Гай Ричигийн найруулсан “Шерлок Холмс” кино шинэ оны өмнөхөн нээлтээ хийж, дэлхийн кино театруудын дэлгэцнээ муугүй амжилт олж байна. Киноны гол дүр мөрдөгч Шерлок Холмст жүжигчин Роберт Дауни тогложээ. Түүний эхнэр Сьюзан Дауни энэ киноны продюссероор ажиллах болж, нөхөртөө зохиолыг нь уншуулснаар Роберт тоглохыг зөвшөөрсөн аж. Ингээд түүний Оросын “Труд” сонинд өгсөн ярилцлагыг толилуулж байна.
-Сонгодог өв уламжлалыг эрхэмлэгчид энэ киног үзээд таны бүтээсэн дүр жинхэнэ эх загвараасаа хэтэрхий хол хөндий болсон байна гэсэн шүүмжлэл ирнэ гэж айхгүй байна уу?
-Конан Дойлыг жинхнээсээ мэддэг, хайрладаг хүмүүс миний Холмсыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ зарим нэг зүйл үзэгчдийг гайхшруулж магадгүй. Бидний урьд өмнө төсөөлж дасал болсон Холмсын гадаад төрх байдал Артур Конан Дойлын роман, өгүүллэгүүдэд хэзээ ч дүрслэгдэж байгаагүй. Жишээ нь, Холмс бидний танил болсон ангийн бүрх малгайг хэзээ ч өмсч байгаагүй гэсэн үг л дээ. Дойлын зохиолд энэ бүрх малгайг огт өөрөөр дүрсэлсэн байдаг.
-Дүрийн чинь чухам юу нь танд бүхнээс илүү таалагдсан бэ?
-Түүний хосгүй авьяас чадвар. Дээр нь би ойрын үед аялгатай ярьж сурахыг шаардсан дүрд тоглоогүй юм байна. Хэдийгээр “Бүтэлгүй цэргүүд” кинонд би афро-америк аялгаар ярьдаг ч Холмс бол огт өөр дүр. Энэ кино их бэлтгэл хийж, маш сайн баг бүрдүүлснээр зураг авалт амжилттай дууссан гэж бодож байна.
-Кунг-фугээр хичээллэх нь бэлтгэлийн нэг хэсэг байсан уу?
-Тэгэлгүй яахав. Эмэгтэй хүнд нармайгаа нээлгэх нь надад ичгэвтэр санагдсан учир би бүхий л чадлаараа бэлтгэл хийсэн. (инээв)
-Зураг авалтын үед хамгийн хэцүү нь юу байсан бэ?
-Надад ямар нэг зүйл хэтэрхий хүндрэлтэй байгаагүй. Би өөртөө бүрэн итгэлтэй байсан. Киноны ихэнх хэсгийн зураг авалтыг Британид хийгээд АНУ-д эргэж ирэхэд ичмээр байсан шүү. Тэнд бүх зүйл эмх журамтай, ном дүрмээрээ явагдана. Харин манай энд бол “Үхсэн ч хамаагүй бүх зүйлийг цагт нь хий” гэсэн уриатай.
-Үе үе дэлгэцнээ эргэн ирдэг алдартай баатруудаас яагаад Шерлок Холмс таны сонирхлыг татсан юм бол?
-Нэг талаар би хүүхэд байхаасаа л Шерлок Холмст дуртай байсан болохоор түүнийг ямархуу хүн байж болох талаар маш сайн төсөөлөлтэй байсан. Гэхдээ олонх үзэгчдээс ялгаатай нь гэвэл би Холмсын тухай нэг ч кино үзэж байгаагүй. Тийм болохоор бүх зүйлийг өөрийн төсөөллөөр л хийсэн.
-Таны хүүхэд насны төсөөлөл тус болсон гэсэн үг үү?
-Холмсын түүхийг илүү сайн уншиж судлах тусам өмнө гарч байсан кинонууд дээр түүнийг буруу дүрсэлж байсныг ойлгож эхэлсэн. Тийм болохоор Холмсыг шинээр гаргахын тулд бид анхны эх сурвалж руу хандахад хүрсэн. Өмнөх кино бүтээгчдийг бодвол бидэнд маш бага боломж байсан шүү дээ.
-Ирен Адлерийн дүрд тоглосон Рэйчел Макадамс энэ киног Холмс, Уатсон хоёрын хайр сэтгэлийн түүх гэж нэрлэсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
-Зарим үед бие биенээ тэвчиж чадахгүй байдаг ч нэг нэгэнгүйгээрээ амьдарч чадахгүй мэт болсон тийм ойр дотно хүмүүсийн харилцааг хайр сэтгэл гэж нэрлэхээс өөр яахав. (инээв) Би хүн бүрийн дотор ямар нэг хэмжээгээр Холмс, Уатсон хоёр байдаг гэж боддог. Тийм ч учраас тэд ийм алдартай болон байх.
-Гай Ричи энэ кинонд ямар хувь нэмэр оруулсан бэ?
-Тэр жүжигчиддээ их эрх чөлөө олгодог. Ричи жүжигчдээ хэрхэн тоглож байгааг хараад сууж байдаг. Түүнд таалагдаж байвал тэр юуг ч өөрчлөхгүй. Харин таалагдахгүй бол шууд л хэлнэ. Тэгээд л Гай шууд кино зохиолч болоод хувирчихна. Жүжигчинтэй хамт суугаад болохгүй байгаа үзэгдлийг хэрхэн авах талаар ярилцдаг. Тэгээд санаандаа хүртэл зураг авалтыг үргэлжлүүлнэ.
-Та түүнтэй бээлийгүй тулаан хийдэг үзэгдлийг хэрхэн авсан бэ?
-Кинонд энэ үзэгдлийг зургаа дахь хувилбар л орсон байх. Гай жиу-жиутсугаар хичээллэдэг болохоор бид тохиролцож чадсан л даа. Энэ үзэгдлийн зураг авалт дууссаны дараа л би Холмсын дүрд яаж тоглох хэрэгтэйг жинхэнэ утгаар нь ойлгосон гэхэд болно. Гэхдээ хувцсаа тайлж, булчин шөрмөсөө харуулсан болохоор тэгж бодсон юм биш шүү. (инээв) Энэ үзэгдэл үнэхээр гайхамшигтай болсон.
Европт киноны зураг авалтыг “Эхлээд аяга цай ууцгаая, дараа нь үргэлжлүүлье” гэсэн маягаар явуулдаг юм байна лээ. Тэдний хөдөлмөрийн философи нэг биш санагдсан. Нэг удаа бид “Эхлээд ажлаа бүгдийг хийж дуусгая, дараа нь идэж, ууя” гэж хэлсэн л дээ. Харин тэд өөрсдийнх нь арга барил илүү энэрэнгүй болохыг бидэнд ойлгуулсан.
С.Баяр