Афганистан, албан ёсоор Исламийн Бүгд Найрамдах Афганистан Улс нь газраар хүрээлэгдсэн, Төв азид орших улс юм. Афганистан нь өмнөд ба зүүн талаараа Пакистан, баруун талаараа Иран, хойд талаараа Туркменистан, Узбекистан, Тажикистан, зүүн хойд талаараа Хятад улсууд болон Кашмирын маргаантай газар нутагтай хиллэнэ. Афганистан гэдэг нь "Афгануудын нутаг" гэсэн утгатай үг юм.
Афганистан нь соёл урлагын хувьд холилдсон улс бөгөөд зүүн, баруун нутгуудыг холбосон газарт оршдог, худалдаа нүүдлийн эртний чухал цэг юм. Мөн өмнөд, төв, баруун өмнөд азийг холбосон геостратегийн хувьд чухал газар юм. Урт удаан түүхийнх нь явцад энэ газарт олон эзлэн түрэмгийлэгчид ирсэн бөгөөд мөн уугуул иргэд нь орчмын газар нутгийг эзэлж өөрсдийн эзэнт гүрнүүдийг бий болгож байжээ. 1747 онд Ахмад Шах Дуррани Дурранийн эзэнт гүрнийг байгуулсан бөгөөд нийслэл нь Кандахарт байв. Хожим нь нийслэлийг Кабул руу нүүлгэсэн ба ихэнх газар нь орчин тойронд нь байсан улсуудад шилжжээ. 19-р зууны сүүл үед Британийн Энэтхэгийг эзэнт гүрэн болон Оросын эзэнт гүрний хооронд болсон "Их Тоглоом"-д Афганистан нь дундын улс болж байв. 1919 оны 8 сарын 19-нд буюу Англи-Афганы гуравдугаар дайны дараа Афганистан нь гадаад харилцаагаараа Нэгдсэн Вант Улс буюу Британиас бүрэн тусгаар тогтножээ.
1970-аад оны сүүл үеэс Афганистанд иргэний дайн үргэлжилсэн бөгөөд үүнд 1979 оны ЗХУ-ын довтолгоо болон 2001 оны АНУ-ын ахалсан, Талибаны засаглалыг унагаасан довтолгоонуудад гадаадын улс орнууд ч оролцож байна. 2001 оны сүүлчээр НҮБ-ын аюулгүйн зөвлөл Аюулгүйн байдлыг хангах олон улсын тусламжийн хүчинг баталжээ. Энэ хүчин нь Ерөнхийлөгч Хамид Карзайн засгийн газарт хуулийн хэрэгжилт, дэд бүтцийг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой, НАТО-ын цэргүүдээс бүтсэн хүчин юм. 2005 онд удаан хугацааны хамтын ажиллагааны төлөөх хэлэлцээрт АНУ, Афганистан улсууд нь гарын үсэг зуржээ. Афганистаны сэргээн байгуулалтын төлөө дэлхийн орнууд олон тэрбум доллар олгож байна.
Эх сурвалж: http://mn.wikipedia.org