Монгол дахь Австралийн Элчин сайдын яам, Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтарч орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжих “Хил хязгааргүй номын сан” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлэхээр болж, төслийн нээлтийг өнөөдөр Үндэсний номын санд хийлээ. Энэ төсөл нь Монгол Улс, Австралийн холбооны улстай Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй оюунлаг санаачилга юм.
Австралийн Элчин сайдын яамны санхүүжилттэй энэ төслийн хүрээнд 21 аймгийн нийтийн номын сангийн фондыг баяжуулах, номын санчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулах ба үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсролын шилдэг бүтээлүүдээр хүүхдийн номын фондыг баяжуулна.
Австрали улсын номын сангууд гэр бүлийн гишүүн бүрд хүрч, тэгш хүртээмжтэй олон талт чанартай үйлчилгээ үзүүлдгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Австрали Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцсан залуус энэхүү төслийг санаачлан, Элчин сайдын яамнаас санхүүгийн дэмжлэг үзүүлснээр ажил хэрэг болж буй юм.
Л.ЭНХТҮВШИН: АВСТРАЛИД ТӨГСӨГЧДӨӨС “АВСТРАЛИАС ЮУ САНАЖ БАЙНА ВЭ?” ГЭЖ АСУУХАД “НОМЫН САН” ГЭЖ ХАРИУЛДАГ
Австралид төгссөн залуусаас “Австралиас юу санаж байна вэ?” гэж асуухад “Номын сан” гэж хариулдаг. Долоон давхар номын санг ялангуяа монгол хүүхдүүд маань хамгийн түрүүнд онцолдог юм. Номын сан нь хүүхдийн зүрх сэтгэлд үлдэнэ гэдэг гайхалтай. Тиймээс Австралид төгссөн залуучууд тэр улсын номын сангийн үйлчилгээ соёлоос нийтийн номын сангуудад нэвтрүүлж, олон Монгол хүүхдийн ирээдүйн замыг дэлхий рүү хөтлөх замыг нээх оюунлаг төсөл эхлүүлж буйдаа баяртай байна гэж Австралийн Засгийн газрын тэтгэлгүүд хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин төслийн нээлтийн үгэндээ хэллээ.
Тэрбээр, Би Үндэсний номын санд ном уншиж судалсаар Сиднейн их сургуульд сурах боломжийг өөртөө нээсэн. Ном бол хил хязгааргүй юм. Хүүхдүүд номоор дамжин хил хязгааргүй дэлхий ертөнцтэй танилцаж, англи хэлээ сайн сурснаар Авсрали улсад сурцгаана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
БЕРТ МЕНСЭРТ: ХЭРЭВ ТА НОМ УНШИЖ БАЙГАА БОЛ АЯЛАЛД ГАРЧ БАЙНА ГЭСЭН ҮГ ЮМ
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 28-р сургуульд хэрэгжиж буй “Уншигч” хөтөлбөрийн зөвлөх, хөгжлийн мэргэжилтэн Берт Менсэрт, Би Нидерланд улсаас ирсэн. Бид уншлагын бүлгийг дэмжиж сургуулийн номын сангийн үйл ажиллагааг сайжруулах зорилготой. Хэрэв та ном уншиж байгаа бол аялалд гарч байна гэсэн үг юм.
Бид номыг тавиурт өрчихөж болно. Гэвч тавиурт өрсөн номууд бидэнтэй ярилцахгүй. Би энэ тавиураас нэг ном аваад аялалд гарч болно.
Хэрвээ би танаас ямар ном унших дуртай вэ? гэж асуувал ихэвчлэн таны багадаа уншсан номтой холбогдолтой байдаг. Тиймээс уншина гэдэг маш чухал, уншина гэдэг баяр баясгалан. Бид уншингаа суралцмаар байна. Мэдлэг олж авсан бол түүнийгээ ашиглах ёстой.

Монголын сургуулийн номын сангууд номыг яаж ашигладаг юм бол? гэж би Цэнгэлээс асуурхд “Номнууд ихэвчлэн агуулахад байдаг” гэж хэлсэн. Зөвхөн Номын сантай байх бус, номыг хүн бүрт хүргэх нь маш чухал. Хүн бүр номноос суралцаж, ойлголт авч, авсан ойлголт мэдлэгээ ирээдүйдээ ашиглаж чадна. Ингэснээр жинхэнэ утгаараа нийгмийн нэг хэсэг болж, нийгмээ өөрчилж чадна. Номын сангийн төсөл нь зүгээр номыг өгөх асуудал биш, хүн бүрт номыг хүргэх тухай ойлголт юм гэв.
Австралийн Засгийн газрын тэтгэлгээр төгсөгч, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, Нийтийн номын сан нь тухайн хүний үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамаарч тэгш хүртээмжтэй үйлчилдэг. Энэ бол номын сангийн сонгодог загвар. “Хил хязгааргүй номын сан” төслийн хүрээнд номын сангийн фондыг баяжуулах, технологийн дэвшлийг ашиглан номын санчдыг чадавхжуулах сургалт явуулна. Сургалт ирэх долоо хоногт Баянхонгор, Өвөрхангай аймгаас эхэлнэ.
Мөн номын сангийн мэдээллийн нэгдсэн портал байгуулах шаардлагатайг олж харсан. Номын сангийн менежментийн олон улсын жишиг программыг монгол хэл дээр гаргаж, хэрэглээнд нэвтрүүлэх зэргээр номын сангийн үйлчилгээг шинэ түвшинд гаргах, ирээдүйн уншигчдыг төрүүлэх олон ажил хийхээр төлөвлөснөө танилцуулав.
Гэрэл зургуудыг Г.Өнөболд