УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжлээ. 2000 онд баталсан Дипломат албаны тухай хуулийг шинэчлэх сураг дуулдаад удаж буй.
Өнгөрөгч парламентын үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт чиглэл болгосон.
Гэсэн ч Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар энэхүү төслийг өргөн мэдүүлсэн нь цөөн боловч тодорхой шалтгаантай аж. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хэлснээр гадаад харилцааны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, тэдний нийгмийн зарим асуудлыг гарцаагүй шийдэх шаардлагатай болсон учраас ийн оруулж ирж буй гэнэ.
Тодруулбал, дипломат төлөөлөгчийн газарт томилогдох хугацаа гурван жил байсныг дөрөв болгох, хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг гурван жил тутамд шинэчлэн тогтоох, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэргээр нийгмийн баталгааг хангах төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд хилийн чанадад төлөөлөгчийн газар нээх, төлөөлөгч томилохыг хязгаарлахаар тусгажээ.
Гэхдээ ажлын хариуцлага алдсан дипломат ажилтныг дөрвөн жилийг хүлээлгүй, наана нь эгүүлэн татах зохицуулалт бий талаар Ц.Мөнх-Оргил хэлж байсан. Мөн хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт 300 мянга орчим ам.доллар шаардагдах гэнэ. Энэхүү зардлыг энэ оны зургадугаар сараас хаахаар төлөвлөж буй дипломат төлөөлөгчийн дөрвөн газрын санхүүжилтийн зардлын болон бусад хэмнэлтээс шийдвэрлэх боломжтой гэж үзэж буй юм байна.
Тухайлбал, дөрвөн жилийн хугацаанд 70-80 дипломатчийн томилолтын зардлыг хэмнэснээр 2-3 сая ам.доллар “босгох” боломжтой талаар салбарын сайд нь хэлж байсан юм. Гэхдээ 300 мянган ам.доллар бол нэг жилд шаардагдах санхүүжилтийн дундаж аж.
Өөрөөр хэлбэл, 2018 оноос уг зардлыг улсын төсөвт тусгах шаардлагатай болох юм. Хэлэлцүүлгийн үеэр дипломатчдын хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөрийг улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл сайнгүй үед төсвөөс даах зайлшгүй шаардлага бий, эсэхийг нэг бус гишүүн тодруулж байсан.
Үүнд сайд Ц.Мөнх-Оргил “Хилийн чанадад томилогдон ажиллаж буй дипломат ажилтнуудын дундаж нас 35 байгаа. Хорин хэдтэй залуус ч очдог. Тэд голдуу бага насны хүүхэдтэй байдаг. Манай ажилтнуудын цалин өндөр биш байдгийн зэрэгцээ зарим оронд цэцэрлэгийн үйлчилгээний төлбөр өндөр байдаг.
Тухайлбал, Женев дэх дипломат төлөөлөгчийн газарт II нарийн бичгийн даргаар томилогдон очсон залуугийн сарын цалин 2000 ам.доллар байхад нэг хүүхдийн цэцэрлэгийн төлбөр 2200 ам.доллар байх жишээтэй. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үнэгүй байдаг газарт ийм хөнгөлөлт үзүүлэхгүй. Бусад улс орны жишиг ч ийм л байдаг юм билээ.
Энэ нь нийгмийн халамж мэт харагдаж мэдэх ч дипломат ажилтнуудынхаа ажиллах орчныг л бүрдүүлж буй хэрэг” хэмээн учирласан.