Өндөр хөгжилтэй орнууд гурван төрлийн бэлэн хувцсыг дотооддоо үйлдвэрлэхийг эрмэлздэг. Эдгээр нь сурагчийн дүрэмт хувцас, олимп гэх мэт олон улсын чанартай томоохон тэмцээнд оролцох тамирчдын хувцас болон цэрэг, батлан хамгаалах салбарынхны дүрэмт хувцас юм.
Нийтлэлийг бүрэн эхээр нь сонсох хувилбар:
АНУ-ын эрх баригчид 2008 оноос эхлэн тамирчдын хувцсаа 100 хувь дотооддоо оёх шийдвэр гаргажээ. Учир нь импортын бэлтгэлийн хувцаснаас нь допинг илэрсэн байдаг. Цэрэг, цагдаа гэх мэт хүчний байгууллагын хувьд үндэсний аюулгүй байдлын үүднээс дотооддоо оёхыг илүүд үздэг. Харин сурагчийн дүрэмт хувцас загварын хувьд дахин давтагдашгүй, тухайн орны цаг уур, хүүхдийн биеийн онцлогт тохирсон байх ёстой. Иймд үндэсний үйлдвэрлэгчид оёх нь илүү тохиромжтой аж. Манай улс ч энэ жишгийг даган, хоёр жилийн өмнөөс дүрэмт хувцсаа өөрсдөө оёх болсон нь сайн хэрэг.
“Ичихгүйгээр эх орноо худалдаж байгаа хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид энд махаа идэн оёсон байтал яг дуурайлгаад урд хийлгэчихсэн".
Сурагчид дүрэмт хувцастай болохын ач холбогдол их. Баян, ядуугийн зааг ялгаа ихэслээ, хүүхдүүд сургууль дээрээ гоё ганган хувцсаараа өрсөлдөн, зиндаархах болсон талаар бид хэсэгтээ л шуугисан. Харин одоо энэ шүүмжлэл зогслоо. Хүүхдүүд бүтэн жил дүрэмт хувцсаа өмсөх тул гэр бүлд ирэх эдийн засгийн дарамт буурсан. Цаашлаад дүрэмт хувцас хүмүүжлийн ач холбогдолтой. Дүрэмт хувцсаа өмссөн хүү гудамжинд тамхи татдаггүй, дүрэмт хувцастай охид хүчирхийлэл, хүний наймааны золиос болох нь бага байдаг байна.
Хамгийн анх буюу 2012 онд Засгийн газрын 103 дугаар тогтоол гарч, дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэх болсон юм. Мөн онд нь Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулан, улсын сургуулийн сурагчид ижил загвартай дүрэмт хувцас өмсөхөөр заасан. Ингэж дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхзүйн орчин бүрдэв. Гэхдээ энэ нь их ажлын дөнгөж эхлэл байв.
Үүнээс өмнө Эрээний хоёр үйлдвэр Монголын зах зээлд ноёрхож байв. Харин одоо эх орондоо дүрэмт хувцсаа оёсноор манай 3000 оёдолчин ажилтай боллоо. Мөн Монгол хүүхдүүд Монгол хонины ноосон даавуугаар хийсэн, эрүүл мэндэд нь ямар ч сөрөг нөлөөгүй дүрэмт хувцас өмсч байна.
Гэвч аливааг шинээр эхлүүлэхэд саад заавал учирдаг. Өмнө нь олон зуун ажилчинтай, нарийн зохион байгуулалттай байсан оёдлын салбар сүүлийн 20-иод жилд зогсонги байсан тул олон тооны дүрэмт хувцсыг богино хугацаанд нийлүүлэх бэлтгэлгүй байв.
