Эрс тэс, хүйтэн цаг ууртай, урт үргэлжлэх өвөлтэй манай орны иргэдийн хувьд гэр орон, барилга байшингаа тав тухад нийцэхүйцээр хямд төсрөөр халаах хэрэгцээ амин чухал байдаг.
Тэгвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын өрхийн түлшний утаанаас, 10 хувь нь тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаанаас, 6 хувь нь дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээнээс, 4 хувь нь хог шороо хөрсний бохирдлоос тус тус ялгардаг байна.

Унадаг машиных нь шатахууны зарцуулалтыг асуухад 100 км тутамд хэрэглэдэг бензиний хэмжээг захын монгол хүн итгэлтэйгээр хэлж чадна. Харин байшингаа халаахад хэр их эрчим хүч зарцуулдаг вэ гэх асуултад үүн шиг тодорхой хариулт өгч чадах хүн ховорхон. Тэдэн портер нүүрс, тэдэн шуудай мод, төчнөөн метр квадрат талбайг халаадаг зуух, эсвэл цахилгааны үнэ тариф гэх мэт тодорхой бус хэмжүүр хэлэх нь эрчим хүчний талаарх бидний ойлголт ямар түвшинд буйг илтгэх мэт.
Дэлхий нийт эрчим хүчний хэмнэлттэй барилга байшин, үр ашиг өндөртэй халаалтын шийдэл, технологиудыг эрэлхийлж, нүүрсний хэрэглээг халахаар шамдаж байхад энэ чиглэл дэх бидний ойлголт дэлхий нийтийнхээс хэдэн арван жилээр хоцрогдож, дулааны эрчим хүчээ хангах эх үүсвэр нүүрс хэвээр байна.
Тиймдээ ч дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг болох Улаанбаатар хотын хувьд хүйтний улиралд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн эрүүл, тав тухтай орчинд амьдрах суурь эрх нь зөрчигдөхөд хүрдэг.
Эрчим хүчний үр ашгийн талаарх мэдлэг маруухан, хэрэглээгээ бодитоор хэмжиж дадаагүй, төлбөр тооцоондоо хэмжүүр хэрэглэж хэвшээгүй бидний хувьд хөгжлийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн эрчим хүчний асуудлаа цогцоор нь шийдвэрлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.
Эрчим хүчний хэрэглээнд тулгарч буй голлох асуудлууд, тэдгээрийн суурь шалтгааныг авч үзэхгүйгээр асуудлыг цогцоор нь шийдэх боломжгүйг энэ салбарт хэрэгжиж буй бодлого, арга хэмжээнүүд бэлхнээ харуулж байна. Дорвитой шийдэл хэрэгжүүлэхгүй аваас агаар, орчны бохирдлыг улам бүр нэмэгдүүлээд зогсохгүй цахилгаан, дулааны хангамж хүрэлцэхгүй байх, улс орны эрчим хүчний хараат бус байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай.
Эрчим хүчний хэмнэлттэй технологи, шийдлүүдийг нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомстол хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад улс орнуудын засгийн газрууд шинэлэг арга хэмжээ, шийдлүүдийг хэрэгжүүлэхийг яаравчилж байхад бид дэлхийн дулаарлыг сааруулахад бодит алхам хийж чадаагүй л байна.
Үүний илрэл нь Монгол Улс нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлаар дэлхийд тэргүүлж буй явдал юм.
ДАЛАЙД ДУСАЛ НЭМСЭН САЙН ТУРШЛАГА
Энэ бүх асуудлын оновчтой шийдлийг боловсруулж, цаашид өргөн хүрээнд хэрэгжүүлэх сайн туршлага бол Швейцарын хөгжлийн агентлаг, ХБНГУ-н Засгийн газар болон НЗДТГ-ын хамтран санхүүжүүлж Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлсэн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл юм.
Төслийн хүрээнд 2018–2021 оны хугацаанд нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 22 сургууль, цэцэрлэгийн барилгад дулаан техникийн засвар шинэчлэл хийж, тэдгээрийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлсэн байна.

