Монголын үндэсний музейд “Монгол урлал, модон авдар” үзэсгэлэн энэ сарын 13-нд нээлтээ хийлээ. Тус музей болон угсаатны зүйн Гэр музейтэй хамтран дэглэж буй энэ үзэсгэлэнд XVII-XX зуунд монголчуудын эдэлж хэрэглэж, элэгдэж хуучирсан 150 гаруй авдрыг дэлгэжээ. Нүүдэлчин монголчуудын амьдралын түүхийг тээсэн авдар хэмээх соёлын өвд монголчуудын уламжлал, амьдралын гүн ухаан агуулагдан үлджээ.
Хүн төрөлхтөн эртнээс орон сууц, ахуй амьдралын хэв маягтаа нийцүүлэн хэрэглээний тавилга хэрэгслийг урлаж, эдэлж хэрэглэж ирсэн бөгөөд тэр дундаа авдар хэмээх эд зүйлсээ хадгалах хайрцаг нь хэдэн мянганы туршид гэрийн хамгийн өргөн хэрэглээтэй тавилга хэмээгдэн хоймор эзлэх болжээ.
Үзэсгэлэнд XVII-XX зууны үед хэрэглэж байсан монголчуудын сайн мэдэх эрээн авдруудаас гадна бурхан тахилын, монголчуудын уламжлалт үхэг, эрээлсэн, алтан цоолбор болон сийлбэр хээтэй авдрууд, мөн худалдаа арилжаа болон язгууртан ноёдын шагнал хэрэглэлд зориулагдан ирсэн Хятад, Түвд авдарнуудаас дээжлэн тавьсан байна.
“Судалгаанаас харахад авдар эхлээд гэрийн эд хэрэглэлийг хадгалах зорилготой байсан бол аажимдаа тавилгын шинж чанартай болж ирсэн ба авдарт хадгалагдаж буй зүйлийг ангилах үүднээс шүүгээ бий болсон байна. Авдрын салшгүй нэг хэсэг нь шүүгээ учир эртний төрөл бүрийн шүүгээг мөн дэлгэсэн.
17-20-р зуунд монголчуудын уламжлалт хэрэглээнд суурилсан авдар бий болсон. Арга савар урлах, нойтон бургас урлах уламжлалд тулгуурлан цайны авдрыг анх хэрэглээнд нэвтрүүлсэн. Цай бол худалдааны гол хэрэгсэл, тахилын идээнд ордог байсан учир цайг эрхэмлэж, бургасаар сүлжсэн авдарт хийж, зөөж тээвэрлэдэг байсан нь одоо О.Машбат гуайн цуглуулганы ховор үзмэрүүдийн нэг. Одоогоор манайд цайны авдаг нэг байгаа нь энэ.
Арслан ертөнцийн хамгийн хүчтэй амьтан гэж үздэг учир монголчууд эртнээс авдар савандаа арслан зуруулж, бах бэх болгон хамгаалуулж байна гэж үздэг. 1920-иод оноос артелууд байгуулагдаж эхэлснээр иргэдийн хэрэглээнд уламжлалт арслантай авдаг, төрөл бүрийн хээтэй, өнгө будаг хослуулсан эрээн авдрууд нэвтэрсэн. Түвдүүд авдрын урлалд арьсан авдрыг оруулж ирсэн онцлогтой. Түвдэд мод ховор учир модон авдраа арьсаар бүрж, төмрөөр тоноглон бат бөх болгож, удаан хэрэглэдэг байжээ” хэмээн Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэг сонирхуулав.
МОНГОЛ АВДАРТ ХАДААС ОРДОГГҮЙ, УГЛУУРГАДАЖ НААДАГ УЧИР БАТ БӨХ
Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагч угсаатны зүйн Гэр музейн захирал, цуглуулагч, О.Маш-Эрдэнэ, Монголчууд авдраа гэрийнхээ хойморт байрлуулж хамгийн нарийн нандин зүйл, торго дурдан, наадам, шинэлгээний дээлээ хадгалдаг байсан учир авдарт буурлуудын буян шингэсэн байдаг. Энэ үзэсгэлэнг олны хүртээл болгож буй гол санаа нь хүүхэд залуус монголчууд өв соёлоо мэдэж, түгээн дэлгэрүүлж, үзэсгэлэнгээс өвөг дээдсийнхээ эдэлж хэрэглэж байсан авдруудыг олж харж, эцэг өвгөдөө, хүүхэд бага насаа дурсаасай гэж хүссэн юм гэлээ.
-Та яагаад авдар цуглуулах болсон бэ?