Мөн БШУЯ, ҮХААЯ-ныхан оёдолчид, сүлжигчид, нэхмэлчдээс барьцаа шаардалгүй, жилийн найман хувь буюу зах зээлийн дунджаас маш доогуур хүүтэй зээл олгосноо том дэмжлэг гэж үзжээ. Иймд дүрэмт хувцас үйлдвэрлэх шат дамжлага хэвийн явагдсан ч хамгийн гол зүйл болох БОРЛУУЛАЛТ саатсанаар үйлдвэрлэгчид дөнгөнд орох нь тэр.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ДҮРЭМТ ХУВЦАС ХУДАЛДАЖ АВСАНГҮЙ
Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид бүгд л төрөөс зээл авсан. Тэд 2013 оны хавраас эхлэн өдөр шөнөгүй ажиллан, олон мянган дүрэмт хувцас үйлдвэрлэжээ. Үр дүнд нь 2013-2014 оны хичээлийн жилд бүх сурагчийг дүрэмт хувцсаар хангасан юм. Тэр бүү хэл илүүдэл бараатай үлджээ. 2014-2015 оны хичээлийн жил эхлээд удаагүй байна. Гэтэл олон оёдлын үйлдвэр энэ жил дахин бараатай үлджээ. Үүний шалгааныг Оёдлын нэгдсэн холбооны тэргүүн, "Төмөр трэйд" оёдлын үйлдвэрийн дарга М.Жаргалмаа олон янзаар тайлбарлаж байна.
ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ЗАГВАР БШУЯ-НЫ ОЮУНЫ ӨМЧ БАЙТАЛ...
“Ичихгүйгээр эх орноо худалдаж байгаа хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид энд махаа идэн оёсон байтал яг дуурайлгаад Хятадад хийлгэчихсэн. Манай компани МХЕГ, ШӨХТГ, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Боловсролын газарт өнгөрсөн наймдугаар сард өргөдөл гаргалаа. Хэдхэн хоногийн өмнө надад “Прокурорт хэрэг үүсгэн шалгана” гэдэг хариу өгсөн. Би энд сайн муу нэр дуулаад л оёдолчдоо нүдээд байдаг. Гэтэл Эрээнээс хуурамчийг нь оруулаад Нарантуул дээр хямд борлуулсан. Манай товчийг дуурайлгаад, “Өүлэн Менч” үйлдвэрийн шошготой хийсэн байна. Хуурамч нь цэвэр даавуун биш, нийлэг” хэмээн М.Жаргалмаа захирал бухимдан ярьсан юм.
Түүний хэлснээр Хятад гэдэг энэ том зах зээл биднийг жижиг Монгол гээд орхиогүй аж. БНСУ-д захиалгаар хийлгүүлсэн ноосон даавууг ч яг адилхан хийсэн байна. Дүрэмт хувцасны загварыг БШУЯ өөрийн нэр дээр оюуны өмч хэмээн бүртгүүлжээ. Тэгэхээр хямд үнэтэй, хуурамч бараатай хамгийн түрүүнд тэд тэмцэх ёстой. Гэтэл одоог хүртэл дорвитой ажил хийсэнгүй. “Төр оролцохгүй бол үйлдвэрлэгч бид дангаараа хүчрэхгүй. Үүний эсрэг манай компани ганцаараа тэмцээд дийлэхгүй юм байна” хэмээн М.Жаргалмаа захирал халаглан ярьсан юм.
ИМПОРТЛОГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗӨРЧИЛ
Монгол бүсгүйчүүдийн ур ухаанаа гарган оёсон дүрэмт хувцсыг урд хөршид захиалсан нь импортлогчдын хийсэн ажил хэмээн үйлдвэрлэгчид хардаж сууна. Өмнө нь “Их шаглаа”, “Бат зүү” компаниуд дүрэмт хувцас импортолдог байжээ. Тэдний 24 жилийн бизнесийг булаан авсан тул тэд арга буюу адилхан бараа авчирч, хууль зөрчлөө гэж оёдолчид үзэж байна.
Дүрэмт хувцас бол хүүхэд есөн сар тайлахгүй өмсөх хувцас. Иймд хэн үйлдвэрлэсэн нь чухал биш гэхэд хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх нь хамгаас чухал. Монгол хонины ноос цэвэр байгалийн бүтээгдэхүүн тул хөлс гадагшлуулдаг, хүний биед наалддаггүй гээд олон давуу талтай. Харин урд хөршөөс оруулсан хямд хувцсыг хоёрдогч түүхий эдээр буюу хуучин хувцас ашиглан оёсон байх магадлалтай аж.
