Монголын ширээний теннисний холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй лигийн тэмцээн долоо хоног бүрийн баасан гаригт 18.00 цагаас, ням гаригт 10.00-17.00 цагийн хооронд ширээний теннисний "Оч" клубт явагдаж байгаа билээ.
Энэ жил "Баясгалант өргөө", "Гранд пен", "Юнитель-сол-мон", "АПУ-боргио ", "Шинэ эргэлт", "Булигар", "Төмөрт транс", "Петровис" зэрэг найман баг оролцож байна.
Нэгдүгээр тойргийн тоглолт дуусч хоёрдугаар тойргийнх эхэлсэн бөгөөд таван тоглолтын дараа өндөрлөх юм. Хоёрдугаар тойргийн тэмцээнд эхний дөрвөн байрт шалгарсан баг тамирчид шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно. Ингэхдээ нэг-дөрөв, xoёр-гурав гэсэн оноолтоор, хасагдах системээр тоглох юм. Энэ удаагийн лигийн тэмцээн нь холимог багийн системээр явагдаж, мөн 16-аас доош насны найман тамирчин оролцож байгаагаараа онцлог ажээ.
Одоогийн байдлаар ганцаарчилсан тоглолтод "Булигар" багийн тамирчин, ОУХМ Б.Батхишиг, "Петровис" багийн тамирчин, ОУХМ Ч.Номин-Эрдэнэ, "Төмөрт транс" багийн тамирчин, спортын мастер Б.Содболор нар хошуучилж яваа аж. Харин эрэгтэйчүүдээс "Петровис"-ын З.Төрболд, "Грандпен"-ы Б.Баярмагнай "АПУ-боргио"-гийн тамирчин ОУХМ Т.Энхтөр нар тэргүүлж явна. Тэмцээн ирэх сарын 1-нд өндөрлөнө.