gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тамхи үйлдвэрлэгчид Монгол улсыг онилсон

Эрүүл мэнд
2009-07-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2009-07-01
Тамхи татах нь эрүүл мэндэд хортой гэж хүн бүхэн ярьдаг ч бид түүний хорт үр дагавар нь чухам ямар аюул дагуулж байдгийг огтхон ч анзаардаггүй. Монголд өнөөдөр тамхи, тамхидалтын эсрэг бодит амьдрал дээр тодорхой арга хэмжээ авалгүй байсаар улиг болсон яриа төдий л зүйл болчихжээ.

Гэтэл дэлхий дахинд ялангуяа хөгжингүй улс орнуудад тамхины асуудлыг зөвхөн эрүүл мэндийн асуудал биш эдийн засаг, улс төрийн ноцтой асуудал хэмээн үзэж төрийн бодлогоор тэмцэл явуулах болсон. Тиймээс ч тамхины үйлдвэрлэл эрхэлдэг  дэлхийн томоохон компаниуд хөгжингүй улс орнуудаас зах зээлээ татаж хөгжиж байгаа улс орнууд руу чиглүүлж байна. Тамхи үйлдвэрлэгчид ядуу буурай болон хөгжиж байгаа улс орнуудад улс төр, эдийн засаг, урлаг, соёл, спортын,  хүмүүнлэгийн зэрэг төрөл бүрийн сувгийг ашиглан өөрийн бүтээгдэхүүнийг шахаж байгаа юм.

"Philip Morric", "BAT", "JTI" хэмээх гурван том тамхи үйлдвэрлэгч компанийн жилийн орлого нь 100 тэрбум ам.доллар бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй 35 орноос бусад бүх оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна.  Монгол Улс тэдний хараанд аль эрт өртсөн гэдгийг хатуу анхаарч төр засгаас "Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай" хуулийн хэрэгжилтэд онцгой хяналт тавих цаг болжээ.

Өнөөдөр тамхины томоохон компани, үйлдвэрүүд спорт, урлаг соёлыг ивээн тэтгэж далд аргаар бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Тамхины хамгийн том үйлдвэрлэгч болох "Philip Morris" компани нь нэрээ өөрчилж "Altria Group, Inc" гэсэн шинэ нэртэй болсон нь үүний тодорхой жишээ юм. Тус компанийн бүтээгдэхүүнийн борлуулалт сүүлийн жилүүдэд дотооддоо буурч, олон улсад өссөн байна. Тамхи үйлдвэрлэгч томоохон компаниуд нь хөгжингүй, ядуу буурай орны улс төрчид, бизнесийн нөлөө бүхий хүмүүсээр дамжуулж бүтээгдэхүүнээ сурталчилж, нийлүүлдэг төдийгүй хүмүүнлэгийн болон зээл тусламжийн хэлбэрээр бизнесээ өргөжүүлдэг байна. Тэдний тамхи борлуулах арга нь улам нарийсч, орлого багатай    хүмүүст зориулж тамхийг гурав, тав, арваар нь ширхэглэн худалдан авч болохоор савлаж үйлдвэрлэх болсон байна.

1990 онд Олон улсын валютын сан /ОУВС/ зарим улс оронд зээл олгохдоо төрийн өмчийн үйлдвэрийг хувьчлахыг лоббидож байжээ. Жишээ нь Турк, БНСУ, Тайланд, Молдав улсад ийм замаар шахалт үзүүлсэн баримт байдаг. Тамхи үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирлын хамгийн эрхэм үүрэг нь ямар нэг аргаар зах зээлээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх юм. Тэд дам тамхидалт эрүүл мэндэд нөлөөлөхгүй, тамхи улс орны эдийн засагт муугаар нөлөөлдөг гэдгийг үгүйсгэдэг.     

Харин улс орны эдийн засагт  далд хэлбэрээр хамгийн их сөргөөр нөлөөлж байгааг эдийн засагчид, эрдэмтэн судлаачид нотлоод байгаа юм. Үүнийг өндөр хөгжилтэй улс орны иргэд ухамсарлаж нийгмээрээ тамхинаас татгалзаж, үүнийг төр засгаас нь дэмжиж тамхины эсрэг тодорхой хуулиуд гаргаж иргэдээ хамгаалах болжээ. Мөн дам тамхидалтын хорт үр дагаврын талаар олон түмэнд өргөнөөр таниулан сурталчилж, иргэддээ энэ талын мэдлэг, мэдээлэл өгч байна.

Харин манай улсад байдал ямар байна вэ? Монголд тамхины сурталчилгааг гурван хууль /Тамхины хяналтын тухай, Зар сурталчилгааны тухай, Олон  нийтийн  радио телевизийн тухай хууль/-иар хориглосон боловч тамхи үйлдвэрлэгчид, импортлогчид өөрийн бүтээгдэхүүнийг мэдээллийн бүхий л сувгаар далд хэлбэрээр чөлөөтэй сурталчилсаар байна. Тухайлбал, манай улсын анхны тамхи үйлдвэрлэгчээр тодорсон "Монгол тамхи СО" ХК 2006 онд Катар улсад болсон "Доха 2006" Азийн XV спортын наадамд оролцох Монголын баг тамирчдыг ивээн тэтгэж байсан.

Монголчууд 2007 онд тамхины хэрэглээгээр дэлхийн топ 10 орны нэгд багтжээ. Монгол эрчүүдийн 55 хувь, охид, бүсгүйчүүдийн 20 гаруй хувь тамхи татаж байгаа нь бусад улс орнуудаас харьцангуй их байгаа юм. Хөгжилтэй улс орнуудад тамхины татвар 75 хүртэл хувь, БНХАУ-д 25-40 хувь байхад Монгол Улсад 20-24 хувь байна. Тамхинаас хамааралтайгаар сүүлийн 20 шахам жилд монголчуудын дунд зүрх судасны өвчин эрс нэмэгдсэн төдийгүй бусад халдварт бус өвчний эх үүсвэр нь ч "ТАМХИ" гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулсаар байна.

Архидалт, тамхидалт нь амьжиргааны түвшин доогуур, орлого багатай иргэдийн дунд хамгийн их байдаг бол зохисгүй хооллолт, таргалалт нь амьжиргааны түвшин дээгүүр хүмүүсийн дунд их байгаа нь нууц биш юм. Тамхинаас үүдэлтэй өвчлөлт, нас баралт нь нэг, гурав, тав, 10, 20 жилийн дараа илэрдэг болохоор хүмүүс тамхи татсанаас болсон гэдгээ мэддэггүй эсвэл хожим нь мэддэг байна. Тамхины аюулт хор хөнөөл нь шууд бус далд хэлбэрээр удаан үргэлжилдэг чимээгүй тахал юм. Ялангуяа өсвөр насныхан, залуучууд үүнийг огтхон ч ойлгодоггүй, ойлгохыг ч хүсэхгүй байна. Харин энэ байдлыг тамхи үйлдвэрлэгч, борлуулагчид овжин ашигласаар байгаа юм. Тамхины хор холбогдлын талаар иргэддээ ялангуяа өсвөр үеийнхэнд энэ тухай боловсрол олгох талаар төрөөс дорвитой дэмжлэг үзүүлэхгүй байна. Харин ч иргэдээ хордуулахыг өөгшүүлээд байна гэлтэй.

Хүмүүсээ! Тамхинаас татгалзаж, ааваа, ээжээ, эхнэрээ, нөхрөө, дүүгээ, ахаа, эгчээ, хүүхдээ,
найзаа тамхинаас хол байлгахыг хичээцгээе!!!

Д.Өлзийсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан