Бүх нийтээр мод тарих аян идэвхтэй өрнөж буй энэ өдрүүдэд ХасБанкны хамт олон бид 14 жилийн турш хэрэгжүүлж, орон даяар байгуулж буй “Хас Төгөл”-өө дахин нэгээр нэмлээ.
Өнгөрөгч Бямба гараг буюу 5-р сарын 21-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт ХасБанк, Тэнгэр даатгал компаниуд хамтран Өрөл, Голтбор, Далан хайс, Улиас, Хайлаас, Шар хуайс, Бургас гэсэн 7 төрлийн 800 мод тарилаа.
Өнгөрсөн жил Тэнгэр Даатгал компани Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3 га газар мод тарих, арчлан ургуулах “Тэнгэр төгөл” төслийг эхлүүлсэн бөгөөд 5 төрлийн 500 мод тарьж, тогтмол усалгаа арчилгаа хийж байсны үр дүнд 100%-ийн ургалттай байсан юм. Энэ жил ийнхүү Хас Төгөл нэмэгдэн нийт 1300 модтой болоод байна.
Мод тарина гэдэг зүгээр нүх ухаад суулгаад нэг удаа услаад орхихын нэр биш бөгөөд суулгац хөрсөндөө дасан зохицох хүртэл эхний нэг жил тогтмол усалж, арчилж байхыг шаарддаг. Тиймдээ ч ХасБанк, Тэнгэр даатгал компанийн хамт олон тарьсан модоо тогтмол эргэж, усалж байх хуваарь гарган ажиллаж байна.
Нэг хүн 18 мод тарихад насаараа амьсгалах агаараа эх дэлхийдээ буцаан өгдөг гэдэг. Тэгвэл ХасБанкны хамт олон 2008 оноос хойш 2300 орчим хүний насаараа амьсгалах агаарыг бий болгоод байна. Өөрөөр хэлбэл Хасчууд бид мод тарих аяныг 2008 оноос эхлэн өрнүүлж, 21 аймаг, томоохон сумд, Улаанбаатар хотод Хас төгөл байгуулан, нийт 40,000 гаруй мод, бутыг тарьж ургуулжээ.