Төрийн ордонд "Гарц шийдлийг олъё" эрдэм шинжилгээний бага хурал эхэлж, 100 гаруй эрдэмтэн, судлаач Монгол Улсад тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцэж байна.
Эрдэм шинжилгээний хурлаар дөрвөн үндсэн илтгэл хэлэлцэнэ. Улстөр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлын талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан эхний илтгэлийг танилцууллаа. Тэрбээр "Ажилгүйдэл, үнийн өсөлт, тэгш бус байдал, улстөр дахь мөнгөний төлөө гээд маш олон зүйл багтаж байгаа. Үүн дотроо баян, ядуугийн хэт их ялгаа маш том асуудал мөн.
Д гээд зохиолын дуучин байжээ. Хүн болгонд 25 төгрөг байлаа. Д гэдэг дуучин зар тавиад дуу дууллаа. Тэгсэн мянган хүн Д дуучны тоглолтыг үзсэн. Тэр дуучин 250 мянган төгрөгтэй болоод, бусад нь тэг төгрөгтэй. Ганц хүн 250 мянган төгрөгтэй, 1000 хүн огт мөнгөгүй болчихлоо. Энэ шударга уу. Зарим онол үүнийг шударга гэдэг. Яагаад гэвэл тоглолт үз гэж хэн ч албадаагүй. Д хулгай хийгээгүй, залилаагүй.
Тэгвэл тэгш бус байдал үүсчихлээ. Үүнийг бүхэлд нь орхичих юм бол ноцтой үр дагавартай. Нэг талаасаа баялгийн хуваарилалт болгон шударга хийгддэггүй. Үүнд дайн, авилга, боолчлол гээд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Баян хоосны хэт их ялгаа үүсвэл маш ноцтой. Нийгмийн тодорхой хэсэг нь суурь хэрэгцээ хоол унд, орон байрны хэрэгцээгээ хангаж чадахгүй байдал хүрнэ. Зарим хэсэг нь нөгөө хэсгээ ноёрхох.
Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь өөрсдийгөө нийгмийн доогуур хэсэг, нөгөө хэсэг нь дээгүүр гэх ойлголт ардчилсан нийгмийн хувьд байх ёсгүй" гэв.