Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын нутаг дэвсгэрт визгүйгээр орж ирсэн кубын иргэдэд байнгын оршин суух эрх олгодог байсныг зогсоох шийдвэр гаргажээ.
Тус шийдвэрийг өнгөрсөн пүрэв гарагт Цагаан ордноос албан ёсоор танилцуулсан байна. Шийдвэр гарсан даруйдаа хэрэгжиж эхэлсэн ба кубын иргэд олон жилийн турш АНУ-ын Цагаачлалын хуулиар онцгой эрх эдэлж байсан юм.
Өмнө нь кубын иргэд “нойтон хөл-хуурай хөл” зарчмын дагуу АНУ-д байнгын оршин суух эрх авдаг байсан аж. Энэ нь америкийн газар нутагт хөл тавьсан кубын иргэн тус улсад амьдрах эрх авдаг.
Харин Америкийн эргийн хамгаалалтынханд саатуулагдсан кубын иргэдийг шууд эх орон руу нь буцаадаг байжээ. Энэхүү хуулийг 1995 онд Ерөнхийлөгч Билл Клинтон далайгаар дамжин ирэх кубын цагаачдын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор боловсруулж байсан аж. Куба улсын эргээс Америкийн Флорида мужийн эрэг хүртэл ердөө 145 км зайтай ба цагаачид усан онгоцоор АНУ-д хууль бусаар цагаачилж ирэх сонирхолтой байдаг гэнэ.
Америкийн Эргийн Хамгаалалтаас мэдэгдснээр далай гаталж АНУ-ын газар нутагт хөл тавих гэж жилд Кубын мянга мянган иргэд оролдон буцаагддаг бол Мексикээр дамжин АНУ-д хөл тавьсан хэдэн арван мянган иргэд жилийн дараа л гэхэд байнгын оршин суух эрхээ авчихдаг байжээ.
АНУ, Куб хоёр улс олон сарын турш хэлэлцсэний эцэст тус шийдвэрийг гаргасан байна. Мөн АНУ-аас буцаагдсан иргэдийг Куба улс эргүүлэн авах талаар ч мөн хэлэлцжээ.
Кубын засгийн газар Цагаан ордны шийдвэрийг сайшааж, хоёр улсын харилцаа нэг алхам урагшиллаа хэмээн мэдэгдсэн байна. Энэ сарын 20-нд албан тушаалаа өгөх Ерөнхийлөгч Барак Обама Куб улстай харилцаагаа сайжруулах тал дээр маш их хүчин чармайлт гаргасан билээ.
2015 онд л гэхэд Кубын 40 000 иргэн АНУ-д цагаачилж ирсэн бол 2016 онд энэ тоо 54 000 болтлоо өсчээ.
Эх сурвалж: www.bbc.com