gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Цогтбаяр: Бид бусдад байхгүй зүйлээ зарах хэрэгтэй

Соёл урлаг
2014-05-20
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2014-05-20

Монголын үндэсний кино урлагийн академийн ерөнхийлөгч, “Зохиомж” КУДС-ийн захирал Б.Цогтбаяртай ярилцлаа.

-Таны зохиолыг нь бичиж, найруулсан “Луйвар” кино нээлтээ хийгээд хэд хонолоо. Та энэ уран бүтээлээрээ юу өгүүлэхийг хүсэв. Жүжигчдээ хэрхэн сонгов?
-Ямар ч найруулагч өмнө нь хамтран ажиллаж байсан хүнтэйгээ хамтрахыг боддог. Харин би бол өөр хүн шүү дээ. Ажиллаж үзээгүй жүжигчидтэйгээ хамтарч үзье, мэдэрье гэж хичээдэг. Энэ киноны хувьд, С.Ариунбямба, Н.Ундралтай ажилласандаа их олзуурхаж байгаа.

Үүнээс гадна манай “Зохиомж” дээд сургуулийн 15 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан III курсийн нэг оюутандаа итгэл хүлээлгэж, гурван гол дүрийнхээ нэгийг өгсөн. Тэр хүнээс бас нэг юм гараад ирчих байх, урлагийн алтан шар замыг нь нээгээд өгчих юмсан гэдэг үүднээс сонгосон л доо.

Зураглаачаар нь Ц.Энхцогт гээд миний хүү, уран бүтээлийнхээ гарааг дөнгөж эхэлж байгаа шинэ хүн ажилласан. Дээрээс нь хөгжмийн зохиолч Б.Одбаяр гэж авьяаслаг уран бүтээлч ажилласан. Миний хэлсэн хоёр үгнээс л хэлэх гэсэн санааг маань ойлгоод ажил хэрэг болгож чадсан чадварлаг баг ажилласан гэж ойлгож байгаа.

Тэрнээс биш надад ардын жүжигчин, төрийн шагналт найзууд байгаа юу гэвэл байгаа шүү дээ. Гэхдээ би тэдэнд хандахыг урьтал болголгүй, залуу уран бүтээлчидтэй ажилладаг. Энэ хүүхэд яаж дуугарах гэж байна, миний гаргах гэсэн санаа оноог яаж илэрхийлэх нь вэ гэдэг надад их сонин байсан.

-Кинонд юуны тухай өгүүлэх вэ. Яагаад “Луйвар” гэж нэрлэх болов?
-Өнөөдөр төрийн албан хаагчид өглөө 08.00 цагт цуглаад, өдөр цайны цаг гэж нэг цаг гадуур яваад, орой нь 17.00 цагт тарж байна. Эдний дунд шударга сайн хүн бий, үүнийг үгүйсгэхгүй. Бидний хэлэх гэсэн гол санаа бол Монголын ард түмэн яланд унахааргүй, зовлон үзэхээргүй ард түмэн шүү дээ.

Энэ ард түмнийг сайн сайхан авч явах бүрэн дүүрэн бололцоо бий. Гэтэл нэг зүйл хийх гэхээр л нэг авлигачны гарыг хүндрүүлэх ажил гарна. Зөвхөн гарын үсэг авахад л ийм шантааж заавал байгаад байгаа нь л ард түмнийг бухимдуулж байгаа. Тиймээс энэ байдлыг харуулъя гэж зорьсон.

-Та Монголын үндэсний кино урлагийн академийн ерөнхийлөгч. Монголд бүтээгдсэн шилдэг бүтээлүүд танай академиар дамжиж олон улсын фестивалиудад явдаг. Тэгвэл “Луйвар” кино тэдгээр бүтээл дунд хэр жин дарах вэ. Гадагш нь өрсөлдүүлэх бодол байна уу?
-Яах вэ, олон газраас урилга ирж байна л даа. Монголын кинотой танилцъя, явуулаач гэж байна. Гэтэл яг гадны шаардлагыг хангасан кино өнөөдөр байхгүй шүү дээ. Жүжигчдийн ур чадварыг  яримаар байна, хоёрдугаарт нь технологи байна шүү дээ. Өнөөдөр гадны бүтээлүүд бараг бүгд 35-ын камер дээр явж байна. Манайхан болохоор видео аваад байдаг. Тэгэхээр энэ тал дээр бид бас өөрчлөгдөх ёстой.

-Л.Шаравдорж гуай 35-ын камерыг өөрөө бүтээсэн гэж сонсч байсан. Сүүлд зураглаачид худалдаад ч авчихсан тухай сонсогдож л байна?
-Мэргэн ч бил үү, авьяас ч бил үү нэртэй тийм дуран зохион бүтээсэн нь үнэн. Гэхдээ тэр бол дурангаар дамжаад дүрс бууж байгаа болохоос технологи нь биш шүү дээ.

-Гэхдээ 35-ын камерыг манайхан худалдаад авчихдаг болчихсон юм биш үү?
-Өрөөсгөл л дөө. Өнөөдөр 80 жилийн түүхтэй Монгол кино нэгтгэл гэж байна. Хальсаа 20 хэмд угаадаг. “Кодак”, “Фүжи” бол 40 хэмд угаадаг. Технологийн хувьд эрс, тэс л дээ. Өнөөдөр би нэг зүйлийг баттай хэлэхэд, Монголын уран бүтээлчид дэлхийн төвшинд байна. Сэтгэж байна, хийж байна, бүтээж байна.

Бидэнд юу дутаад байна вэ гэвэл, гадаад харилцаа. Би гадаадын олон орноор явлаа. Гадаадад байгаа ЭСЯ-дын гол үүрэг бол эх орноо сурталчлах шүү дээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, өөрийнх нь найз ирэхээр дэлгүүр дагуулж явах биш байхгүй юу.

-Соёлын атташе гээд орон тоо байдаг юм билээ...
-Шагналын нөхдүүд л очиж байгаа шүү дээ, тэнд чинь. Хэдэн доллар аваад л хэвтэж байдаг, гэтэл тэдний гол үүрэг нь эх орноо сурталчлах шүү дээ. Манайх одоо уул уурхай гээд гүйгээд л байна. Гэтэл бид юмыг их амархан хүлээж авдаг хосгүй ард түмэн шүү дээ.

Өнөөдөр чи бид хоёр Тайландад очлоо гэхэд долоо хоноод л тэдний бүх зүйлийг сурна. Өнөөдөр тийм ард түмэн байдаггүй шүү дээ. Гэтэл миний ард түмний тэр сайхан чадамж өнөөдөр устаж байгаа байхгүй юу.
 
-Тэгэхээр, бид дэлхийд өрсөлдье гэвэл хаана ч байхгүй тэр үндэсний онцлогоо харуулж байж л өрсөлдөх болчихоод байна?
-Би хамгийн сүүлд “Богд хаан” кинотойгоо Каннын фестивальд очсон шүү дээ. Би тэнд Куба, Израиль, Польш, АНУ, Англи, Япон, хятад бүх киног үзсэн. Тэнд бидний хувьд юу үгүйлэгдэж байна вэ гэвэл бусдаас ялгагдах үндэсний онцлог, монгол ахуй. Өнөөдөр “Ромео Жульетта” хийлээ гээд бид амжилт олохгүй. Харин өглөө цайгаа яаж өргөдөг юм бэ, борц яаж хийдэг юм бэ гэвэл өөр. Хэн ч мэдэхгүй учраас сонирхоно.

-Хүнд байхгүй зүйлийг зарвал илүү үнэ хүргэж болно гэдэг шиг үү?
-Тийм. Африкийнхан өнөөдөр үндэсний юм хийе гэвэл яах юм бэ. Үсрээд л саваа модоо бариад бөгсөө хөдөлгөнө биз дээ. Тэгвэл соёлт Европт юу байна. Олигтой ганц гонжоом л байгаа биз ээ. Тэгвэл бидэнд маш чухаг учир ухагдахуунтай хөөрөг, дээл бас бус нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэхээр зүйл зөндөө байна.

Х.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан