Хамгийн сайн шүдний сойз сонгохтой адил сайн шүдний оог сонгох нь хэрэглэгч бидний хувьд үргэлж туршилт байсаар ирсэн билээ.
Амны хөндийн эрүүл мэндийн талаар бид тэр бүр мэргэжлийн эмчээс зөвлөгөө мэдээлэл авч арчилдаггүйгээс амны хөндийн өвчлөл хүн амын дунд маш өндөр байгааг мэргэжлийн эмч нар сануулсаар байна.
Тэгвэл амны хөндийг хэрхэн зөв арчлах, оог хэрхэн зөв сонгох талаар Хан-Уул Эрүүл Мэндийн Төвийн Нүүр Амны Гажиг Заслын их эмч Г.Төрбаттай ярилцсан зөвлөгөө мэдээллээ хүргэж байна.
С: Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе!
Э: За баярлалаа та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе
C: Амны хөндийн эрүүл мэнд тэр дундаа хэрхэн амны хөндийг зөв арчлах, иргэдийн дунд хамгийн түгээмэл өвчлөл нь юу байдаг талаар та бидэнд мэдээлэл хүргэвэл..
Э: Манай иргэдийн дунд хамгийн түгээмэл байдаг нь буйлны үрэвсэл, чулуужилт үүсэх цаашлаад шүд цоорлын өвчлөлтүүд их байдаг.
Энэ нь амны хөндийн ариун цэврийг муу сахидаг гэсэн үг л дээ хоол идсэний дараа үлдэгдэл шүдний завсарт үлдэж хуримтлагдсанаар, улмаар хатуурч шүдний чулууг үүсгэдэг нь шүдний өвчлөл үүсэх үндсэн нөхцөл болдог.
Шүдний чулуу нь ясан шүд, сүүн шүд бүр хиймэл шүдэн дээр ч гарч ирдэг ингээд чулуутай шүдтэй удаан хугацаанд явснаар шүд, буйлны эмзэгшил үүсэж эхэлдэг.
Шүд буйл мэдрэг болж байвал таны амны хөндийд асуудал үүсжээ л гэж ойлгох хэрэгтэй.
Мэдрэгшлийн үед халуун болон хүйтэн зүйл идэж уухад шүд хага ташин янгинах, шүдээ чигчлэх болон угаах үед хөндүүрлэх зэрэг мэдрэмжүүд бий болж улмаар буйлны үрэвсэл үүсдэг.
Буйлны үрэвсэл /Periodontitis/ нь элбэг тохиолддог хөнгөн явцтай шүдний ойролцоох эдийн үрэвсэлт өвчин юм.
Өөрөөр хэлбэл шүдний суурь болон эргэн тойрны буйл улайж, хавдар, зовиур, шаналгаа үүсгэхийг хэлдэг.
Хэрэв буйлны үрэвсэл хүндэрвэл буйлны эдийн хүнд явцтай эмгэгүүдэд шилжих, эсвэл шүд унахад хүргэдэг.
Тэгэхээр хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол шүдэнд наалдсан бохирдлуудыг чулуужилт үүсгэхгүйгээр амны хөндийг маш сайн зөв цэвэрлэх юм.
Үүний тулд сойз болон оог маш зөв сонгох бас шүдний утас хэрэглэж сурах нь чухал.
Сойз сонгохдоо аль болох зөөлөн үстэй хэт том биш жижиг сойз сонгох нь амны хөндийн өнцөг бүрд хүрч цэвэрлэхэд тохиромжтой байдаг бол ооны хувьд та бүхэн юуны түрүүнд тус тусын зориулалт бүхий оог сонгон хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
Мөн манайхны гаргадаг бас нэг том алдаа бол бага насны хүүхдэд том хүний оог хэрэглүүлэх явдал.
Энэ нь хүүхдийн шүдийг багаас нь гэмтээх нөхцөл болдог.
Юуны тулд хүүхдийн ОО гэж тусдаа сонгох шаардлагатай вэ? гэхээр хүүхдэд зориулсан ОО-нд хүүхдийн шүдэнд хэрэгтэй Фтор, Кальци, олон төрлийн витаминууд агуулагдсан байдгаас гадна химийн гаралтай өнгө, амт оруулагч агуулаагүй байдгаараа онцлогтой байдаг.
Мөн хүүхдэд ОО сонгохдоо фторын агууламж болон амтыг голчлон анхаарах хэрэгтэй.
3-с доош насны хүүхдэд зөвхөн түрхлэг төдий тавьж өгөх бол 3-с дээш насны хүүхдэд хумсны толион чинээ ОО хангалттай.
Ер нь нас болон амны хөндийн эрүүл ахуйдаа тохирсон тус тусын ОО-г хэрэглэх нь амны хөндийн ариун цэвэр, зориулалт талаасаа маш зөв сонголт байдаг.
С:Хэрэглэгчдэд хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа.