчилгээг дунджаар 68 сая төгрөг, харин донороос өвчтөнд суулгах нь 100 орчим сая төгрөг болох болов уу. Бид донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж буй өвчтөнөөс огт төлбөр аваагүй.
Б.Алтаншагай: Цусны өвчин оношлогдсон хүн бүхэнд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэггүй
-Энэ эмчилгээг хийлгэх шаардлагатай хүн Монголд хэр олон байна вэ?
-Монголд жилд цусны хорт хавдраар оношлогдох хүний тоо нэмэгдэж байна. Цусны хурц хавдрын 60-70 тохиолдол бүртгэгдэж байна. Цус төлжилгүйдлийн цус багадалт буюу ясны чөмөгний үйл ажиллагаа алдагдсан эмгэгийн шинэ тохиолдол жилд 10-аад оношлогддог.
-ЭХЭМҮТ-ийн хяналтад цусны хорт хавдартай хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүдэд эмчилгээ хийж болох уу?
-Насны онцлогийг харгалзан үзнэ. Цаашид бид ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран хүүхдэд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 2023 ондоо хийх зорилготой ажиллаж байна.
Цусны хурц хавдар залуу насанд илүү их тохиолддог. Архаг хавдар нь ихэвчлэн 40-өөс дээш насанд тохиолддог. Тэгэхээр ид хөдөлмөрийн насны хүмүүст донороос үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлага илүү өндөр. Харин 40-өөс дээш насны цусны архаг хавдартай өвчтөнд өөрөөс нь өөрт нь шилжүүлэн суулгах ажилбар хийх нь зөв гэж үздэг. Гэхдээ өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгаад үр дүнгүй бол донороос шилжүүлэн суулгах эмчилгээг олон улсад хийдэг. Энэ бол цусны хорт хавдар өвчнийг эмчлэх анагаах ухааны салбарт нэвтэрсэн хамгийн сайн арга. Хүний насжилтыг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлж байгаа эмчилгээ юм.
ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛСНЭЭР МОНГОЛД ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ 26 ӨВЧНИЙ ЖАГСААЛТААС НЭГ НЬ ХАСАГДЛАА
Багийн ахлагч Н.Оюундэлгэр, Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эхлүүлэхэд Япон улсын иргэн, цус судлалын профессор Такахаши, Тишемо нар, АНУ-д ажиллаж байгаа Монголын профессор бидэнд зөвлөж, хамтарч ажиллалаа. Профессор Такахаши, Энхбаатар нар Монголд ирж, бидэнтэй хамтарч эмчилгээг явуулсан. Тишема профессор Япон улсаас өдөр бүхэн цахимаар холбогдож, үнэтэй зөвлөгөө өгч биднийг дэмжиж ажилласан.
Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтөд тусгагдсан эмчилгээ учир бидэнд ажлаа явуулахад санхүүгийн хувьд, тоног төхөөрөмжийг хангах зэргээр маш сайн дэмжлэг үзүүлсэн учир эмч мэргэжилтэн бидэнд ажиллахад урамтай байлаа. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж УНТЭ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үед бид анх “өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах” эмчилгээг нэвтрүүлсэн. Тэр захирал “Та бүхэндээ баяр хүргэе. Та бүхэн олимпын алтан медальтай дүйцэхүйц эмчилгээг хийж чадлаа” гэж үнэлж байсныг өнөөдөр дурсахад сайхан байна. Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлснээр Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчний жагсаалтаас нэг нь хасагдлаа.
-Дараагийн хүн үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд хэзээ орох вэ?
-Дараагийн өвчтөнийг эмчилгээнд оруулж болно. Гол асуудал нь донор. Донорын тухай ярихад үүдэл эсийн банк гэж зүйл зайлшгүй тавигдана.
Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дарга Ж.Саранцэцэг, Үүдэл эсийн донор болсноор тухайн хүний амь нас, эрүүл мэндэд аюул багатай. Олон улсад энэ эмчилгээ хэрхэн явагддаг вэ гэхээр тухайн улсад донорын үндэсний бүртгэл байдаг. Донор болохыг хүссэн хүн сайн дураараа эд нийцлийн шинжилгээ өгөөд, хариу нь үүдэл эсийн банкинд хадгалагдаж байдаг. Цусны өвчтэй, үүдэл эсийн хэрэгцээ шаардлага гарсан үед Үндэсний мэдээллийн сангаас хайлт хийж, тохирох донорыг олдог. Энэ нь сайн дурын, хүмүүнлэгийн буянтай ажил. Тиймээс ойрын хугацаанд үүдэл эсийн донорын бүртгэл мэдээллийн сан бүхий үүдэл эсийн банк үүсгэх шаардлагатай. Энэ бол нэг эмнэлгийн биш, нийгмийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэхээс эхлэх үндэсний хэмжээний асуудал юм.
Бид цусны донорыг хөхиүлэн дэмжиж, алтан донор гэх мэтээр өргөмжилдөгтэй ижил хэмжээний асуудал юм. Америкт бол Америкийн бүх муж улсыг хамарсан бүртгэл бий. Европын холбооны улсуудын нэгдсэн бүртгэл гэж байдаг. Үүдэл эс шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөн гарвал мэдээллийн сангаас 100 хувь тохирох донорыг хайдаг. Тохирох донор байвал донортой холбогдож зөвшөөрөл авна, боломжтой байгаа эсэхийг асууна гэх мэтээр ажиллагаа явагдана. Донороос зөвхөн цусны шинжилгээ л авна. Тиймээс Монголд үүдэл эсийн донорын үндэсний нэгдсэн сантай, тэр сангийн нөөц нь илүү арвин байвал монгол хүмүүсийнх хоорондоо таарах магадлал нэмэгдэнэ гэсэн үг.
Үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний баг нь цус судлаач эмч, лабораторийн эмч, эрчимт эмчилгээний эмч, инженер, ариутгал халдваргүйтгэлийн болон халдвар судлаач эмч, инженер, лаборант, сувилагч, хоол үйлдвэрлэлийн ажилтнууд, эм зүйч зэрэг мэргэжилтнээс бүрдсэн 34 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд багийн мэргэжилтнүүдээ 2011 оноос эхлэн үе шаттайгаар сургаж бэлджээ. Эмч нар БНСУ-ын Асан, Гэгээн Мария эмнэлэг болон Турк, Япон, Хятад улсад суралцсан байна.