Монгол, Узбекистаны Гадаад харилцааны яам хоорондын ээлжит V зөвлөлдөх уулзалт энэ сарын 15-нд цахим хэлбэрээр боллоо.
Уулзалтаар Монгол, Узбекистаны улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.
Тухайлбал, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчимжсэн мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хэлхээ холбоог дэмжих зэрэг асуудлаар ярилцсан байна.
Мөн хоёр талын харилцааны эрх зүйн орчинг сайжруулж, холбогдох баримт бичгүүдийг эцэслэн тохиролцох, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлуудаар мэдээлэл солилцов.
Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн орлогч сайд Ф.Сидиков нар ахалж оролцжээ.