Дэлхийн аутизмыг таниулах өдрийг тохиолдуулан “Анүүлэн аз жаргал” цэцэрлэгийн эрхлэгч Д.Одончимэгтэй ярилцлаа.
-Та цэцэрлэгийнхээ талаар уншигчдад танилцуулахгүй юу?
-Монголд буй аутизмын хүрээний эмгэгтэй байж болзошгүй хүүхдүүдэд оношилгоо хийж, оношлуулсан хүүхдүүдийг сургалт, засалд хамруулах, тэдний эцэг эхчүүдэд сэтгэл зүйн болон мэргэжлийн зөвөлгөө өгөх, чадавхжуулах, аутизмтай хүүхдүүдтэй ажиллах багш бэлтгэх, олон нийтэд энэ талаар ойлголт, мэдээлэл өгөх, түгээх зорилгоор үйл ажиллагаагаа эхэлсэн.
Манай ТББ эдгээр хүүхдийн боловсрол, нийгмийн хэрэгцээ шаардлагаар 2014 оны есдүгээр сарын 01-нд дэргэдээ “Анүүлэн аз жаргал” цэцэрлэг байгуулж, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхэд хоёр нас хүрээд хэлд орохгүй байхад аав ээжүүд эрэгтэй хүүхэд хэлд хожуу ордог ч гэдэг, эсвэл аав нь оройтож хэлд орсон, аавыгаа дуурайсан гээд тоодоггүй. Иймд хүүхдүүдээ хожуу оношлуулдаг.
Энэ хугацаанд манай цэцэрлэгт давхардсан тоогоор 172 хүүхэд хамрагдсан. Одоогоор гурван тусгай бүлэг, нэг ердийн бүлэг, 12 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
-Цэцэрлэгийн сургалтын онцлог юу вэ?
-Манай цэцэрлэг аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг нийгэмшихэд бэлтгэн, нийгмийн харилцаанд ороход шаардлагатай дадал, зуршил олгоход анхаардаг. Аутизмтай хүүхдийн онцлогт тулгуурласан сургуулийн өмнөх боловсрол олгох хөтөлбөрөөс гадна бие даах чадвар олгох ахуй заслын хичээлүүд, хоол идэх, бие засахаас өгсүүлээд гадуур хэрхэн биеэ авч явах, дэлгүүр, шүдний эмнэлэг, кино театр, зоогийн газраар хэрхэн үйлчлүүлэх зэрэг тоглоомд суурилсан сургалтууд, мэдрэхүйгээр дамжуулан танин мэдэхүйн ойлголт өгөх хичээлүүдтэй. Хүүхэд бүртэй багш нар, сэтгэл зүйчид биечлэн ажилладаг.
Аутизмтай хүүхэд бүрийн онцлог, хүлээн авах чадвар өөр. Иймд таван настай хүүхэд ийм чадвартай байх ёстой гэж шаардахгүй. Тухайн хүүхдийн онцлогт тулгуурлан, тохирсон арга барилаар төлөвлөгөө гарган, тусгай хөтөлбөр, арга зүйгээр дэмжвэл бүх хүүхэд хөгжих боломжтой.
-Хүүхдээ оношлуулахаар эцэг эхчүүд их ханддаг уу. Тэд аутизмын хүрээний эмгэгийн талаар мэдлэг мэдээлэлтэй байдаг уу?
-“Аутизм Монгол-Анд” ТББ 2014 оноос ХБНГУ, БНСУ, Тайвань, АНУ-ын мэргэжилтнүүд урьж, хамтарсан оношилгоо, үнэлгээ хийдэг байсан. 2017 оноос АНУ-ын доктор, профессор Мэрилин Кафф багшийн удирдлага дор бие даан үнэлгээ хийж эхэлсэн. Энэ хугацаанд манай байгууллагаар 380 хүүхэд үнэлүүлсэн.
Эцэг эхчүүд харьцангуй мэдээлэл сайтай болжээ. Ингэснээр үнэлгээ оношилгоонд эрт хамрагдаж, оношлуулж байна. Жишээ нь хүүхэд хоёр нас хүрээд хэлд орохгүй байхад аав ээжүүд эрэгтэй хүүхэд хэлд хожуу ордог ч гэдэг, эсвэл аав нь оройтож хэлд орсон, аавыгаа дуурайсан гээд тоодоггүй. Иймд хүүхдүүдээ хожуу оношлуулдаг байв. Одоо монгол хэлээр цахим мэдээллүүд их болж, мөн аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын ажлын үр дүнтэй холбоотой.
-Танай цэцэрлэг сэтгэл зүйч ажиллуулдаг юм байна. Энэ хүрээний эмгэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг үү?
-Хүүхдүүдтэй ажиллахаас гадна цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй сэтгэл зүйчид нэг бүрчлэн ярилцаж, хүүхдийн асуудалтай зан үйлд хэрхэн хамтрах, цаашид юунд анхаарч, тэдэнтэй хэрхэн харилцах тал дээр өдөр тутам зөвлөгөө хүргэдэг. Ялангуяа манай хүүхдүүдийн хөгжил багш, сэтгэл зүйч, эцэг эх хамтран ажилласнаар илүү ахидаг.
Утсаар ч зөвлөгөө авах боломжтой.