-Би угсаатны зүйн эд өлгийн зүйлс цуглуулдаг учир эртний эдлэлийн дэлгүүрээр юм сонирхож явдаг хүн. 2000 оны эхээр нэг эртний эдлэлийн дэлгүүр ортол 3-4 хятадууд суучихсан “Одоо 30-аад авдар байвал вагон дүүрэх гээд байна” гэж ярилцаж байх юм. Гарсан хойно нь худалдагчаас асуусан чинь “Өвөрмонголд 100-гаад гэр музей байгуул” гэж Засгийн газраас нь хөрөнгө мөнгийг нь гаргана гэсэн аж. Тухайн үед модон эдлэл гаалийн татваргүй чөлөөтэй гаргадаг байлаа. Ингэж вагон вагоноор нь гаргавал Монгол авдаргүй болох юм байна гэсэн хармын сэтгэл төрөөд цуглуулж эхэлсэн. Одоо цуглуулганд 300 гаруй авдар байна гэв.
Монголчууд суурин амьдралын хэв маягт шилжсэнээр ялангуяа орон сууцны айлд авдар хэрэглээнээс гарсан гэхэд болно. Авдрын үүргийг орчин үеийн төрөл бүрийн шүүгээгээр орлох болсноор эцэг, өвгөдийнх нь он удаан жил эдэлж, хэрэглэж ирсэн модон авдар өнгө будаг муутайгаараа гологдож, хаягдаж эхэлсэн байна.
Энэ үеэс О.Маш-Эрдэнэ гуай авдар хэмээх монголчуудын угсаатны зүйн чухал хэрэглэгдэхүүн болох авдрыг олж харж, харьд алдахгүйн тулд цуглуулж эхэлжээ.
Тэрбээр, “Хүүхдүүд гаргаж хая гээд байх юм. Өвөг дээдсийнхээ эдэлж хэрэглэж байсан авдрыг хаях хэцүү, түлэх хэцүү юм” гээд зарим нь үнэгүй авчирч өгдөг. 2000 оны арванхоёрдугаар сард байхаа Испаниас хоёр жуулчин монгол авдар үзэх гэж зорьж ирсэн. “Монгол авдар Испаниад 1300-1500 еврод хүрч байна” гэж тэд хэлсэн. Зургийг нь харсан дан хятад авдар байсан. Хятадууд л Монголын нэрийг ашиглан бизнес хийж байж л дээ. Тэр үед Монгол гэдэг нэрээр нь авдар гаргавал дэлхийд танигдах нь гэж бодож байлаа.
-Монгол авдрын хийц хэлбэрийн гол онцлог нь юу бол?
-Монгол авдарт хадаас ордоггүй. Углуургадаж наадаг учир бат бөх. Хадаастай бол нүүдэл суудлын үед сугарч унадаг. Мөн авдар хоёр талдаа суран бариултай байдаг нь ачиж, зөөхөд тохиромжтой гэсэн үг.
-Сүүлийн үед урчууд авдар хийх болжээ. Монголчууд авдраа сонирхож, хэрэглэж эхэлж байх шиг байна?
-Залуучууд өв уламжлалаа таньж мэдэж, одоо авдраа сонирхдог болж байна. Авдар урлаж болно оо, хэрэглэж амилуулах нь чухал. Айл хэрэглэж, ахуйн хэрэглээндээ нэвтрүүлж байж утга учир нь гарна. Дурсгал үзүүлэнгийн маягтай сийлбэртэй авдар тавиад утга учиргүй юм. Монголчууд махаа барьж идсэн тостой гараараа авдрынхаа өнцөг буланг арчдаг, авдар ч тос даагаад өнгө ордог. Авдрыг шөлний тосоор арчихад хээ нь сайхан тодордог юм.
Монголчуудын эдэлж хэрэглэдэг авдар сав, гэр бол нэг хүний амьдралын хугацаанд хэрэглэгддэг. Хүүхдээ насанд хүрэхэд шинэ гэр, авдар сав төхөөрч өгдөг. Монголчууд нүүдэллэн амьдардаг, нүүсээр яваад 60-70 жил өнгөрөхөд эзэн нь ч, эдэлж хэрэглэж ирсэн авдар сав нь ч элэгдэж хуучирдаг жамтай. Эцэг өвгөдийнхөө жижиг гэрийг нь илүү гэр болгон ашиглаж байгаад муудахад нь түлдэг байж л дээ. Харин суурин иргэншилд авдар удаан хадгалагдана. Нүүж явахад л эвдэрч, хэмхэрнэ. Авдарт аль л үнэтэй цайтай, нарийн нандин зүйлээ хадгалдаг учир айл гэрийн энерги, буурлуудын буян шингэсэн байдаг. Авдарт муу юм байхгүй” гэв.
Үзэсгэлэнг сонирхож залуус олноор иржээ. Тэд авдарны хээ хуар нь ямар учир холбогдолтойг судлаач, цуглуулагч нараас сонирхон асууж байна. Цуглуулагч О.Маш-Эрдэнэнийн хэлснээр нэг залуу “Манай эмээ ийм авдартай байсан” гэж ваартай эрээн авдрыг зааж харагдана.
“Монгол урлал, модон авдар” үзэсгэлэн ирэх аравдугаар сар хүртэл Монголын үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байх юм.