Уул уурхайн яам сар бүр “Ил тод уул уурхай” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлан явуулдаг. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар тус яамныхан эхний хагас жилийн ажлаа тайлагналаа.
Энэ оны эхний хагас жилд Уул уурхайн яамнаас нийт 214 ажлын хэсэг гарч, ажлын ажлын хэсгийн 130 дүгнэлт гаргажээ. Харин одоо 84 ажлын хэсэг ажиллаж байна. Үүний 67 нь Сайдын тушаалаар байгуулагдсан, 6 нь Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагджээ. Үлдсэн 11 ажлын хэсэг бусад яам, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Эдийн засгийн нөхцөл байдал муудсантай холбогдуулан Засгийн газрааас “ЭЗЭН 100” хөтөлбөрийг боловсруулан, өнгөрсөн 5 дугаар сард УИХ-аар батлуулсан юм. Энэ хөтөлбөрт УУЯ-наас хэрэгжүүлэх 19 ажил багтжээ. Эдгээр нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, ашигт малтмалын хайгуулыг сэргээх, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй, тогтвортой болгох, Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Тавантолгой төслийг түргэтгэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгэхүүн үйлдвэрлэх зэрэг байсан юм.
Харин энэ сарын 22-ны байдлаар дээрх 19 ажлын биелэлт 65 хувьтай байна.