Олон улсад эрчим хүчний хомсдол нүүрлээд байгаатай зэрэгцэн Азид нүүрсний жишиг үнэ дээд түвшинд хүрч өсөөд байна.
Энэ нь эрчим хүчний үнийг өсгөж инфляцыг улам эрчимжүүлэх эрсдэлтэй юм. Австралийн Ньюкастл боомтод нүүрсний үнэ 3.4 хувиар өсөж, тонн нь 402.5 ам.доллар болоод байна. Тус боомтын үнийг харуулдаг индекс ийнхүү анх удаа тонн нь 400 ам.доллар давжээ. Байгалийн хийн нийлүүлэлт буурснаар Ази болон Европын зах зээлд нүүрсний эрэлт хурдацтай нэмэгдэж байгаа аж.
Япон, БНСУ зэрэг улс нүүрсээ нөөцөлж эхлээд байна. Эрэлт ийнхүү өсөж байгаа ч нүүрсний гарц нэмэгдэхгүй байгаа юм.
Б.Юмжир