“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 08 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 21 хувь буюу 32.7 сая га талбайг тусгай хамгаалалтад аваад байна. Цаашид ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх, соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалан хамгаалах зорилгоор 2030 он гэхэд хамгаалах шаардлагатай экологийн хувьд чухал ач холбогдолтой 215 газраас 63 байршлын 15,3 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэнэ гэв.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад үе шаттайгаар газар нутгийн төлөв байдал, бэлчээр, аялал жуулчлал, экологийн нөөц, даац, дотоод бүсчлэлийн судалгаанд тулгуурлан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөлтийг менежментийн төлөвлөгөөний хавсралтаар боловсруулж байгааг Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ 2022 оны байдлаар улсын хэмжээнд 4 тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг төрийн бус байгууллагад хариуцуулаад байна. Үүнд: Хустайн байгалийн цогцолборт газрыг “Хустай цогцолборт газар төв” төрийн бус байгууллага 1994 оноос, Их нартын байгалийн нөөц газрыг “Аргаль, агнуур судалгааны төв” төрийн бус байгууллага 2013 оноос, “Их нартын менежмент” төрийн бус байгууллага 2019 оноос, Хар ямаатын байгалийн нөөц газрыг “Дэлхийн байгаль хамгаалах сан” 2013 оноос, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын судалгаа, мониторинг хийх ажлыг “Ирвэс хамгаалах сан” төрийн бус байгууллага 2019 оноос тус тус хариуцан ажиллаж байгааг тодотгоод цаашид олон улсын сайн туршлагыг судлан хамгааллын менежментийн олон талт арга хэлбэрийг судлан нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв.
Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний А/243 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоож, 5594 га талбайг хязгаарлалтын бүсээс хасаж, хамгаалалтын бүсийг тэлэн хамгаалалтыг сайжруулсан гэж байлаа.
Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан газар ашиглах гэрээг дүгнэж, тухай бүр акт үйлдэж байна. Зориулалтын бусаар ашиглах тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 72 удаагийн тушаалаар нийт 159 нэгж талбар, 422,3 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгоод байна. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Нүхтийн ам, Залаатын зүүн богины ам, Шажинхурхын ам, Тайны аманд 242.052 га газар ашиглахыг хориглосныг сайд мэдээлэлдээ дурдав.
Газрын шинэтгэлийн хорооны шийдвэрийн дагуу газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд оруулсан Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсэд тулган, маргаан бүхий хэсэгт нийслэл, дүүргийн Засаг даргаас газар олголтыг идэвхтэй хийж байгаа асуудлыг таслан зогсоож, хилийн цэсийн маргааныг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт энэ сарын 11-ний өдрийн байдлаар 3555 нэгж талбарт зөвшөөрөлгүй өвөлжөө хаваржааны газар байна.
Менежментийн төлөвлөгөөнд байж болох малын тоо, төрөл, ашиглаж болох бэлчээр, газрын нөөц даацын судалгаанд тулгуурлан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулах, менежментийн төлөвлөгөө батлагдсан тохиолдолд Хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн гэрчилгээжүүлэх талаар зөвлөмж өгч ажилласан гэдгийг онцолж байлаа.