“Засвар хийгдсэн барилгуудын дундаж температур 16-аас 22 хэм хүртэл нэмэгдэж, эрүүл, тав тухтай орчинд хичээллэх нөхцөл бүрдсэнээр хүүхэд, сурагчдын амьсгалын замын өвчлөлөөр өвчлөх нь дунджаар 47 хувиар буурчээ.”
Ингэснээр аливаа сууц, барилга байгууламжийг барихдаа эрчим хүчний хэмнэлтэй, дулаан алдагдалгүй барих, ашиглагдаж буй барилгыг стандартын дагуу дулаалж засварлах нь барилгын насжилтыг уртасгаж, хүний амьдралын чанарыг дээшлүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтойг загвар төслүүдээр дамжуулан харуулж чадсан юм.
Хуучин системийн үед баригдсан, ар араасаа ашиглалтаас гарах эрсдэл өндөртэй барилга байгууламжууд манай улсын барилгын дийлэнх хувийг эзэлдэг. Түүнчлэн манай улсын үйлдвэрлэж буй дулааны эрчим хүчний дийлэнх хувь нь хуучин барилгуудыг халаахад зарцуулагддаг.
Эдгээр барилгуудад дулаан техникийн засвар шинэчлэл хийснээр дулааны хэрэглээг 50-70 орчим хувиар бууруулах боломжтойг уг төслийн үр дүн харуулсан юм. Өөрөөр хэлбэл дээрх барилгуудын нэгж талбай тутамд жилд 350 – 550 кВтц эрчим хүчийг хэрэглэдэг бол дулаалж, засварласнаар маш бага хөрөнгө оруулалтаар 200 кВтц буюу түүнээс доош хэмжээнд бууруулах боломжтой.
Төсөлд хамрагдсан эхний 18 сургууль, цэцэрлэгийн барилгуудад гарсан үр дүнгээс харахад нийт 38,5 мянган шоо метр талбайд 7,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь жилд 7,9 сая кВтц эрчим хүч хэмнэж 4,227 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлж чадсан юм. Тодруулбал, засвар хийгдсэн нэгж талбайд оногдож буй хөрөнгө оруулалтын хэмжээ тухайн үеийн ханшаар 205 мянган төгрөг байсан бол шинээр барилга барихад нэг шоо метр талбай тутамд 3,5 сая төгрөг зарцуулна.
Өөрөөр хэлбэл барилгыг дулаалж, засварлах өртөг нь шинээр барилга барихаас 17 дахин бага байна.
Сонирхуулахад, хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг, өндөр хөгжилтэй улс орнууд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд хөгжиж буй орнуудын үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлж буй.
Тиймээс дулаалгагүй, хуучин барилга байгууламжуудыг засварлах нь хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн төслүүдээс санхүүжилт авах, бага зардлаар дулааны эрчим хүчний хэрэглээгээ хангах боломж юм.
Тус төслийн үлдээсэн сайн туршлага, норм стандарт, техникийн шийдлийг цаашид орон даяар нэвтрүүлбэл энэ чиглэлд хөрөнгө оруулалт татаж, агаарын бохирдлыг бууруулж, иргэдийнхээ эрүүл тав тухтай амьдрах суурь хэрэгцээг хангаж чадна. Учир нь төслийн багийн зүгээс энэхүү сайн туршлагыг цаашид тогтвортойгоор үргэлжлүүлэх нөхцөлийг хангахаар Улаанбаатар хотын олон нийтийн барилгуудад эрчим хүчний үнэлгээ, судалгаа хийснээр нэг загварын давтан хэрэглэх зураг төслөөр баригдсан 117 сургууль, цэцэрлэгийн барилгад хамаарах 9 төрлийн дулаан техникийн засвар шинэчлэлийн зураг төсөл, тэдгээрийн төсвийг иж бүрнээр боловсруулан холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.
Эдгээр бэлэн зураг төслийн дагуу сургууль цэцэрлэгийн барилгуудад засвар шинэчлэл хийвэл барилгын ашиглалтын хугацааг 30 хүртэлх жилээр уртасгаж энэ хугацаанд 699,5 мянган тонн СО2-г ялгаруулахгүй байх боломжтой гэсэн тооцоо бий. Энэ нь олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийг бууруулах Монгол Улсын үүрэг амлалтын барилгын салбарт оногдох 830 мянган тонн СО2-ын 84 хувьтай дүйцэх үзүүлэлт юм.
Эрчим хүчний хэмнэлттэй, НОГООН сууцыг барих санхүүжилтийн үндсийг нэвтрүүлсэн нь

Төслийн үр дүнд гарсан өөр нэг онцлох арга хэмжээ бол хувийн хэвшилтэй хамтран амины орон сууцны загвар зураг төслүүдийг боловсруулж, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, Монголын Банкны Холбоотой хамтран эрчим хүчний хэмнэлттэй сууцанд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг нэвтрүүлжээ.
Ингэснээр одоогоор 26 өрх бага хүүтэй зээлд хамрагдан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулсан нь цаашид эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ногоон зээл олгох суурь нөхцөл болсон юм.

“Ийнхүү дээрх 26 амины сууц жилд тус бүрдээ дунджаар 7 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлж чаджээ.”
Бага зардлаар томоохон үр дүнд хүрэх боломжтойг нотолж чадсан тус төслийн баг эхний төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгаад дараагийн төсөл болох Улаанбаатар хотын угсармал орон сууцнуудад дулаан техникийн засвар шинэчлэл хийх санхүүжилтийг европын “NAMA – facility” гэх байгууллагаас бүрдүүлэн ажилдаа шамдан оржээ.
Барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй болгох нь Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад үлэмж хувь нэмэр оруулаад зогсохгүй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэмлэхүй ач холбогдолтой.
21-р зууны иргэд бид байгаль орчиндоо ээлтэй амьдрах нь хойч үедээ өвлүүлэн үлдээх хамгийн том хөрөнгө оруулалт билээ.