ӨРИЙН СҮЛЖЭЭ ХЭДИЙНЭ БИЙ БОЛЖЭЭ
Дүрэмт хувцас нийлүүлэх нь дан ганц оёдлын үйлдвэрүүдийн ажил биш. Тэд эцсийн шат дамжлагыг л хариуцдаг. Малчдын дотооддоо тушаасан ноосны кг тутамд хоёр мянган төгрөгийн урамшуулал олгох болсон нь дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэх шийдвэрт гол хөшүүрэг болсон байдаг. Малчид ноосоо бүрэн тушаадаг боллоо. Тэдний ноосыг худалдан авсан ноосон эдлэлийн үйлдвэрүүд 40 хувийн Монгол хонины ноос бүхий хөвөн даавууг энэ чиглэлд дэлхийд тэргүүлэх технологитой БНСУ-д захиалан оёулсан. Тэднээс оёдлын үйлдвэрүүд зээлээр даавуу авч, дүрэмт хувцсаа эсгэн оёжээ.
“Бид үнээ өөрсдөө тогтоох эрхгүй. Үнийг БШУЯ тогтооно. Мөн БШУЯ тооцоо хийхдээ алдсанаас үйлдвэрүүдэд бодит эрэлтээс давсан захиалга өгсөн. Дүрэмт хувцасны илүүдэл бий болсон”
Оёдлын долоон үйлдвэр тус бүр Үйлдвэр хөдөө аж ахуйн болон Хөдөлмөрийн яамны дэмжлэгээр Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих сангаас 1-2 тэрбум төгрөгийн зээлийг жилийн найман хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай авсан юм. Одоогоор дүрэмт хувцас нийлүүлэх ААН-үүдээс “Шүтэн Уул”, “Төмөр трэйд” компани л зээлээ бүрэн төлжээ.
Цаана нь тэд нэхмэлчдэд даавууны мөнгө төлөх учиртай. Гэтэл даавуу импортлогчид нь ноос нийлүүлэгчид болон сүлжигчдэд бас л төлбөрөө төлөөгүй. Ингэж төр-оёдолчид-нэхмэлчид-сүлжигчдийн хооронд өрийн сүлжээ үүсчээ. Учир нь тэдний хамтран гаргасан, эцсийн бүтээгдэхүүн болох дүрэмт хувцасны борлуулалт маш хангалтгүй.
Зөвхөн “Төмөр трэйд” оёдлын үйлдвэрт л гэхэд 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцас эзнээ хүлээгээд агуулахад байна. Тэд алдагдалд орохгүйн тулд Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан арван хувийн хөнгөлөлт зарлан, төв талбайд худалдаа явуулжээ.
“Бид үнээ өөрсдөө тогтоох эрхгүй. Үнийг БШУЯ тогтооно. Мөн БШУЯ тооцоо хийхдээ алдсанаас үйлдвэрүүдэд бодит эрэлтээс давсан захиалга өгснөөс илүүдэл бий болсон” гэж тус компаний захирал учирлаж байв.
Харин Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны захирал Ч.Эрдэнэбат, “Манай холбооны сүлжмэлийн үйлдвэрүүд хоёр тэрбум, даавууныхан 10-аад тэрбум төгрөгийн авлагатай байна. БНСУ-аас авчирсан даавуунаас одоо ч үлдэгдэл 60 мянган метр бий. Солонгосоос 50 мянгыг авч чадаагүй байна. Тэр ирвэл нийт 110 мянган метр даавуутай болно. Сүлжмэл хувцасны хувьд 35 мянган ширхэг хувцас борлуулаагүй байна. Мөн 50-иад мянгыг нэмж үйлдвэрлэх утас нь үйлдвэрүүдэд байна. Хүйтэн сэрүүний улирал ирсэн болохоор одоо борлуулалт өсөж магадгүй.” гэсэн юм.
КЛАСТЕРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ӨРГӨН БОЛОМЖ БИЙ Ч...
Дээр дурдсанчлан дүрэмт хувцас нийлүүлэх гэрээг БШУЯ-тай оёдлын долоон үйлдвэр л байгуулсан. Гэхдээ тэд барилгын туслан гүйцэтгэгчид гэдэг шиг олон жижиг компанитай гэрээ байгуулжээ.
“Төмөр трэйд” оёдлын үйлдвэр гэхэд өмд, охидын юбка зэргийг хамгийн сайн оёдог газруудад нь тус тусад нь хийлгэжээ. Тэр бүү хэл 200 ажилтантай, төрийн өмчит “Бөртэ” үйлдвэрт энэ жил 22 сая төгрөгийн захиалга өгөн, хамтарч ажилласан байна.
Энэ жил нэг сургууль хоёр үйлдвэртэй зэрэг гэрээ хийсэн тохиолдол гарчээ. Хачирхалтай нь зарим компани БШУЯ-наас баталсан загвар буюу зурагт үзүүлснээс огт өөр, өнөөх л импортын дүрэмт хувцсаа худалдахаар зарим сургуулийн нэг давхрыг худалдаа хийх зорилгоор ашиглажээ.
Эндээс харахад дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэхэд кластерийн системийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл үйлдвэр бүр чаддаг чаддагаа л бие биедээ нийлүүлнэ, нэг ААН нэг л бүтээгдэхүүнийг голлон, мэргэжлийн түвшинд, өндөр чанартай үйлдвэрлэнэ гэсэн үг юм.
Энэ системийн эхлэл тавигдсан ч төгөлдөрших шаардлагатай. Жишээ нь “Шилмэл загвар” компани бусад оёдлын үйлдвэрүүддээ үлгэр, загвар гаргаж өгөх үүрэг хүлээжээ. Ингэхдээ заримдаа алдаатай үлгэр хийсэн байна. Иймд оёх явцдаа засч байжээ.
ОВЖИН ЗАХИРЛУУД ДАВХАР ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ
Таны хүүхэд дунд сургуулийн сурагч бол та хүүхдийнхээ сургуулийн санал болгосон газраас л дүрэмт хувцас авсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь сургууль бүрийн удирдлага оёдлын үйлдвэр нэг бүртэй гэрээ хийсэн. Өнгөрсөн жил ч эцэг эхчүүд багшийн заасан газраас л дүрэмт хувцас авч байв. Гэтэл энэ жил нэг сургууль хоёр үйлдвэртэй зэрэг гэрээ хийсэн тохиолдол гарчээ. Зарим компани БШУЯ-наас баталсан загвар буюу зурагт үзүүлснээс огт өөр буюу өнөөх л импортын дүрэмт хувцсаа худалдахаар зарим сургуулийн нэг давхрыг худалдаа хийх зорилгоор ашиглажээ.
Ингэж давхар гэрээ хийсэн нь сургуулийн удирдлагын эдийн засгийн сонирхол гэж дүгнэмээр. Тэгсэн атлаа тэд салбарын яамандаа “Манай сурагчид дүрэмт хувцсаар 100 хувь жигдэрсэн” гэж мэдээлдэг аж. Бодит байдал дээр сурагчид нь үндсэн загвар болох хөх биш цагаан цамц өмссөн нь олон. Зарим сургуульд гурван өөр хувцастай хүүхдүүд ч бий.
ЗАР СУРТАЛЧИЛГААГ ХАНГАЛТТАЙ ТҮГЭЭСЭНГҮЙ
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө нийслэлийн хэд хэдэн дүүрэгт үзэсгэлэн худалдаа гарсан. Эдгээрт дотоодод үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны сацуу импортын гэх цамц, өмдийг ч худалдаалж байв. Гэхдээ эцэг эхчүүдэд хандсан заавар зөвлөгөө, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр огт өгөөгүй юм. Иймд зарим нь гадаад бараа сайн гэдэг итгэл үнэмшлээрээ Солонгос цамц, өмд рүү хошуурч байсан бол дотоодын дүрэмт хувцсыг үнэтэй гэж үзсэн зарим нь "Бөмбөгөр", "Нарантуул"-аас хямдыг нь сонгосон. Өөрөөр хэлбэл дотоодын оёдолчид, нэхмэлчид, сүлжигчид ямар хөрөнгөөр, ямар хүч гарган дүрэмт хувцас үйлдвэрлэснийг хэн ч таниулан тайлбарлаагүй.
