“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн (БНАТ) хэрэгжилт улс даяараа маш муу түвшинд байна гэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэв.
Байгалийн нөөцийн төлбөрт 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн ч эргэн нэг ч төгрөг зарцуулаагүй, аудитаар илэрсэн зөрчлөө засалгүй удаа дараа ноцтой зөрчил үүсгэж буй Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Баюуржаныг шүүхэд өгчээ.
Байгаль орчны салбарын хуулиудын хэрэгжилт маш муу байгаагийн нэг тод жишээ нь БНАТ-ийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаа илчилсэн байна. Сүүлийн зургаан жилд нийт 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулжээ.
Алдагдсан боломжийн өртгөө тооцвол 200 орчим тэрбум төгрөг буюу 160 мянган га талбай буюу 300 орчим сая мод ургуулах боломжит төсвийг зориулалтын дагуу бус зарцуулжээ.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд байгалийн ургамал, ус, ой, ан амьтны нөөцийг ашигласны төлбөр төлдөг. Энэ орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд хамгийн багадаа зарцуулах хувь хэмжээг тогтоож, биелүүлэх үүргийг тухайн орон нутгийн удирдлагууд хүлээдэг аж.
Гэтэл судалгааны тайланд батлаад арван жил болсон ч тус хуулийн хэрэгжилт хангалтгүй, нөөц ашигласны төлбөр жил бүр нэмэгдэж байгаа ч эргээд байгалиа сэргээх, ан амьтан ургамлаа сэргээхэд зарцуулах хамгийн доод хэмжээндээ ч хүрээгүй, жилээс жилд буурчээ.
Иймд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл 21 аймаг, нийслэлийн удирдлагуудад сануулга болгож хуулиа хэрэгжүүлэхийг шаардан мэдэгдэл гаргажээ. Тэд Баян-Өлгийн аймгийн Засаг дарга
- Үндсэн хуулийн 6.1, 6.2, 59.2 дахь заалт,
- Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.1.1, 16.2.2, 17.1.1, 17.2.8 дахь заалт,
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.5.10, 50.1, 59.1.13 дэх заалт,
- Төсвийн тухай хууль,
- Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тухай хууль,
- Засгийн газрын 2022 оны 2 тогтоолоор шинэчлэн баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-н хэрэгжилтүүдийг тус тус зөрчсөн гэв.
Хуулийн дагуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, хууль хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгохоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Хууль зөрчсөн бол шүүхэд хандахаас өөр аргагүй” гэсэн юм.
Хууль зөрчсөн 21 аймаг, нийслэлийн удирдлагуудыг гүйцэтгэлээр нь авч үзвэл эхний таван байрт дараах аймгууд оржээ:
1. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауюржан хамгийн доод дүнгээр 590,708,911₮ зарцуулахаас 0₮
2. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хамгийн доод дүнгээр 5,427,096,926₮ зарцуулахаас 339,068,829₮ (6%)
3. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 926,012,536₮ 70,845,040₮ (8%)
4. Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар хамгийн доод дүнгээс 7,766,111,101₮ зарцуулахаас 803,251,980₮ (10%)
5. Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсонжав хамгийн доод дүнгээс 2,792,374,785₮ зарцуулахаас 319,883,800₮ (11%)