-Органик чацаргана-хаан жимс-
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор насанд хүрсэн хун жилд дунджаар 32 кг, өдөрт 96 грамм жимс, жимсгэнэ хэрэглэх нь зохистой гэж үздэг аж. Тэгвэл манай улсын статистик судалгаагаар 1990 онд нэг хүн 12 кг жимс хэрэглэж байсан бол 2008 онд 8.4 кг болж буурсан байна.
Манай орны байгаль цаг уурын нөхцөл нь сэрүүн бүсийн жимсний аж ахуйн чиглэлээр хөгжих бололцоотой бөгөөд ялангуяа өөрийн нутагт зохицсон 60 гаруй зүйлийн зэрлэг жимс жимсгэнэ ургадаг нь түүнд түшиглэсэн амин дэмийн гол эх үүсвэр болсон жимсний аж ахуй бий болгох бодит боломжтойг харуулж байна.
Тиймээс бид чанартай чанаргүй импортын жимс зооглож байхаар эх орондоо жимс цэцэрлэгийн аж ахуйн салбарыг хөгжүүлвэл ард түмэн байгалийн цэвэр хүнс хэрэглэхээс гадна энэ чиглэлийн үйлдвэрүүд бий болж, ажлын байр нэмэгдэх, бүтээгдэхүүнээ зөвхөн дотооддоо хэрэглэхээс гадна гадаад зах зээлд гаргах бүрэн боломж бий уг нь. Харин энэ боломжийг хангахад төрийн бодлого, удирдлага зохион байгуулалт дутаж байгаа.
Монгол орны нөхцөлд дасан зохицсон жимс, жимсгэнэ түүний дотроос чацаргана тариалах нь ямаа өсгөхөөс ч илүү үр ашигтай аж. Энэ талаар мөн ч олон жил ШУТИС-ийн зөвлөх, академич Ч.Авдай гуай тэргүүтэй хэсэг хүмүүс ярьж, хөөцөлдөж байгаа боловч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй гэвэл нэг их хилсдэхгүй болов уу.
Одоогоос хоёр жилийн өмнө чацарганы асуудлыг хөндсөн анхны зөвлөгөөн болж, энэ арга хэмжээнээс олигтой шийдвэр гараагүй гэдэг. Шалтгаан нь төрийн бодлого байхгүй, энэ асуудлыг зангиддаг байгууллага байхгүй байжээ. Тиймээс тус зөвлөгөөнөөс Монголын чацаргана тариаланчид үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо бий болж, тэргүүнээр нь Биокомбинатын захирал Д.Насанжаргал томилогдсон түүхтэй.
Манай оронд ургадаг жимс дотор чацарганыг хаан гэж нэрлэж, энэ жимсний аж ахуйг хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа тухай сэдвийг хөндсөн хоёр дахь удаагийн зөвлөгөөн өнгөрсөн мягмар гаригт зохион байгуулагдлаа. Тус үндэсний зөвлөгөөн “Нэг аймаг-Нэг органик бүтээгдэхүүн” хөдөлгөөний үзэл санаан дээр “Органик чацаргана-Хаан жимс” сэдвээр явагдаж, санаачлагч нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ байв. Харин хамтрагч нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, зөвлөгөөний ивээн тэтгэгчээр “Гангар инвест” ХХК болон “Монос” групп байлаа.
Чацаргана нь хүнсний болон эмчилгээний асар их ач холбогдолтой учир түүний эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа гэх. Нөгөө талаас дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн зэрэгцээ нийгмийн тогтвортой хөгжлийг даган олон төрлийн эрүүл хүнсний бүтээгдэхүүн, ургамлын гаралтай эмийн зүйл зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ч мөн өссөөр байна. Сүүлийн үед чацарганыг үйлдвэрлэлийн талбай, хувийн хашаандаа албан байгууллага, хувь хүмүүс идэвхтэй тариалж, манай орны жимсний аж ахуйн 80-90 хувийг чацаргана эзэлж байгаа боловч, энэ жимсний аж ахуйг бодлоготойгоор хөгжүүлэх ажил маш хангалтгүй байна.
Энэхүү зөвлөгөөнийг МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нээж хэлсэн үгэндээ, улсын хэмжээнд чацарганыг жинхэнэ хаан жимс болгоход нэгдсэн зохион байгуулалтанд орох, энэ жимсний ач холбогдлыг улам өргөн хүрээнд ойлгуулах шаардлагатай. Харин үүний гол түлхүүр нь төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа байх ёстой. Монгол Улсын үндэсний хөгжил нь чацарганаар чимсэн, Оюу Толгойгоор түлхэж өгсөн байх чиглэлийг барих хэрэгтэй гэж санагдана. Түүнээс гадна Монгол Улсын газрын зургийг чацарганаар хүрээлүүлсэн байхад болохгүй зүйл байхгүй шүү дээ. Чацарганы аж ахуйг улсын хэмжээний бодлого болгож, энэ жимсээр хийсэн ундааг цэрэг. цагдаа болон хүүхдийн үдийн цайнд өгөх боломжтой.
Уул уурхайн салбарт чацарганы мод тарих хөдөлгөөн өрнүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, чацарганыг үндэсний хэрэглээ болгох нь чухал. Хаан нэг л байдаг хойно чацарганыг жимс дотроос хаан болгох, үндэсний брэнд болгох бодлогыг баримтлах хэрэгтэй. Органик Монгол хөтөлбөр улсыг аврана, тэр дотор чацаргана гол байр суурь эзлэнэ гэсэн үзэл санааг ардуудад төлөвшүүлэх нь чухал. Энэ жимсний салбарыг хөгжүүлэхэд гурван Ц буюу цэвэр байгаль орчин, цэвэр үйлдвэрлэл, цэвэр хүнс гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй гэв.
Тус зөвлөгөөнд төр нэлээд ач холбогдол өгөх зорилгоор Монгол Улсын Шадар сайд Н.Алтанхуяг оролцсон юм. Тэрбээр, чацарганыг дэлхийн хэмжээнд нийлүүлнэ гэж худлаа лоозон дэвшүүлж ярьснаас, ядахдаа Зүүн хойд Азийн орнуудад гаргавал илүү дөхөмтэй юм. Энэ бол бидний гадаад зах зээл.
Тэгвэл эхлээд бид дотоодын зах зээлээ боловсронгүй болгох хэрэгтэй байна. Энэ жимсний аж ахуйг хөгжүүлэхэд хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь борлуулалт юм билээ. Саяхан би Увс аймагт ажлаар яваад ирлээ. Тэнд чацарганыг сайн тариалсан байна. Гэвч олон тоннын жимс борлогдохгүй байгаа харагдсан. За тэгээд хадгалах агууламж байхгүй, удаан хугацаанд хадгалахад өнөө жимс нь исдэг гээд бэрхшээл бий. Нөгөө талаар чацарганы сортыг асуудлыг хөндөхгүй бол бас л болохгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, монгол сорт устаж. Одоогоос 40 жилийн өмнө Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат агрономич Б.Лааган гуай чацарганы сортыг гаргасан байдаг. Гэтэл одоо энэ нь байхгүй болсон байна. Чацарганы аж ахуйг хөгжүүлэхэд юуны өмнө ямар зорилго чиглэлээр тарих гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Тухайлбал, тос гаргах юм уу, эсвэл жүүс үйлдвэрлэх юм уу гээд. Миний бодлоор жүүс хэлбэрийг сонгох нь ашиг муутай санагдана. Түүнээс гадна энэ салбарт эрдэм шинжилгээний байгууллагуудыг түлхүү татан оролцуулах шаардлагатай. Мөн гадны туршлагыг сайн судлах хэрэгтэй гэж онцлож хэлэв.
Зөвлөгөөний үеэр ХХААХҮЯ-ны Стратеги төлөвлөлт, бодлогын газрын дарга П.Баянмөнх “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “Чацаргана” хөтөлбөрийн төсөл, түүний агуулга, ач холбогдлыг талаар илтгэл тавьсан юм. Энэ илтгэлд дурьдсанаар, “Чацаргана” хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих агаад эхний ээлжинд 20 мянган га талбайд чацаргана тариалж, боловсруулах үйлдвэр барих юм байна. Харин хөтөлбөрийн гол зорилго нь чацарганыг бололцоотой бүх нутагт өргөн хэмжээгээр тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хөрс, байгаль хамгаалахад ашиглахын хамт түүний жимс болон бусад түүхий дээр олон төрлийн органик гарал бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээл дээр нийлүүлэхийн зэрэгцээ бусад жимс, жимсгэнийг туршиж тариалахыг бүхий л талаар дэмжиж, жимсний салбарыг хөгжүүлэх, хүн амын ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан амин дэм бүхий жимс жимсгэний хэрэглээг нэмэгдүүлэхэд оршино гэж томъёолсон байсан.
