Монгол Улсад мэргэжлийн хоёр бөмбөрчин байдаг гэдэг. Түүний нэг нь "Соёл-Эрдэнэ" чуулгыг үндэслэгчдийн нэг Г.Жаргалсайхан, нөгөө нь "Баянмонгол" чуулгын бөмбөрчин Нямбаяр юм. Редакцийнхаа хойморт Т.Жаргалсайханыг урьж ярилцлаа.
-"Соёл-Эрдэнэ"
хамтлаг байгуулагдаж байсан тэр үеийг
эргэн дусахгүй юу?
-Энэ
их сонин түүх. Ч.Лодойдамба гуай сайд
байхдаа дөрвөн ятгачин залууг өрөөндөө
дуудаж "Англид дөрвөн залуугийн
"Битлиз" гэж хамтлаг байх юм.
Манайхан яагаад тийм хамтлаг байгуулж
болохгүй гэж хэлснээс л үүдсэн гэдэг
юм. Тэгээд Цэрэнбат бөмбөр, Эрдэнэхуяг,
Батсайхан нар гитар, Наранбаатар даралтат
хөгжим тоглох болж. Бөмбөр нь нэг л
олигтой болохгүй байсан гэсэн. Тэр үед
нь хөгжим бүжгийн коллеж төгсөөд удаагүй
байсан би таарч бөмбөрчнөөр орж байлаа.
-Урлагийн
гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа том Жагаа
нарыг "Соёл-Эрдэнэ"-ийг үүсгэн
байгуулсан гэж ярьдаг шүү дээ?
-Аливаа
түүхийг гуйвуулах муу шүү дээ. Манай
Нямбаяр "Соёл-Эрдэнэ", "Баянмонгол"
бид дөрвийг салгаж ойлгож болохгүй юм
л даа. "Соёл-Эрдэнэ" Ардын дуу
бүжгийн чуулгын дэргэд, "Баянмонгол"
Радио, телевизийн дэргэдэх джаз оркестр
гэж байгуулагдаж байсан юм. Энэ хоёр
чуулгын нэрээр Монголын урлаг дэлхийд
үнэлэгдэж байсан цаг бий.
-Таны
ярианд нэг л харамссан өнгө аяс байх
шиг санагдлаа?
-Харамсалгүй
яах вэ. Одоо амьд хөгжим, амьдаараа
дуулна гэж ярьдаг болж. Энэ их муухай
үг. Уг нь дижитал тоног төхөөрөмжийнхөө
бичлэгээс л ялгаж салгаж байгаа нь тэр
байх. Үнэнийг хэлэхэд одоо "Баянмонгол"-той
дуулчих дуучид ховор шүү дээ. Юу гэж
хэлэх гээд байна гэхээр мэргэжлийн хүн
хэзээ ч амьд хөгжимтэй, амьдаараа дуулна
гэж хэлдэггүй л байхгүй юу.
-Тэгвэл
таныхаар өнөөгийн Монголын урлаг ямар
хэмжээнд явж байна вэ?
-Зогсонги
байна. "Харанга", "Хурд",
"Никитон", БЦДБЭЧ-аас бусдыг нь би
үнэлж мэдэхгүй юм. ОХУ-д фонограммтай
дуулахыг хориглосон шийдвэр гаргачихлаа
шүү дээ.
-Та
түрүүн "Баянмонгол"-той дуулах
дуучин ховор гэсэн. Тэр ховор улсуудаасаа
нэрлэх үү?
-Эмэгтэйчүүдээс
Наранг л хэлнэ дээ. Тэр сайн дуучин.
Гадаадад ч үнэлэгддэг. Ямар ч хөгжимтэй,
ямар ч дууг дуулж чадах хүн. Бас Эрдэнэтийн
чуулгад байсан хожим нь Бүх цэргийн дуу
бүжгийн эрдмийн чуулга дуулж байсан
Д.Март гэж хүүхэн байсан. Тэр эрчээ
алдалгүй явсан бол эстрадын их сайн
дуучин болох байсан юм.
-Эрэгтэй
дуучдаас хэнийг нэрлэх бол оо?
-За
даа. "Никитон"-ы Б.Батчулуунаас өөр
хүн үнэхээр алга.
-Та
аавтай нь хамт ажиллаж байсан, найз
болохоороо тэгж хэлээгүй биз дээ?
-Үгүй
дээ. Хүний нүдэнд ил байгаа юмыг худлаа
хэлж болохгүй биз дээ. Одоохондоо
Батчулуун, Наран хоёр шиг дуулчихсан
хүн алга, гарч ирээгүй байна.
-Хоёулаа
өөр хүмүүсийн тухай яриад явчихлаа. Та
яагаад урлагийн хүн, тэр тусмаа бөмбөрчин
болсон юм бэ?
-Миний
аав ээж, өсч өндийсөн орчин надад
нөлөөлсөн. Аав маань урлагийн хороо гэж
байхаас эхлээд Соёлын яам болоход
Санхүүгийн хэлтсийн даргаар ажилладаг,
ээж маань Хөгжим бүжгийн дунд сургуульд
ажилладаг байсан юм. Манайх гэртээ
төгөлдөр хууртай. Орой аав ажлаасаа
ирчихээд өөрийнхөөрөө, хэрэндээ л их
сайхан тоглож дуулдаг байсан.
-Монголын
анхдагч бөмбөрчингүүд тоглолтын дараа
цамцаа тайлаад мушгидаг байсан гэж
сонссон?
-Тэр
үе нүдэнд харагдаж байна шүү. Мушгих нь
арай юу юм бэ. Гэхдээ тоглолтын дараа
цамц нил хөлс болоод бүр норчихсон
байдагсан. Тэр үед социалист орнуудын
соёлын гэрээ гэж том юм байдаг байлаа.
1970-1980-аад онд Монголын урлагийг дэлхийн
хэмжээнд үнэлдэг байсан юм. Бид 1973 онд
дэлхийн залуучууд оюутны X их наадмаас
алтан медальтай ирж, Германы алдарт
Александр Пластын талбайд тоглож дэлхий
нийтэд дуугаа цацаж байсан. Ингээд
дурьдаад байвал өчнөөн юм бий. Манай
Нямбаяр тасралтгүй 40 жил энэ чуулгадаа
зүтгэж байгаа хүн дээ. Яагаад Нямбаяр
гээд байна гэхээр миний найз үнэхээр
хөдөлмөрч хүн. Хөгжим тоглохоос гадна
гарын уртай ер нь л хүний дээд нь гэвэл
тэр.
-Би
Г.Жаргалсайхан гэж бөмбөрчний амьдрал
уран бүтээлийн тухай уншигчдад хүргэх
гээд. Та найзуудынхаа тухай л яриад байх
юм?
-Нөхрийн
хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдэг гэдэг
шүү дээ. Энэ үгийг миний аав намайг мэдээ
орох цагт минь л хэлж өгч байсан юм.
"Соёл-Эрдэнэ" чуулгынхан маань
жинхэнэ уран бүтээлчид байсан гэдгийг
л ах нь хэлэх гээд байна л даа.
-Бөмбөрчин
бусад хөгжимчнөөс юугаараа онцлогтой
вэ?
-Төгөлдөр
хуурч бол нэг л хөгжмийг тоглоно. Гитарчин
ч гэсэн нэг л хөдөлгөөн хийнэ шүү дээ.
Харин бөмбөрчин хүний дөрвөн мөч нь
дөрвөн өөр хөдөлгөөн хийж байдаг юм.
Хэрийн аавын хүүгийн хийх ажил ч бас
биш дээ. Барилгаар ярих юм бол суурь нь
гэсэн үг. Барилгын суурь муу байвал тэр
барилга ямар болдог билээ. Түүн шиг
бөмбөрчин муу байвал тэр хамтлаг, чуулга
сайн байж чадахгүй.
-"Баянмонгол"-ын
Нямбаяр, "Соёл-Эрдэнэ"-ийн Жаргалсайхан
хоёрын гарын шавь нь хэн бэ?
-"Харанга"-ын
Пүрэвдашийг л хэлнэ дээ. Тэр Нямбаяр
бид хоёрыг "Зургаа хамт авахуулаад
өг. Өрөөнийхөө хананд хадна" гэдэг
юм. Бас нэг сайн бөмбөрчинг дурьдалгүй
өнгөрч болохгүй. "Хурд"-ын Ганбаяр.
-Хүнд
нэг сүлд дуу байдаг шүү дээ. Тэр тусмаа
урлагийн хүмүүст заавал байдаг?
-Манай "Соёл-Эрдэнэ"-ийнхэн бүгдээрээ
л дуулдаг байсан. Ахынх нь дуулсан
"Жинчин" гэдэг дуу Монголын радиогийн
алтан фондод бий. Яагаав сонссон л байгаа
даа.
Арван
тэмээ байна
Ачаа
нь тэгш л байна
Алчуур
нь хийсээд байна
Амраг
тэр минь байна... гээд. Энэ миний
хамтлагтайгаа дуулсан хамгийн анхны
дуу. Харин сүлд дуу гэвэл "Сэтгэлийн
жигүүр"
Чиний минь хайр
Сэтгэлийн
минь жигүүр ээ... гэдэг. Бас ардын жүжигчин
Түмэндэмбэрэл гуайн
Алаг зүрхийг минь
догдлуулсан
Амраг
чин минь хүрээд ирэв үү... гээд их сайхан
дуунд дуртай. Т.Дэлгэрмөрөн дуулдаг шүү
дээ.
-Монголын,
"Соёл-Эрдэнэ"-ийн анхдагч бөмбөрчний
мэргэжлийг үр хүүхэд нь өвлөө болов уу?
-Миний
хүү Хөгжим бүжгийн коллежийг төгссөн.
"Монгол контент” компанид хөгжмийн
найруулагчаар ажилладаг.
С.Туул
Монгол Улсад мэргэжлийн хоёр бөмбөрчин байдаг гэдэг. Түүний нэг нь "Соёл-Эрдэнэ" чуулгыг үндэслэгчдийн нэг Г.Жаргалсайхан, нөгөө нь "Баянмонгол" чуулгын бөмбөрчин Нямбаяр юм. Редакцийнхаа хойморт Т.Жаргалсайханыг урьж ярилцлаа.
-"Соёл-Эрдэнэ"
хамтлаг байгуулагдаж байсан тэр үеийг
эргэн дусахгүй юу?
-Энэ
их сонин түүх. Ч.Лодойдамба гуай сайд
байхдаа дөрвөн ятгачин залууг өрөөндөө
дуудаж "Англид дөрвөн залуугийн
"Битлиз" гэж хамтлаг байх юм.
Манайхан яагаад тийм хамтлаг байгуулж
болохгүй гэж хэлснээс л үүдсэн гэдэг
юм. Тэгээд Цэрэнбат бөмбөр, Эрдэнэхуяг,
Батсайхан нар гитар, Наранбаатар даралтат
хөгжим тоглох болж. Бөмбөр нь нэг л
олигтой болохгүй байсан гэсэн. Тэр үед
нь хөгжим бүжгийн коллеж төгсөөд удаагүй
байсан би таарч бөмбөрчнөөр орж байлаа.
-Урлагийн
гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа том Жагаа
нарыг "Соёл-Эрдэнэ"-ийг үүсгэн
байгуулсан гэж ярьдаг шүү дээ?
-Аливаа
түүхийг гуйвуулах муу шүү дээ. Манай
Нямбаяр "Соёл-Эрдэнэ", "Баянмонгол"
бид дөрвийг салгаж ойлгож болохгүй юм
л даа. "Соёл-Эрдэнэ" Ардын дуу
бүжгийн чуулгын дэргэд, "Баянмонгол"
Радио, телевизийн дэргэдэх джаз оркестр
гэж байгуулагдаж байсан юм. Энэ хоёр
чуулгын нэрээр Монголын урлаг дэлхийд
үнэлэгдэж байсан цаг бий.
-Таны
ярианд нэг л харамссан өнгө аяс байх
шиг санагдлаа?
-Харамсалгүй
яах вэ. Одоо амьд хөгжим, амьдаараа
дуулна гэж ярьдаг болж. Энэ их муухай
үг. Уг нь дижитал тоног төхөөрөмжийнхөө
бичлэгээс л ялгаж салгаж байгаа нь тэр
байх. Үнэнийг хэлэхэд одоо "Баянмонгол"-той
дуулчих дуучид ховор шүү дээ. Юу гэж
хэлэх гээд байна гэхээр мэргэжлийн хүн
хэзээ ч амьд хөгжимтэй, амьдаараа дуулна
гэж хэлдэггүй л байхгүй юу.
-Тэгвэл
таныхаар өнөөгийн Монголын урлаг ямар
хэмжээнд явж байна вэ?
-Зогсонги
байна. "Харанга", "Хурд",
"Никитон", БЦДБЭЧ-аас бусдыг нь би
үнэлж мэдэхгүй юм. ОХУ-д фонограммтай
дуулахыг хориглосон шийдвэр гаргачихлаа
шүү дээ.
-Та
түрүүн "Баянмонгол"-той дуулах
дуучин ховор гэсэн. Тэр ховор улсуудаасаа
нэрлэх үү?
-Эмэгтэйчүүдээс
Наранг л хэлнэ дээ. Тэр сайн дуучин.
Гадаадад ч үнэлэгддэг. Ямар ч хөгжимтэй,
ямар ч дууг дуулж чадах хүн. Бас Эрдэнэтийн
чуулгад байсан хожим нь Бүх цэргийн дуу
бүжгийн эрдмийн чуулга дуулж байсан
Д.Март гэж хүүхэн байсан. Тэр эрчээ
алдалгүй явсан бол эстрадын их сайн
дуучин болох байсан юм.
-Эрэгтэй
дуучдаас хэнийг нэрлэх бол оо?
-За
даа. "Никитон"-ы Б.Батчулуунаас өөр
хүн үнэхээр алга.
-Та
аавтай нь хамт ажиллаж байсан, найз
болохоороо тэгж хэлээгүй биз дээ?
-Үгүй
дээ. Хүний нүдэнд ил байгаа юмыг худлаа
хэлж болохгүй биз дээ. Одоохондоо
Батчулуун, Наран хоёр шиг дуулчихсан
хүн алга, гарч ирээгүй байна.
-Хоёулаа
өөр хүмүүсийн тухай яриад явчихлаа. Та
яагаад урлагийн хүн, тэр тусмаа бөмбөрчин
болсон юм бэ?
-Миний
аав ээж, өсч өндийсөн орчин надад
нөлөөлсөн. Аав маань урлагийн хороо гэж
байхаас эхлээд Соёлын яам болоход
Санхүүгийн хэлтсийн даргаар ажилладаг,
ээж маань Хөгжим бүжгийн дунд сургуульд
ажилладаг байсан юм. Манайх гэртээ
төгөлдөр хууртай. Орой аав ажлаасаа
ирчихээд өөрийнхөөрөө, хэрэндээ л их
сайхан тоглож дуулдаг байсан.
-Монголын
анхдагч бөмбөрчингүүд тоглолтын дараа
цамцаа тайлаад мушгидаг байсан гэж
сонссон?
-Тэр
үе нүдэнд харагдаж байна шүү. Мушгих нь
арай юу юм бэ. Гэхдээ тоглолтын дараа
цамц нил хөлс болоод бүр норчихсон
байдагсан. Тэр үед социалист орнуудын
соёлын гэрээ гэж том юм байдаг байлаа.
1970-1980-аад онд Монголын урлагийг дэлхийн
хэмжээнд үнэлдэг байсан юм. Бид 1973 онд
дэлхийн залуучууд оюутны X их наадмаас
алтан медальтай ирж, Германы алдарт
Александр Пластын талбайд тоглож дэлхий
нийтэд дуугаа цацаж байсан. Ингээд
дурьдаад байвал өчнөөн юм бий. Манай
Нямбаяр тасралтгүй 40 жил энэ чуулгадаа
зүтгэж байгаа хүн дээ. Яагаад Нямбаяр
гээд байна гэхээр миний найз үнэхээр
хөдөлмөрч хүн. Хөгжим тоглохоос гадна
гарын уртай ер нь л хүний дээд нь гэвэл
тэр.
-Би
Г.Жаргалсайхан гэж бөмбөрчний амьдрал
уран бүтээлийн тухай уншигчдад хүргэх
гээд. Та найзуудынхаа тухай л яриад байх
юм?
-Нөхрийн
хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдэг гэдэг
шүү дээ. Энэ үгийг миний аав намайг мэдээ
орох цагт минь л хэлж өгч байсан юм.
"Соёл-Эрдэнэ" чуулгынхан маань
жинхэнэ уран бүтээлчид байсан гэдгийг
л ах нь хэлэх гээд байна л даа.
-Бөмбөрчин
бусад хөгжимчнөөс юугаараа онцлогтой
вэ?
-Төгөлдөр
хуурч бол нэг л хөгжмийг тоглоно. Гитарчин
ч гэсэн нэг л хөдөлгөөн хийнэ шүү дээ.
Харин бөмбөрчин хүний дөрвөн мөч нь
дөрвөн өөр хөдөлгөөн хийж байдаг юм.
Хэрийн аавын хүүгийн хийх ажил ч бас
биш дээ. Барилгаар ярих юм бол суурь нь
гэсэн үг. Барилгын суурь муу байвал тэр
барилга ямар болдог билээ. Түүн шиг
бөмбөрчин муу байвал тэр хамтлаг, чуулга
сайн байж чадахгүй.
-"Баянмонгол"-ын
Нямбаяр, "Соёл-Эрдэнэ"-ийн Жаргалсайхан
хоёрын гарын шавь нь хэн бэ?
-"Харанга"-ын
Пүрэвдашийг л хэлнэ дээ. Тэр Нямбаяр
бид хоёрыг "Зургаа хамт авахуулаад
өг. Өрөөнийхөө хананд хадна" гэдэг
юм. Бас нэг сайн бөмбөрчинг дурьдалгүй
өнгөрч болохгүй. "Хурд"-ын Ганбаяр.
-Хүнд
нэг сүлд дуу байдаг шүү дээ. Тэр тусмаа
урлагийн хүмүүст заавал байдаг?
-Манай "Соёл-Эрдэнэ"-ийнхэн бүгдээрээ
л дуулдаг байсан. Ахынх нь дуулсан
"Жинчин" гэдэг дуу Монголын радиогийн
алтан фондод бий. Яагаав сонссон л байгаа
даа.
Арван
тэмээ байна
Ачаа
нь тэгш л байна
Алчуур
нь хийсээд байна
Амраг
тэр минь байна... гээд. Энэ миний
хамтлагтайгаа дуулсан хамгийн анхны
дуу. Харин сүлд дуу гэвэл "Сэтгэлийн
жигүүр"
Чиний минь хайр
Сэтгэлийн
минь жигүүр ээ... гэдэг. Бас ардын жүжигчин
Түмэндэмбэрэл гуайн
Алаг зүрхийг минь
догдлуулсан
Амраг
чин минь хүрээд ирэв үү... гээд их сайхан
дуунд дуртай. Т.Дэлгэрмөрөн дуулдаг шүү
дээ.
-Монголын,
"Соёл-Эрдэнэ"-ийн анхдагч бөмбөрчний
мэргэжлийг үр хүүхэд нь өвлөө болов уу?
-Миний
хүү Хөгжим бүжгийн коллежийг төгссөн.
"Монгол контент” компанид хөгжмийн
найруулагчаар ажилладаг.
С.Туул