-Улсын хэмжээнд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хүлээн авдаг цэцэрлэг хэд байдаг вэ?
-Улсын хэмжээнд сайн мэдэхгүй байна. Нийслэлд төрийн өмчийн 186-р цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10-р цогцолбор, 249-р цэцэрлэг болон төрийн бус өмчийн манай цэцэрлэгээс гадна “Тэмүжингийн андууд”, “Хүслийн ордон” зэрэг цөөн цэцэрлэг Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг хүлээн авдаг.
Мөн ердийн цэцэрлэгүүдэд нэг ангид 1-2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах боломжтой. Цаашид ердийн цэцэрлэгүүд ч аутизм, бусад хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авдаг болох байх.
Хугацаа шаарддаг ч тууштай байдал, уйгагүй ажилласны үр дүнд ахиц гардаг. Энэ нь зөвхөн цэцэрлэгт найдаад үлдээх биш, гэр бүлийн бүх гишүүдэд хамаатай.
-Аутизмын хүрээний эмгэгтэй эцэг эхчүүд юунд анхаарах шаардлага байна вэ?
-Аав, ээжүүд хүүхдээ сайн ажиглан, хүүхэдтэйгээ харилцаж тоглоорой. Бусад хүүхэдтэй хүүхдээ битгий харьцуулаарай. Хүүхдийнхээ бодит чадварыг хүлээн зөвшөөрчихвөл дараагийн алхам хийхэд дөхөм болж багш, сэтгэл зүйч нартай хамтрахад ч хялбар байдаг.
Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд олон төрлийн чадвар дутмаг. Тиймээс бүх зүйлийг тайлбарлаж, бие даах чадварыг хөгжүүлэхийн тулд хүүхэдтэйгээ олон үе шаттайгаар ажиллах шаардлага гардаг. Гэвч ихэнх тохиолдолд эцэг, эхчүүд хурдан, амархан аргыг сонгох гээд байдаг. Жишээ нь хоолыг нь халбагадаж өгөх, хувцсыг нь өөрөөр нь өмсүүлж, тайлуулж сургадаггүй. Аутизмтай хүүхдүүдэд аливааг заахдаа маш олон давтамжаар, үйлдэл бүрийг задлан тайлбарлах хэрэгтэй болдог. Хүүхэд ярьж чадахгүй байсан ч хүүхдийн ойлгох чадварт тохирсон үгнүүд ашиглаж тайлбарлан, ярилцах нь хүүхдийн нийгэмшилд чухал нөлөө үзүүлдэг. Хугацаа шаарддаг ч тууштай байдал, уйгагүй ажилласны үр дүнд ахиц гардаг. Зөвхөн цэцэрлэгт найдаад үлдээх биш, гэр бүлийн бүх гишүүдэд хамаатай.
-Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг төрөөс хэрхэн анхаарч хамтран ажилладаг вэ. Цаашид юунд анхаарах шаардлага байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах журам хэрэгжиж байгаа ч багш нарт аутизмын талаар мэдлэг, мэдээлэл, сургалт хомс. Ангид нь аутизмтай хүүхэд ороход тэр хүүхэдтэй яаж ажиллах арга зүй, учраа олохгүй тэвдэж байна.
Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдхэн ТББ-д л эцэг, эх, багш, нийгмийн ажилтныг чадавхжуулах сургалт, мэдээлэл түгээдэг. Манай цэцэрлэгт жишээ нь шинээр ажилд орох багш, сэтгэл зүйчид аутизмын ойлголт мэдээлэлгүй ирдэг. Бид багш, ажилчдаа ажлын байран дээрээ дадлагажуулан бэлтгэдэг. Багш нарт эхнээс нь заах хэрэгтэй болдог.
Энэ ажлыг төрөөс бодлогоор зохион байгуулж, аутизмтай хүүхдийн сурах орчныг бүрдүүлж, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай.
-Иргэд энэ төрлийн эмгэгийн талаар мэддэг болсноор хүүхдээ эрт оношлуулж эмгэгийг засах боломжтой юу?
-Тийм ээ. Нэг үеэ бодвол хүмүүс аутизмын тухай мэдээлэл, ойлголттой болсон. Аутизмыг эмчлэх арга одоогоор байхгүй ч эрт оношилж, тохирох тусламж, чанартай сургалт, дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх нь чухал. Хэдий чинээ эрт эхэлнэ, төдий чинээ бие даах, өөртөө үйлчлэх чадвар, нийгэмших үйл явцад эергээр нөлөөлдөг. Аль болох эрт нийгмийн харилцаанд дасгах, цэцэрлэг, сургуульд хамруулснаар байдлыг сайжруулах, хөгжүүлэх боломжтой. Хүүхдийн бусдыг ойлгож, мэдрэх, хийж байгаа зүйлээ бусадтай нийцүүлэх, олон хүнтэй орчинд хамт байх чадварт ахиц гардаг. Аутизмыг эрт илрүүлэхэд ганц эцэг эх, СЭМҮТ, үнэлгээ хийдэг байгууллага гэлтгүй хүүхдийг сар бүр хянадаг өрхийн эмнэлгийн эмч нар, цэцэрлэгийн багш нар бас чухал үүрэгтэй.
-Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.