Уг хөтөлбөрт таван үндсэн зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагджээ. Нэгд, эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх гэсэн зорилт байна. Энэ дотор аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг эхний 4 жилд бүрэн чөлөөлүүлэх, “Хүнсний тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, чацаргана жимс нь стратегийн хүнс гэж тодорхойлуулах, импортын ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг нэмэгдүүлэх, жимсний мод, бутыг жимсэлсэн эздэд урамшуулал олгох асуудлыг тусгажээ. Хоёрт, чацарганы салбарын мэргэжилтний чадавхийг сайжруулах сургах дадлагажуулах орсон байна. Үүнд агротехнологийг боловсруулах, жимс хураах дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудал багтжээ. Гуравт, чацаргана тариалах, боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжүүлэх санаачилгыг санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих, түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх аж.
Энэ зорилтод шалгарсан сортын чацарганы суулгацыг үржүүлэх, тариалахад дэмжлэг үзүүлэх, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаадад экспортлох орчин үеийн технологи бүхий томоохон цогцолбор үйлдвэрийг бүсчилэн байгуулахад хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Дөрөвт, жимсгэний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулж, импортыг бууруулах зорилт оржээ. Энд органик жимс, жимсгэний тариалалтыг дэмжин ногоон барааны тэмдэгтийг нэвтрүүлэх, жимсний эх цэцэрлэгийг ашиглан ногоон аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг судалж хэрэгжүүлэх, жимсгэний модыг цэцэрлэг, ногоон байгууламжинд тариалан хот цэцэрлэгжүүлэлтэнд өргөн ашиглах юм. Тавд, хөтөлбөрийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, жимсгэний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх. Энэ зорилтод “Монгол-Чацаргана” брэнд бүтээгдэхүүнийг бий болгох, дотоод гадаадад сурталчлах, туршлага солилцох ажлыг гүйцэтгэхээр оруулсан байна.
“Чацаргана” хөтөлбөр нь П.Баянмөнхийн хэлснээр, гурван үе шаттайгаар хэрэгжих гэнэ. Эхнийх нь 2010-2013, дараа нь 2014-2016, сүүлийнх нь 2016-2020 он гэж байх аж. Харин зөвлөгөөнд оролцогчдын ихэнх нь хэрэгжиж дуусах хугацааг 2015 он болгох саналаа илэрхийлж байв.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн гол бөгөөд амин цөм нь санхүүжилт юм. Яамны түшмэлийн хэлж буйгаар, энэ асуудлыг хэд хэдэн эх үүсвэрээр шийдэх боломжтой бөгөөд эхний ээлжинд нэг тэрбум төгрөг зарцуулагдана гэж хэлнэ лээ. Түүний үзэж байгаагаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, төрөл бүрийн сангаас, хандивлагч орон болон олон улсын байгууллагын зээл, техникийн болон буцалтгүй тусламж, уур уурхайн компаниудын байгаль орчин нөхөн сэргээхэд зарцуулж буй хөрөнгөөс асуудлыг шийдвэрлэх аж.
Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын цэвэр жимс хүнсэндээ тогтвортой хэрэглэдэг болохоос гадна бүтээгдэхүүнийг экспортолж, валютын нөөц өсөх, ажлын байр бий болох, ядуурал буурах, эрүүл мэнд, байгаль хамгаалах, хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой болох нь дамжиггүй юм. Харин энэ цаасан дахь хөтөлбөр амьтай байж, төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нь гол арга зам гэж зөвлөгөөний оролцогчид бүгд санал нэгтэй байлаа.
Тус зөвлөгөөн дээр чацаргана жимсний ач холбогдол, боловсруулах технологид анхаарах асуудал, чацаргана тариалах, арчлахад юуг анхаарах, энэ жимсээр боломжит бүтээгдэхүүн үйлдвэрлэх төрөл сэдвүүдээр ШУТИС-ийн зөвлөх, академич Ч.Авдай, ХХААИС-ийн доктор, профессор Б.Нинж, МҮХАҮТ-ын дэргэдэх Био эко бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөлийн дарга Д.Насанжаргал, “Монос-группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нар сонирхолтой мэдээлэл хийсэн юм.
Дээрх илтгэлүүдээс сонсож байхад чацаргана нь амархан мууддаг талаасаа хэцүү бөгөөд нэлээд эмзэг жимс аж. Энэ жимсийг тариалах нь нэг асуудал, харин түүх бөгөөд хадгалах нь хамгийн ярвигтай гэнэ. За тэгээд чацарганыг элдэв амьтад түүж идэх гээд тариаланчдыг багагүй сандаргадаг юм билээ. Ямартаа ч чацаргана бол манай улсын хөгжлийн чухал ирээдүй. Тиймээс хаан жимсээ жинхэнэ хаан жимс болгоход бүх нийтээрээ хүчин зүтгэх л үлдлээ.