Дельфинтэй юу ярьж болох вэ?
Хайр татам, ухаалаг амьтныг олоход тун хэцүү болов уу. Харин дельфин буюу далайн гахайг хүн бүр хайрлаж өхөөрддөг. Тэгвэл ямар зан чанараараа ингэтлээ хайр татаад байгааг та бүхэнд хүргэж байна.
Далайн гахай шөнө гадаад хэл сурдаг
Далайн гахай өөр хоорондоо харьцаад зогсохгүй гадаад хэл сурдаг болохыг эрдэмтэд саяхан илрүүлжээ. Ийм нээлтийг санаадгүй хийсэн аж. Францын амьтан сургадаг газрын ажилтнууд дуу авиа бичигчээ нээлттэй орхисон байна. Бичлэгийг судлахад зэргэлдээ амьдарч байсан халимны хэлийг далайн гахайнууд дууриах гэж оролдож байсан гэнэ. Хамгийн хөгжилтэй нь ингэж бусдын хэлийг сурах оролдлогыг тэд зөвхөн шөнө хийдэг аж.
Дельфин чалчих дуртай
Гадаад хэл судлахаас гадна далайн гахай дэмий ярих их дуртай амьтан гэнэ. Хүний адил тэд биеийн байдлыг нь асуух, шинэ мэдээлэл солилцох, аюул учирч болзошгүйг анхааруулах, тэр бүү хэл бие биеээ нэрээр нь дууддаг болохыг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар илрүүлсэн байна.
Дельфин армид алба хашиж чадна
Армид алба хашихад хэт их чалчаа байдал хэрэггүй. Гэсэн ч сургуулилтын үеэр алдагдсан торпедыг хайхад далайн гахай үнэлж баршгүй туслах болдог аж. Тайван цагт газрын тос эсвэл шатдаг хий алдагдаж байгааг ч илрүүлэхэд туслана.
Дельфин сайн сэтгэл зүйч
Далайн гахай цэргийн алба хаадгийг бид тэр бүр мэдэхгүй. Тэгвэл тэдний анагаах чадвар домог болжээ. Далайн гахай хүнд хамгийн ойр төрлийн хөхтөн амьтан. Магадгүй энэ шалтгаанаар хүнтэй хамгийн дотно харилцаатай байдаг болов уу.
Далайн гахайтай хамт сэлвэл нойргүйдлээс салж, бухимдал, хэт их уур уцаараа мартаж болох гэнэ.