Мишээсэн дагина шиг
Миний Улаанбаатар
Зүг зүгийн хүний
Зүрхэнд гэрэлтэнэ... гэдэг сайхан дуу бий. Нийслэл хот маань хөгжил рүү тэмүүлж, урагшилсан алхмыг өдөр бүр хийхээр чармайж байна. Энэ чармайлт нийслэлийн иргэн Та, Бид бүхэнтэй салшгүй холбоотой.
Бид өнөөдрийг хүртэл “би хотынх, чи хөдөөнийх” гэж хангалттай талцлаа. Одоо болсон. Энэ хотод өчигдөр ирсэн ч бай хамаагүй, Та Улаанбаатарт амьдарч л байгаа бол Та энэ хотын иргэн, энэ хот таны гэр. Гэртээ муухай амьдрахыг, гэртээ хог тарихыг, гэрээ үргэлж муулж, элдвээр хэлэхийг хэн ч хүсдэггүй.
Учир нь сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг шиг өдөр нь түгжрэлтэй, өвөл нь утаатай ч энэ хотод сайн сайхан зүйлс гэж бий. Хэвлэл мэдээллээр бид хангалттай их шүүмжилдэг асуудлын дэргэдүүр гялайж гялтайх, сайшааж магтах зүйлс нийслэлд маань цөөнгүй. Гагцхүү бид сайныг харах билгийн мэлмийгээ харалган болгочихоод, гагцхүү саарыг товойлгох сөрөг энергиэр бие биенээ цэнэглэх болжээ.
Тиймээс Үндэсний портал GoGo.mn сайтаас нийслэлийнхээ гэрэл гэгээтэй бүхнийг харуулж, эерэг эрчмийг цацруулах MY UB цэсээ нээлээ. Та ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
Энэ цэснээс та гагцхүү сайн сайхан мэдээллийг уншиж, сайн сайхан фотог харж сэтгэлээ оюунаа баясгана.
Хааяахан замд гарах үест шороотой, утаатай ч санасаар ирдэг нийслэлийнхээ сайхан бүхнийг магтацгаая. Магад энэ бүхэн маргаашийн ирээдүйг гэрэлтэй болгох түлхүүр ч болох юм бил үү.
Уншигч танд Улаанбаатарынхаа талаар магтмаар, сайшаамаар мэдээлэл байгаа бол бидэнтэй хуваалцаарай. Бидэнтэй харилцах и-мэйл: news@mongolcontent.mn