Уулын эрчимт алхалтын тэмцээн аравдугаар сарын 15-ний Бямба гарагт болно.
Тэмцээнийг уулын аяллын клубуудын анхдагчийн нэг болох Хайрхан Аялагч клубээс санаачлан зохион байгуулж буй бөгөөд энэ жил гурав дахь удаагаа болох юм.
Тэмцээний маршрут нь Богд Хан ууланд Манзушир –Зайсан чиглэлд нийт 17.5км зайд болно. Тэмцээний онцлог нь тамирчид багаар уралдах бөгөөд багт бүх насны оролцогчдыг хамруулахын тулд багийн нийт гишүүдийн насны нийлбэрийн доод хязгаарыг тогтоож өгсөн аж. Ингэснээр уулын алхалт нь насны хязгааргүй, эрүүл байх үндэс гэдгийг олонд таниулах зорилготой юм.
Тэмцээн нь уулын аялал, уулын гүйлтийн төрлийг хөгжүүлэх нэг зорилгын дор, клубуудын хооронд нөхөрсөг харилцаа үүсгэх, харилцан туршлага солилцох, суралцах, хамтын ажиллагааг өрнүүлэх, алхах сонирхолтой хүмүүст зөв мэдээлэл өгөх, сонирхлыг төрүүлэхэд оршино.
Уг тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн уулын болон явган аяллын клубуудээс 10 гаран багууд оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Тэмцээнийг зохион байгуулагч Хайрхан аялагч клуб энэ жил тэмцээнээ улам өргөжүүлж "Уулын клубуудын дундах танилцуулга өдөрлөг"-ийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Өдөрлөгийн арга хэмжээ нь Зайсангийн Хан Богд амралтын газарт байх бариан дээр болох бөгөөд дараах үйл ажиллагаа болох юм. Үүнд:
- "Өндөр уулын өвчин ба аюулгүй уулын алхалт сургалт”-ыг мэргэжлийн эмч зохион байгуулна.
- Аялалын хувцасны технологиудын талаар сургалт болно.
- Хайрхан Аялагч клубын таван жилийн ойн хүрээнд "Богд Уулаа хогноос аваръя" хөтөлбөр.
- Өндөр уулын авиралтын багаж хэрэгсэлтэй танилцах гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулна.