gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.21
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.21
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Халаалт доголдож байгаа нь орон сууцны контортой холбоотой

Нийгэм
2009-11-07
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-11-07

VII хороолол, Сансарын зарим байрт халаалт доголдож байгаа талаарх иргэдийн гомдол тасрахгүй байна. Энэ талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" компанийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргалаас тодрууллаа.

-Иргэдээс халаалт ирэхгүй байгаа гэсэн гомдол ирэх боллоо. Нийслэлийн хэмжээнд халаалт доголдож байгаа байрууд бий юу?
-Одоогийн байдлаар сүлжээний халуун 100 хэм, хэвийн байна. Халаалт ирэхгүй байгаа нь тухайн байруудын орон сууцны конторуудтай холбоотой.

-Тэгэхээр танайхаас хамаарсан ямар ч зүйл байхгүй гэсэн үг үү?  

-Тийм ээ.

-Тохируулга хийж байгаа учраас халаалт доголдсон гэж иргэдэд хэлсэн байсан. Тохируулгыг хэзээ хийж дуусах вэ?

-Дуусч байгаа.

-Халаалт доголдсон нь орон сууцны компаниуд засвар үйлчилгээгээ муу хийсэн гэж ойлгож болох уу?

-Биднээс хамаараагүй байхад доголдол гарах нь орон сууцны контортой л холбоотой. Тэд шугам сүлжээндээ засвар үйлчилгээ сайн хийсэн бол доголдол гарахгүй.

-Их өртэй хэд хэдэн орон сууцны контор байсан. Тэдний халаалтыг өгсөн үү?

-Гэрээ байгуулаад халаалтыг нь өгсөн. Арванхоёрдугаар сар дуустал өрөө сар бүр хувааж төлөх юм.

-Speak out-

Б.Цэнд: Ойрдоо бүлээн төдий л байгаа

(Баянзүрх дүүргийн XVIII хорооны иргэн)

-Танай байрны халаалт ямар байна вэ?

-Ойрдоо бүлээн төдий л байгаа. Сайн халахгүй л байна. Юунаас болоод ингэдэг юм бүү мэд.

-Өнгөрсөн сард халаалт өгч эхлэхэд ямар байсан бэ?

-Анх сайн халж байсан. Өнгөрсөн долоо хоногоос л муу халдаг болсон.

Д.Долсонжав: Доголдол гараагүй

(Чингэлтэй дүүргийн I хорооны иргэн)

-Танайх аль байр вэ. Халаалт ямар байна вэ?

-М100 дугаар байранд оршин суудаг. Манай халаалт хэвийн байгаа.

-Бага тойруугийн байрны оршин суугчид ойрд халаалт муу байна гэж их гомдоллож байгаа. Танай халаалт өмнө нь доголдож байсан уу?

-Ерөөсөө доголдоогүй. Харин зарим байрны халаалт ирэхгүй байна гэж ярьж байсан.

З.Амараа: Бага тойруугийн байрнууд хүйтэн

(Сонгинохайрхан дүүргийн XIII хорооны иргэн)

-Халаалт муу байна гэсэн гомдол иргэдээс тасрахгүй байна. Танай байр ямар байгаа вэ?

-Энэ хавиар халаалт хэвийн байгаа. Оршин суугчид гомдол гаргахгүй л байна. Харин Бага тойруугийн байрууд их хүйтэн байгаа.

-Бага тойрууд танай хамаатных байдаг юм уу?

-Үгүй ээ. Манайх тэнд цайны газар ажиллуулдаг. Хүйтэн болохоор хүмүүс ч тогтохгүй юм.

О.Баяр: Халахгүй байгаа нь хүйтэрч байгаагаас болсон байх

(Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн)

-Та хэддүгээр байранд амьдардаг вэ. Халаалт хэвийн байна уу?

-45 дугаар байрных. Сайн халдаг байснаа саяхнаас амьтай төдий л байгаа. Гадаа хүйтэрч байгаа болохоор сайн халахгүй байгаа байх.

-Танайх цахилгаан халаагуур хэрэглэдэг үү?

-Үгүй. Халаалт хэвийн байдаг учраас хэрэглэх шаардлагагүй. Харин манай охиных VII хороололд (Монгол III сургууль) байдаг. Байнга л цахилгаан халаагуур залгадаг.

Б.Мягмансанж

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан