Ерөнхий боловсролын сургуульд үзэх сурах бичгийн үнэ, сургалтын системд ямар өөрчлөлт гарсан талаар БСШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-ЕБС-ийн бага ангийн хүүхдэд төрөөс 100 хувь сурах бичгээр хангах шийдвэр гарсан. Үүнд зэрэгцсэн системээр явж байгаа бага ангийн сурагчид хамрагдана гэсэн үг үү?
-12 жилийн бага ангийн сурах бичгийг төрөөс 100 хувь хангана. Нэг, хоёрдугаар ангийн зургаан төрлийн хичээл байгаа. 11 жилийн 2-5 дугаар анги 40-80 хүртэлх хувиар хөнгөлөлттэй сурах бичгээр хангагдана. Одоогоор 12 жилийн сургалтад дунд анги гэж байхгүй. "Шилжилтийн долоо" гэж тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхлээр зургаагаас хойшхи 11 дүгээр анги хүртэл 40 хувь сурах бичгээр хангагдана. Ахлах анги болон 11 жилийн бага ангид олгож байгаа 40,40, 60, 80 хувийн сурах бичиг хэнд олгох вэ гэдэг тусгай зөвлөмж байгаа. Нэгдүгээрт хагас болон бүтэн өнчин хүүхдэд, хоёрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гуравдугаарт амьдралын баталгаажих төвшингөөс доогуур орлоготой буюу ядуу өрхийн хүүхдүүд, дөрөвдүгээрт гурав болон түүнээс дээш ерөнхий боловсролын сургуульд зэрэг суралцаж байгаа өрхийн хүүхдүүдэд нэн тэргүүнд сурах бичгийг олгоно.
-Яагаад 11 жилийн хоёрдугаар ангийн сурагчдын сурах бичгийн 40 хувийн хангалт хийж байна вэ?
-11 жилийн хоёрдугаар анги нь энэ жил хичээллээд ахиж хичээллэхгүй. Сурах бичиг нь ч ахин ашиглагдахгүй. Тийм учраас Засгийн газарт байгаа санхүүгийн нөөц боломж, сурах бичгийг ашиглах, ашиглалтын хугацаанаас хамааруулсан. Статистикийн тоо баримтаар 34.6 мянган өрх, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой гэсэн мэдээлэл байдаг. 11 жилийн тавдугаар анги 100 хувь хангагдсан. Бага ангийн хоёр зэрэгцсэн систем явж байгаа 11, 12 жилийн хоёр өөр сургалтын системтэй, өөр өөр сурах бичигтэй сургалтын хөтөлбөр явагдаж байгаа. Таван жилийн хугацаатай шилжих хөтөлбөр явагдана. 12 жилийн бага ангид 100, 11 жилийн бага ангид 40-80, дунд ахлах ангиудад 40 хувь хангаж байгаа.
Энэ жилд 100 нэр төрлийн сурах бичгээр хангаж байгаа. Урд нь шинээр зохиож байгаа сурах бичиг дээд тал нь 10 гаруй нэр төрөл зохиогддог байсан. Энэ онд 24 төрлийн сурах бичиг шинээр гаргаж байгаа. Энэ жилийн сурах бичиг өөрчлөгдөж байгаа нь цаанаа их ач холбогдолтой. Ерөнхий боловсролын чанарыг сайжруулах, сурах бичгийн хангамжийг дээшлүүлэх, мөн санхүү эдийн засгийн хувьд, сурах бичиг худалдаж авах бололцоогүй өрхийн хүүхдүүдийн суралцах эрхийг дэмжихтэй холбоотой. Шинэ сурах бичгүүд худалдаанд гарсан. Нийслэлд 780 сургуульд 535.000 хүүхэд сурч байгаа.
-Бага дунд ангийн сурах бичиг 100 хувь гарсан уу?
-Шинэ сурах бичиг бүгд худалдаанд гарсан. БСШУЯ-ны сайдын тушаалаар худалдах сурах бичгийн үнийн дээд хязгаарыг тогтоосон.
-Нэг сурах бичгийн үнэ хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?
-Зах зээлд зарах сурах бичиг 10-50 хувийн хямдралтай зарагдаж байгаа. Бид компаниудтай хэлцэл хийж зохиогчийн болон иргэний эзэмших эрхийг авсан. Ийм өөрчлөлт хийж чадсан нь сурах бичгийг хямдруулах гол асуудал юм. Компаниуд зохиогчийн болон иргэний эрхийг эзэмшиж байгаа тохиолдолд сурах бичгийг 50 хүртэлх хувиар бууруулах боломжгүй. Дундаж үнийг аваад үзвэл эцэг эхийн халааснаас гарч байгаа мөнгө 30-35 хувиар буурч байгаа.
-Зарим сургуулийн ачаалал ихэсч байгаатай холбоотойгоор нэг ангид суралцах сурагчдын тоо хэвийн хэмжээнээсээ хэтэрч байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод сургуулийн анги дүүргэлт нэлээд нэмэгдсэн. Нэг ангид суралцах хүүхдийн тоо 35 байх ёстой боловч зарим захын хорооллын сургуулиудаар хэмжээнээсээ хэтэрчихсэн. Энэ нь зөвхөн БСШУЯ-ны ажил биш. Харин шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Тэгээд ч нэгэнт шилжээд ирсэн хүүхдийг авахгүй гэх эрх бидэнд байхгүй. Яагаад гэвэл Монгол Улсын иргэн өөрийн орны нутаг дэвсгэр дээр
хаана амьдрахаа өөрөө шийднэ байдаг. Багш, захирал, эрхлэгч, ажилчдын цалин 15 хувиар гэсэн заалт үндсэн хуульд мужаан гээд сургуулийн нэмэгдэж байгаа.
БСШУ-ны сайдын тушаалаар гарсан сурах бичгийн үнийн дээд хязгаар
"МӨНХИЙН ҮСЭГ" ХХК-ИЙН ХЭВЛЭН НИЙТЛЭХ, ХУДАЛДАХ СУРАХ БИЧГИЙН ҮНЭ
"БИТ ПРЕСС" ХХК-ИЙН ХЭВЛЭН НИЙТЛЭХ, ХУДАЛДАХ СУРАХ БИЧГИЙН ҮНЭ
"СОДПРЕСС" ХХК-ИЙН ХЭВЛЭН НИЙТЛЭХ, ХУДАЛДАХ СУРАХ БИЧГИЙН ҮНЭ
"СОЁМБО ПРИНТИНГ" ХХК-ИЙН ХЭВЛЭН НИЙТЛЭХ, ХУДАЛДАХ СУРАХ БИЧГИЙН ҮНЭ
Т.Дашмаа