“Уг нь үйлдвэрлэгч бид биш багш нар дүрэмт хувцасны ач холбогдлыг олон нийтэд тайлбарлах учиртай. Бид хаанаа ч хүчрэхгүй байна. Бид борлуулалтаа ч өөрсдөө хариуцсан. Одоо л борлуулалт яаж хийхийг суралцаж байна” хэмээн нэгэн үйлдвэрлэгч ярьсан нь үнэний ортой.
ӨНӨӨХ Л БАГИЙН ТОГЛОЛТ ДУТМАГ
Долоон ААН дүрэмт хувцас оёсноос хоёр нь цагтаа бүтээгдэхүүнээ нийлүүлжээ. Гэтэл бусад нь захиалгаа хурдан гүйцэтгэсэн нэгнээ хардаж, “Урдаас оруулсан” гэх мэт үндэслэлгүй, сөрөг мэдээлэл цацсан аж. Үнэндээ үндэсний үйлдвэрлэгчид ч бие биедээ итгэхгүй байна. Энэ нь тэдний хамтын ажиллагаанд саад учруулсаар. Одоо төрд болж байгаа шиг бужигнаан үндэсний үйлдвэрлэгчдэд ч бий. Оёдлын нэгдсэн холбоо л гэхэд байгуулагдах гэж зургаан жилийн нүүр үзжээ.
ХӨДӨӨД БОРЛУУЛАЛТ МАШ БАГА БАЙНА
БШУЯ-наас баталсан загвараар хүүхэд иж бүрэн дүрэмт хувцас өмсөнө. Гэтэл зарим багш хүүхдүүддээ хүррэм өмсүүлэлгүй, “Цамцтайгаа хөөрхөн байна” гэдэг аж. Тэгвэл хар хөх өнгийг багш олон цагийн турш хүүхдүүдтэйгээ хамт байхад нүдийг нь ядраахгүй, тайван өнгө гэж сонгосон байна. Мөн энэ нь дипломат өнгө. Иймд “Багш нар сайдынхаа тушаал болон хуулиа мэдэхгүй байна, сэтгэл гаргасангүй” хэмээн шүүмжлэх үйлдвэрлэгч олон байв.
Хүүхдүүдээс дүрэмт хувцасны төлбөрийг нь хураан авсан ч хувьдаа ашиглаад, үйлдвэрлэгчид тушаагаагүй багш нар ч байна.
Багшийн үг хүүхэд, эцэг эхчүүдэд хууль байдаг. Багш юу гэнэ хүүхэд, эцэг эхчүүд түүнийг л дагадаг. Иймд дүрэмт хувцасны үйлдвэрлэл цаашид босох уу унах уу гэдэгт багш нар ихээхэн үүрэг гүйцэтгэхээр байна.
Хүүхдүүдээс дүрэмт хувцасны төлбөрийг нь хураан авсан ч хувьдаа ашиглаад, үйлдвэрлэгчид тушаагаагүй багш нар ч байна. “Биднийг төрд өртэй, хүн цалинжуулдаг, татвар төлдөг гэж бодохгүй байна" гэж үйлдвэрлэгчид гомдоллож байна.
ТӨРИЙН АЛБАНЫХНЫ ТОГТВОР СУУРЬШИЛ ЭНД Ч ХАМААТАЙ
“Төмөр трэйд” компаниас жишээ авбал тэд Баянхонгор, Өвөрхангай аймгаас багш нарыг урьж авчран, үйлдвэрээ үзүүлжээ. Дүрэмт хувцсыг яаж оёдгоо нэг бүрчлэн харуулж, сургалт зохион байгуулсан байна. Тэднийг хотод авчирсных урлагийн тоглолт, Манчирын хийд үзүүлэхийг ч мартсангүй. Гэтэл өнөө багш, захирал, нийгмийн ажилтнууд нь ганц хоёр жил болоод л солигдчихдог байна. Төрийн албан хаагчдын тогтвор суурьшил ямар чухал нь эндээс харагдана.
УЛС ТӨРИЙН ҮЙМЭЭНЭЭС ЭМЭЭЖ БАЙНА
Оёдолчдын санааг зовоосон бас нэг зүйл нь улс төрийн тогтворгүй байдал. Сайд нарыг огцруулна хэмээн гүйлдэх улс төрчдийг хараад дүрэмт хувцасны үйлдвэрлэл зогсох вий хэмээн эмээж байна. Оёдолчин бүсгүйчүүд “Бид дараа жил дүрэмт хувцас оёх уу” гэж захирлаасаа асуух болжээ. Учир нь дараагийн сайд гараад импортыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ хязгаарлах, малчдад олгодог ноосны урамшууллыг зогсоох эсвэл Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж болзошгүй.
Гэтэл оёдлын долоон үйлдвэрийн цаана 3000 ажилчин бий. Тэдний 20 хувь нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй, группт орсон болон өрх толгойлсон эмэгтэйчүүд. Тэгэхээр дотооддоо дүрэмт хувцас үйлдвэрлэх төсөл зөвхөн эцэг эх, багш нарын төдийгүй нийгмийн өргөн хүрээг хамарсан, маш чухал ажил болж таарч байна.
Иймд дотооддоо дүрэмт хувцас үйлдвэрлэх шийдвэртээ бат зогсон, энэ төслийг улам сайжруулах шаардлагатай. Нийгмийн хамгийн их халамж шаардсан хэсгийг ажлын байраар хангадаг оёдол, сүлжмэл, нэхмэлийн үйлдвэрүүдийн ачаар бид хонины ноос хэмээх баялгаа эх орондоо нутагшуулж байгааг ч бодолцох шаардлагатай.
ДҮГНЭЛТ
“Танд энэ бизнесийг хийхэд ямар саад байна” гээд очиход үйлдвэрлэгчид “Хүндрэл бий ч яамныханд тэр бүр хэлж чаддаггүй. Тэд биднийг ажилтай болгосон болохоор одоо гүрийхээс өөр аргагүй. Энэ үүргийнхээ цаана гарна” гэж байв.
Мөн “Эхнээсээ эцэг эхчүүд дотоодын дүрэмт хувцас бөх, чанартайг хүлээн зөвшөөрлөө. Муу ч, сайн ч манай эмэгтэйчүүд оёсон юм шүү дээ. Ээж аавууд анх орж ирээд хүүхдэдээ хэдэн размер авахаа мэддэггүй байсан. Дагуулж ирээд авна. Бид энэ цээжний тойрог нь, энэ өндөр нь гээд тайлбарладаг байв. Одоо зарим нь “80*144 байна уу, 68*130 байна уу” гэдэг. Энэ бол дэвшил” хэмээн ажилдаа урамшина.
Ямартаа ч төр оёдолчдод нэг удаа итгэлийн зээл өгчээ. Салбартаа олон жил ажилласан зарим нь “Анх удаа ийм том дэмжлэг авлаа. Дахин энэ боломж олдохгүй” хэмээн баярлаж байсан нь саяхан. Оёдолчид, сүлжигчдээ төр дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй байна. Бусад улсад дүрэмт хувцасны оёдлын үйлдвэрүүдийг татвараас чөлөөлдөг. Улсын том ачааг нуруун дээрээ үүрч байгаа тэднийг засгаас гадна иргэд буюу эцэг эхчүүд дэмжих учиртай. Тэдний сонголт ямар байхаас их зүйл шалтгаалахаар байна. Учир нь ирэх жилийн намар хүртэл дүрэмт хувцасны борлуулалт идэвхжихгүй байх магадлалтай.
Үргэлжлэл бий.