“Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс “Сонгогчийн зан, төлөвийн судалгаа”-г хийсэн байна. Сонгогчийн зан төлөвийн судалгаагаар сонгогчдын улс төрийн болон сонгуулийн боловсрол ямар байна вэ, түүндээ үндэслэн хэр зэрэг рационал сонголт хийх чадамжтай байгааг тодорхойлж болно.
2020 оны сонгуульд саналаа өгсөн, 18-аас дээш насны, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 1000 иргэнийг түүвэр байдлаар сонгон анкет асуулгын арга болон фокус бүлгийн ярилцлагын аргаар судалгааг хийжээ.
“Цогц хөгжлийн үндэсний төв” нь уг судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд хийлээ.
Судалгааны голлох дүгнэлт
- Судалгаанд оролцогчдын сонгуулийн туршлага харьцангуй өндөр хэдий ч төрийн байгууллагуудын чиг үүрэг, засаглалын институтүүдийн ялгааны талаарх ойлголт мэдлэг хангалтгүй байна. Үүнээс үзвэл сонгогчид сонгуульд өгч буй саналаараа дамжуулан ямар эрх мэдлийг олгож байгаа талаараа ойлголтгүй байна.
- Иргэд төрийн бодлого шийдвэрт нөлөөлж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Энэ нь нэг талаас шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо хязгаарлагдмал байгааг мөн иргэдийн төрд итгэх итгэл буурсныг харуулж байна.
- Судалгаанд оролцсон иргэдийн 46.8 хувь нь сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн байр суурь илэрхийлж байна.
- Иргэдийн үзэж буйгаар Монгол Улсад хамгийн тулгамдсан асуудал үнийн өсөлт, инфляц болж байна. Мөн эрүүл мэндийн асуудал тулгамдсан гэж үзсэн. Эдгээр асуудлыг аль ч нам шийдэж чадахгүй гэж судалгаанд оролцсон 2 хүн тутмын нэг нь үзэж байна. Энэ нь иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл ихээр суларсантай холбоотой.
- Судалгаанд оролцсон 2 сонгогч тутмын нэг нь буюу 50.9 хувь нь ямар ч хүйсийн хүн нэр дэвшиж болно, хүйс чухал биш гэж үзэж байна. Энэ нь улс төрийг аль нэг хүйсэд хамаатуулан үзэх үзэл буурч байгааг харуулж байна.
- Монгол сонгогчдын хүсэмжит сонголт буюу нэр дэвшигчийн идеал дүр төрхийн хувьд судалгаанд оролцогчид дараах төсөөлөлтэй байна.
- Сонгогчдын хувьд УИХ-д нэр дэвшигчид сонгогчдын хүсэлтийг шийдэж чаддаг байх иргэдтэй эргэх холбоотой байх нь чухал. Сонгогчид өөртэй нь харилцаатай, асуудлыг нь анхаардаг, шийдэж өгдөг хүнийг дэмжих хандлагатай буюу энгийнээр хэлбэл Монгол сонгогч тойглуулах, халамжлуулах сонирхолтой байна.
- Судалгаанд оролцогчид сонгуульд саналаа өгөхдөө сонгуулийн өмнөх улс төрийн үйл явц болон сонгуулийн үеийн улс төрийг аль алиныг нь харгалзаж саналаа өгөх эрмэлзэлтэй байдаг. Гэсэн хэдий ч сонгуулийн зохион байгуулалт нь намын, төрийн албаны, санхүүгийн системээр дамжуулан багцалсан санал бүрдүүлэх зарчмаар ажиллаж байна.
- Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг 3 хүн тутмын нэг бүрэн гүйцэж уншдаг бол 2 хүн тутмын нэг нь ерөнхийд нь уншдаг. Мөрийн хөтөлбөрийг бүрэн уншдаг хүмүүсийн хувь насны бүлэг ахих тутамд нэмэгдэж нас залуужих тусам буурч байна.
- Сонгогчид сонгуулийн сурталчилгааг нийтлэг байдлаар биечилсэн уулзалтад хамрагдаж авахыг хүсэж байгаа ч насны бүлгээс хамаарч залуучуудын хувьд фейсбүүк, инстаграм зэрэг цахим платформууд дээрх сурталчилгаа нөлөөлдөг гэж үзэж байгаа бол нас ахих тусам биечилсэн уулзалтыг хүсэж байна.
- Сонгуулийн үеэр улс төрийн намууд, нэр дэвшигчид зориудаар худал мэдээлэл тарааж байгаа нь сонгогчдын боловсрол сөргөөр нөлөөлж байна.
- Халамж авдаг иргэдийн 20.6 хувь, халамж авдаггүй иргэдийн 35.9 хувь нь аль нэг намыг дэмжихгүй байна. Халамж нь намыг дэмжих, намаас хамааралтай байх шалтгаан болж байх өндөр магадлалтай байна.