Snapchat хэрэглэгчдэд зугаа цэнгэлийн олон тэрбум цагийн баясал авчирсан нэгэн технологи бий.
Амнаас тань солонго татаж байвал сайхан биз дээ? Нүдээ том ягаан зүрх болговол ямар вэ? Өөрийгөө хүүхэлдэйн киноны хэлээ унжуулсан нохойрхуу болгох уу?
Таны сошиал медиа дотор туулай чихтэй ч юм уу, зомбид хувилсан анд нөхдийн тань зураг цутгаж эхэлбэл бараг л Украины программ хөгжүүлэгчдийн ажил болж таарна. Дорнод Европын зах зээлд гарах мөрөөдөл тээсэн, царай таних технологи хөгжүүлэгч Looksery старт-ап компанийг гэрэл зураг хуваалцах Snapchat компани өнгөрсөн онд 150 сая ам.доллараар худалдан авчээ. Уг арилжаа Украины түүхэнд хамгийн том технологийн наймаа болсон юм.
Looksery-ийн технологи Snapchat-ийн салшгүй бүрэлдэхүүн болж хувирсантай зэрэгцэн төв, дорнод Европын технологи хөгжүүлэгч олон зуун компанийг худалдаж авах наймаа эрчээ авлаа. Зөвлөлт гүрнээс тулгасан коммунизмыг 25 жилийн өмнө түлхэн унагасан төв, дорнод Европын орнууд үндсэндээ зардал багатай, анхдагч боловсруулах үйлдвэрлэлд тулгуурласаар өдий хүрчээ.
Амьдралын түвшний хувьд өрнөдийн орнуудаас хоцорч буй зааг ялгааг багасган, эдийн засгийн эрчимт өсөлтөө хэвээр хадгалахын тулд эдгээр улс уул уурхай, хөдөө аж ахуйд илүүтэй түшиглэдэг.
Гэхдээ тус бүс нутагт тэргүүлэгч улсууд сүүлийн таван жилд уламжлалт хуучин үйлдвэрлэлийн оронд инноваци, технологи, бизнесийн шинэлэг үзэл санааг илүү анхаардаг боллоо. Цалин өсгөх замаар амьдралын түвшинг сайжруулсаар эцэст нь үйлдвэрлэл хөрөнгө оруулагчдын сонирхлыг үл татах, өрсөлдөх чадваргүй болж хувирах “Дундаж ангийн занга” үүсэхээс бүс нутгийн Засгийн газрууд эмээдэг. Тиймээс эрх баригчид шинэ залуу “Цоорхой ухаантнууд”-ыг өнгөрсөн арван жилд тус бүс нутгаас гадагш цагаачилсан сая сая хүмүүсийн араас алдчихалгүй эх оронд нь үлдээхээр эрмэлзэх болжээ.
“Судалгаа, инновацид хөрөнгө оруулцгаая. Шинэ залуу үеийнхнийг эндээ үлдэх нөхцөл бололцоогоор хангаж өгцгөөе” хэмээн Словакийн Ерөнхийлөгч Анжей Кишка энэ сард уриаллаа. Ерөнхийлөгч боловсрол, судалгаа, хөгжүүлэлт, инноваци, старт-апыг эн тэргүүнд чухалчлах ёстойг онцлон тэмдэглэж байв.
Snapchat-аас Lenses болгож брэндийн нэрийг нь өөрчилсөн Looksery нь амжилтын цор ганц жишээ, аз таарсан тохиолдлын аль нь ч биш. Skype аппликейшн, TransferWise үйлчилгээ Эстониос, видео тоглоом хөгжүүлэгч CD Projekt компани Польшоос, презентацийн Prezi программ Унгараас гараагаа эхэлсэн түүхтэй. “Европ, Ойрх Дорнод, Африк даяар ажилладаг бидний хувьд хүртэл дорнод Европ асар их боломж” хэмээн Google- ийн Европын салбарын ерөнхийлөгч Мэтт Бриттин саяхан тайлбарлаж байлаа.
Төрийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалтын сан байгуулах, технологийн зангилаа үүсгэх, олон улсын технологийн компаниудаас дэмжлэг авах зэрэг нааштай өөрчлөлт тус бүс нутагт ихэссээр. Гэхдээ л дорнод Европын технологийн үйлдвэрлэл Цахиурын хөндий, Тель-Авивыг ярьдаггүй юм аа гэхэд Лондон, Берлин зэрэг старт-ап төвүүдтэй ч харьцуулах аргагүй бага хэвээр.
“Уламжлалт эдийн засгийг инновацлиг орчин болгон өөрчлөх гарын авлага гэж юу байх вэ. Хялбар үйл явц биш л болов уу. Шинэ экосистем үүсгэх ажил ихээхэн цаг авна. Зарим тохиолдолд амьдралын бүхэл бүтэн үе шаардах байх” хэмээн Baker & McKenzie хуулийн компанийн Варшавын салбарын түнш Марек Рошински өгүүлсэн юм.
Европын холбооноос гаргадаг Европын инновацийн жил тутмын үнэлгээний 2016 оны тайланд тус блокийн дунджаас дээгүүр оноотой дорнод Европын улс ганц ч гараагүй. Үнэлгээнд сүүлийн найман байр эзлэгчид бүгд Дорнод Европын орнууд байлаа. Судалгаанаас үзвэл дорнод Европын орнууд байгалийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, инженерийн ухааны цол зэрэг бүхий чадварлаг ажилтан олноор нь бэлтгэж байгаа. Гэтэл тус бүс нутагт судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулах хөрөнгө хомс, хөрөнгө оруулалт сулаас амжилттай старт-ап компани цөөн төрдөг.
“Өөрийг тань дээш нь гаргаад өгөх зах зээлийн дэмжлэг л хэрэгтэй. Гэтэл энэ бүсэд их мөнгө авчрах хөрөнгө оруулалтын орчин үгүйлэгдсэн хэвээр” хэмээн Goldman Sachs- ийн Варшав дахь захирал Артур Томала өгүүлэв. Түүнтэй санал нэг, ноён Ршински ч “Гаднын томоохон хөрөнгө оруулалт татчихаар орчин бүрдэж амжаагүй байгаа”-г онцлон дурдлаа. Гэхдээ дорнод Европ нь “Анхааралтай ажиглаж байх учиртай, хүч бололцоог нь хараахан илрүүлээгүй байгаа” бүс нутаг хэмээн ноён Ршински үзэж байна.
Тус бүс нутгийн компаниуд илүү суурь сайтай зах зээлд шууд гарах нь оновчгүй байж мэдэх юм. Ажлын дадлага туршлага, компанийн цар хүрээ, хөрөнгө чинээний хувьд харьцангуй сул дорнод Европын технологийн компаниуд niche буюу тодорхой бараа бүтээгдэхүүнд чиглэсэн зах зээлд чиглэх нь зүйтэй болов уу. Үүнд аудитын PwC компанид ажилладаг хоёр польш бизнесмэн дэлхийд анх удаа дроны зөвлөгөө өгөх төсөл хэрэгжүүлсэн явдлыг жишээ татаж болно. Хууль зүйн орчны хувьд дэлхийн хамгийн либерал зах зээлд тооцогддог Польш нь дронтой холбоотой бизнес эрхлэхэд нэн тохиромжтой юм.
Залуу мэргэжилтнүүд бизнесээ эхлүүлэхийн өмнө дэлхийн корпорациудад ажиллан туршлага сууж байх зуур, бүс нутагт ихэссэн аутсорсингийн ачаар дотоодын бизнес санаа ажил хэрэг болох боломж бүрдэнэ хэмээн Засгийн газрууд найддаг. Жишээ нь, Варшав дахь Goldman Sachs-ийн төвийн 240 польш мэргэжилтэн банкуудад зориулсан аппликейшн, дизайны систем, платформ хөгжүүлэх ажил эрхэлж байна. Goldman Sachs ирэх жил эдгээр ажилтны тоог 500-д хүргэхээр төлөвлөжээ.
Хэнри Фой