gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.18
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.18
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Пак Гын Хэ энэ сарын 21-нд байцаалт өгнө

С.Заяа
Дэлхийд
2017-03-15
0
Twitter logo

Ерөнхийлөгчийн суудлаасаа огцроод буй Пак Гын Хэ прокурорын албатай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн хэмээн Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ.

Солонгосын иргэдийн бухимдлыг төрүүлж, Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах гол шалтгаан болсон авлигын хэргийн талаар Прокурорын газраас байцаалт авах аж.

Түүнчлэн Пак Гын Хэг сэжигтний хувиар энэ сарын 21-нд байцаалт өгөх юм байна. Пак Гын Хэгийн өмгөөлөгчдийн нэг Сон Бём Гю “Хатагтай Пак Гын Хэ тухайн нөхцөл байдлаас хамааран хэргийг шалгаж буй хүмүүстэй хамтран ажиллах болно” гэж хэлсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хараахан гараагүй байхад Пак Гын Хэ прокурорын албатай хамтран ажиллах болно гэж мэдэгдэж байсан ч удалгүй хэлсэн үгнээсээ татгалзсан билээ. Тэрбээр Өмнөд Солонгосын түүхэнд ардчилсан сонгуулиар сонгогдож, огцорсон анхны Ерөнхийлөгч хэмээн бичигдэж байгаа юм.

Өнгөрсөн ням гарагт тэрээр Ерөнхийлөгчийн ордноос Сөүлийн Ганнам дүүрэг дэх гэртээ жирийн иргэний хувиар эргэн ирсэн байна. Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсноор түүний халдашгүй эрх үгүй болж, яллагдагчаар татагдах боломжтой болсон билээ.

Пак Гын Хэ өөрийн төлөөлөгчөөр дамжуулан бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадаагүйдээ уучлалт хүсэн, хэргийн үнэн мөн нь илэрнэ гэдэгт найдаж байгаагаа хэлсэн юм. Прокурорын тусгай баг Пак Гын Хэг найз Чой Сун Шилтэй хуйвалдаж, томоохон компаниудыг дарамталж төрийн бус байгууллагуудад их хэмжээний мөнгө хандивлахыг шахсан, мөн найз Чой Сун Шилийг улсын хэрэгт оролцуулсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа аж.

Чой Сун Шил болон Пак Гын Хэ нар хоёул буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдээд буй юм. Самсунг группийн удирдагч Ли Жэ Ёнийг мөн л Пак Гын Хэгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ба түүнийг авлигын хэрэгт буруутгаж байгаа юм. Тэрээр мөн л адил өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: CNN

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан