gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Батмөнх даян хаан” түүхэн роман хэвлэгдлээ

Соёл урлаг
2023-02-28
231
Twitter logo

Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан Соёлын гавьяат зүтгэлтэн Данзанноровын Хүү “Батмөнх даян хаан” хэмээх түүхэн роман бичжээ. Романы нээлт өчигдөр /2023.02.27/боллоо. 

“Хаан арга” кино продакшнаас зохион байгуулсан энэ үйл ажиллагаа нь үүднээсээ эхлэн улаан хивс засан долоон ширхэг ширээг дугуйлан засаж зочдыг хүлээн авах бөгөөд ирсэн зочид ихэнх нь монгол дээлээр гоёсон харагдана. Нээлтийн үйл ажиллагаанд номыг бүтээхэд гар бие оролцсон хүмүүс, номыг зохиогч Данзанноровын Хүү гуайн ойр дотны найз нөхөд, ивээн тэтгэгчид болон хэвлэл мэдээллийнхэн  оролцлоо. 

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазараар хөтлүүлсэн үйл ажиллагааг зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Хүү гуай нээн,  “Батмөнх даян хаан” романыг 2019 онд бичсэн. Бид Даян хаанаа дээдэлж эрхэмлэдэг. Батмөнх Даян хаан романаар кино бүтээх юм. Энэ нээлт бол кино болох энэ бүтээлийн дэвсгэр болж өгч байна гэв. 

Батмөнх Даян хаан роман гурван боть хэвлэгдсэн. Эхний боть нь Батмөнх даян хааны бага залуу нас буюу 1464-1482 оны хооронд болж буй үйл явдлыг өгүүлнэ. Дараах боть нь 1482-1500 он хүртэл Их хааны идэр залуу насны талаар гарах юм. Хорвоогийн сайн муу зүйлстэй тулгарч байгаа юм. Монгол Улсаа нэгтгэж захирч буй талаар гарах юм. Эцсийн бүлэгт 1500-1517 оны үе даян хааны өтөл буурай насны талаар өгүүлэх юм. Даян хаан Монгол Улсаа захиран бага хаад, хатан, үр хүүхдэдээ үлдээх өв соёлын талаар гарах юм. Роман маань 84 хэсэг өгүүллэгтэй аж. 

“Хаан арга” кино продакшны захирал Ж.Дэнсмаа, Батмөнх даян хааны талаар туурвисан тусгай зохиол үүнээс өмнө хэвлэгдэж байгаагүй. Энэхүү номонд Даян хааны амьдралыг тод томруун өгүүлэхийг зорьсон зохиол юм. Бидний ирээдүй үнэн түүхээр амьсгалах ёстой. Бид түүхээрээ бахархаж, суралцах хэрэгтэй. Бидний чин хүсэл бол Батмөнх даян хааны ном, киног өв түүхэндээ үлдээх юм. 

Киноны зохиол маань гурван хэсгээс бүрдэж байгаа. Номны зохиолын дагуу Батмөнх даян хааны амьдралын гурван хэсгийг гаргана гэв.

Нээлтэд ирсэн хүндтэй зочдын нэг бол “Мандухай сэцэн хатан” киноны гол дүр, Ардын жүжигчин Н.Сувд байлаа. Тэрбээр Батмөнх даян хаан кинонд Мандухай Сэцэн хатны дүр бүтээх аж.  

Ардын жүжигчин Н.Сувд, Маш сайн зохиол бичсэн Данзанноровын Хүү болон түүний зохиолыг кино болгон үргэлжлүүлж байгаа “Хаан арга” кино продакшны хамт олонд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. Та бүхний ажилд миний тусалж чадах ямар ч зүйлд миний зүгээс туслахад бэлэн хэмээн амлалт өглөө.     

Батмөнх даян хаан нь долоон настайгаасаа эхлэн төр улсын ажилд оролцон тарж бутарсан феодалын эрхийг “хазаарлаж”, Монгол Улсыг дахин нэгтгэж, төр улсаа хүчирхэгжүүлэн мандуулсан хаан юм. 

Б.Отгонбаатар 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан