gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төлбөрийн тэнцэл юуг өгүүлнэ вэ?

Эдийн засаг
2014-06-11
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2014-06-11
Төлбөрийн тэнцэл юуг өгүүлнэ вэ?

Эдийн засгийн орчин сайнгүй байгааг хүн бүр л мэдэж буй. Тэгвэл энэ хүндрэлийн гол учир шалтгаан нь сүүлийн хоёр жилийн турш Монгол Улсын төлбөрийн тэнцэлд дарамт, хүндрэлүүд бий болж, тэр нь 2013 онд бүр хямралын шинж чанартай болсонд оршино. Өнгөрсөн онд л гэхэд төлбөрийн тэнцэл 1.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь үүний тод илрэл.

Төлбөрийн тэнцэл нь өнгөц харахад “статистик” гэсэн утгаар техникийн шинжтэй асуудал гэж ойлгогдож магадгүй ч, энэ нь аливаа эдийн засгийн гадаад тэнцлийг илэрхийлэгч, макро эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтийн нэг юм.

Монгол Улс 2010-2012 онд орлого сайтай байх үедээ түүнийгээ хуримтлуулж чадалгүй хэрэглээг л голдуу санхүүжүүлсэн. Зөвхөн 2011-2012 онд хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулсан байдаг. Энэ нь сүүлийн 3 жилийн дотор Монгол Улс жил бүр 3.1 тэрбум ам.долларын урсгал дансны алдагдалтай, 2 тэрбум ам.долларын гадаад худалдааны алдагдал хүлээдэг болоход шууд нөлөөлсөн.

Олон улсын нийтлэг аргачлалын дагуу “төлбөрийн тэнцэл” гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг. Энэхүү статистик нэгтгэл нь аливаа улсын гадаад ертөнцтэй харилцах эдийн засгийн харилцааг харуулахаас гадна, тус улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал, хандлагын талаарх мэдээллийг харуулж байдаг.

Тэгвэл Монгол Улсын төлбөрийн тэнцэл нь Монгол Улсаас гадаад орнуудтай тайлант хугацаанд гадаад худалдаа, эдийн засгийн бусад харилцааны хүрээнд хийсэн төлбөр тооцооны гүйлгээг нэгтгэн харуулдаг статистикийн хүснэгт юм. Төлбөрийн тэнцэл нь урсгал данс ба санхүүгийн данснаас бүрдэнэ.

Урсгал тэнцлийн алдагдал гэдэг нь энгийн үгээр Монголчуудын гадаадад гаргаж худалдаалдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн орлогоос гаднаас авдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийн хассан цэвэр дүн буюу Монголчууд юуг бүтээж, валютын ямар орлого олов, юуг гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт юм.

Энэ үзүүлэлт (-) утгатай байна гэдэг нь бид олж байгаа валютын орлого нь бидний гадагш нь төлдөг валютын хаана ч хүрдэггүй гэсэн үг. 2008-2009 гэсэн хоёр онд энэ үзүүлэлт -1032 сая ам.доллар байсан бол 2012-2013 онд 6554 сая ам.доллар болж, алдагдал нь 6.4 дахин өсчээ. Бид илүү ихийг гаднаас худалдан авч хэрэглэдэг болсон, харин илүү багыг үйлдвэрлэж, гадагш нь зарж өчүүхэн орлого олж байна гэсэн үг.

Гэтэл энэ их импортын хэрэглээг санхүүжүүлж байсан валют буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ хугацаанд ямар байсан бэ?

Асар их импортын хэрэглээтэй болчихсон хэврэг эдийн засагт тэр хэрэглээг нь тэтгэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт ийм огцом буурчихаад байхад зүй нь 2009 оных шиг, түүнээс ч илүү гүнзгий хямралд 2013 онд орохоор л байлаа.

2009 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 270 сая ам.доллараар буюу 32 хувиар буурахад Монголын эдийн засаг -1.3 хувиар буурч, эдийн засаг бүхэлдээ хямарч байсан. Гэтэл 2013 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллараар буюу 55 хувиар буурч байхад эдийн засгийн бодит өсөлт ноднин жил +11.7 хувьтай, 2014 оны эхний улиралд +7.4 хувьтай гарсан.

Урсгал дансны алдагдлыг сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт бүрэн санхүүжүүлж ирсэн бөгөөд 2013 онд урсгал тэнцлийн алдагдал өнгөрсөн онтой харьцуулахад тогтвортой түвшинд байхад гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь дотоодын валютын захад хомсдол үүсч төгрөгийн ханш сулрах дарамтыг бий болгосон байна. Асар их импортын хэрэглээтэй болчихсон хэврэг эдийн засагт тэр хэрэглээг нь тэтгэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт ийм огцом буурчихаад байхад зүй нь 2009 оных шиг, түүнээс ч илүү гүнзгий хямралд 2013 онд орохоор л байлаа. Үүний цаад учир нь асар их мөнгөний дутагдлын зарим хэсгийг нь нөхсөнд оршиж байна.

Хэдий тийм ч манай эдийн засагт мөнгө, тэр дундаа валют дутагдсаар байна. Гадаад валютыг экспортоо нэмж, экспортын орлогоо бодитой оруулж ирж, гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг татаж, том төслүүдийг яаралтай урагшлуулж байж л оруулж ирнэ. Тэгэж байж эдийн засгийн бодит өсөлт тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг утгатай болж, гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбар сэргэж,  валютын ханш тогтворжих боломжтой болох юм.

М.Солонго

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан