Ариг Банкны Манлай дэмжигч, Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгч, Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрхүү
Ногоон зээлийн сан байгуулагдчихсан уу?
Ногоон Зээлийн Санг байгуулахаар ажиллаж байна. Энэ ажил өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас албан ёсоор эхэлсэн бөгөөд түүнээс хойш хууль эрхзүйн болон зах зээлийн судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэж байна. Зах зээлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсоноор санд шаардагдах мөнгөний хэмжээ тодорхой болно. Тэр үед ямар эх үүсвэрээр мөнгө татан төвлөрүүлэх тухай асуудал яригдах байх. Хувь хөрөнгө нийлүүлэх олон улсын хөрөнгө оруулагч, сангууд, донор байгууллагуудын бодлого, дүрэм, журманд бас зохицуулах учиртай. Тийм учраас сангаас олгох зээл, бүтээгдэхүүний тухай мэдээлэл өгөхөд арай эрт байна.
Ер нь улс болгонд ийм сан байдаг уу?
Улс болгонд байхгүй. Улс орнууд ногоон, уур амьсгалын зэрэг сангуудыг одоо шинээр байгуулж эхэлж байна, бидний судалгаагаар дэлхийд 19 улс орон тогтвортой санхүүжилтийн хөтөлбөртэй байна. Гэхдээ хөтөлбөртэй улс болгон сантай биш. Олон улстай харьцуулахад, Монголд хоёр онцлог байна. Олон улсын түвшинд ногоон хөгжлийн санхүүжилтийн санаачилгууд төрийн санаачлага, шахалтаар бий болж байгаа бол Монголын ТоС буюу тогтвортой санхүүжилт нь 100% хувийн хэвшлийнхний санаачилгаар бий болсон хөтөлбөр.
Сан яаж ажиллах вэ?
Улс орондоо тогтвортой төсөл хөтөлбөрүүдийг санхүүгээр дэмжих үйл ажиллагаа явуулах санг байгуулж, дотоодын болон олон улсын төрөл бүрийн хөнгөлөлттэй буюу "тогтвортой" эх үүсвэрүүдийг энэхүү сандаа төвлөрүүлж, сангийн гишүүн санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх загвартай юм.
Юуны өмнө бид зээл, санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа нийгмийн бөгөөд байгаль орчны шалгуур үзүүлэлтүүдээр шүүлтүүр хийнэ. Ингэснээр, ногоон хөгжлийг төдийлэн эрэлхийлэхгүй байгаа зээл горилогчид “ногоон” зээл рүү хөрвөх, улмаар ногоон хөгжлийг дэмжих эерэг үр дагавартай. Ногоон хөгжлийг санхүүжүүлэх асуудал дэлхийн олон улс орнуудад яригдаж байгаа. Бүгдийнх нь хүндрэл ойролцоо, хэрэгцээ нь төстэй байна.
Энэ асуудлыг шийдэх зорилгоор бие даасан байгууллагууд ч бий болж байна. Жишээлбэл Ногоон Уур Амьсгалын Сан (Green Climate Fund) гэж бий. Энэ мэт байгууллагуудаас хөрөнгө оруулалтыг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах шаардлагатай юм. Одоохондоо ногоон технологи тийм ч хямд биш байна. Түүн дээр нэмээд санхүүжилтийн хүнд ачаа ирвэл хүмүүс сонирхохгүй.
Тийм учраас Ногоон Уур Амьсгалын Сан шиг байгууллагуудаас хүү багатай зээл авах замаар ногоон хөгжлийг дэмжсэн төслүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр дэмжих хэрэгтэй. Бид Тогтвортой Санхүүжилт хөтөлбөрийнхөө хүрээнд ногоон зээлийн сантай болох нь зүйтэй юм гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар, Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын хөгжлийн зарим банкууд өөрсдийн сувгаар гаднаас тодорхой хэмжээний мөнгийг ногоон хөгжилд зориулан гаргаж байна. Зарим нэг хөтөлбөрүүдийг дурьдаж болох ч ногоон хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа тогтвортой биш, цөөхөн байна. Өнөөдөр манай секторын нийт гаргаж байгаа ногоон зээлийн хувь хэмжээ дөнгөж нэг оронтой тоонд байна.
Түүнийг нэмэгдүүлэх шаадлагатай. Манай Монгол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлдэг орон биш мөртлөө хохирлыг нь маш томоор амсаж байгаа. Дулаарал гэхэд дэлхийн дундажаас 3 дахин өндөр. Газар нутгийн 80 хувь нь цөлжсөн, бэлчээрийн доройтолтой. Тиймээс бид олон улсын байгууллагуудын дэмжлэгийг хүртэх нь зүй ёсны хэрэг юм. Мөн өөрсдийн гэсэн сантай болох нь зүйтэй.
Дэмжлэг авах хэр амархан бэ?
Жижиг дунд аж ахуйн нэгж ч бай, туршлагатай томоохон байгууллага ч бай, Үндэсний хэмжээний сангууд ч бай, олон улсын байгууллагуудаас санхүүжилт хүртэхэд маш том хана байсаар байгааг энэ чуулганд оролцож байгаа орон орны төлөөлөл дуу нэгтэйгээр ярьж байна. Дундаж төслийн хувьд хүсэлтээ өгсөнөөс хойш санхүүжилт нь 2 жилийн дараа орж ирж байна. Нэг төсөл дээр 10 сая, 50 сая, 500 мянган доллар хүссэн ч ялгаагүй 2 жил болж байгааг дурьдаж байна.
Гэхдээ тэр нь учраа, санхүүжилтийн сувгаа олчихсон, үйл явцаа сайн мэддэг байгууллагуудын хувьд шүү дээ. Гэтэл хаанаас эхэлж, юу хийхээ мэдэхгүй олон улс бий. Ер нь санхүүжилт олгох үйл явц нь маш хүнд сурталтай, үүнээс нь болоод урам хугарах ч тохиолдол гарч байгааг олонтой ярьж байна. Ногоон хөгжлийн санхүүжилт гэдэг ойлголт дэлхий даяараа шинэ байгаа учраас тулгамдаж байгаа зүйл олон байгаа. Тийм учраас ногоон хөгжлийн санхүүжилтийн тогтолцоог Монголын нөхцөлд нутагшуулах хэрэгтэй. Энэ нь Ногоон зээлийн сан юм. Үүний хамгийн энгийн үр дүнгүүдийн нэг бол гадаадаас санхүүжилт хөөцөлдөхөд зээлдэгчдэд тулгарах хэлний бэрхшээл үгүй болно. Хэдий хялбар биш ч гэсэн ногоон төсөл хэрэгжүүлэгчид гаднаас шууд санхүүжилт хөөцөлдөж болно.
Гэхдээ ийм тохиолдолд, нэгд, Монгол улсын хэмжээнд хамрах хүрээ хязаарлагдмал - маш цөөхөн төслүүд санхүүжилт авна гэсэн үг. Хоёрт, тогтвортой биш. Гуравт, санхүүжүүлэгч байгууллага болгоны шаардлагад нийцсэн санал, төсөл боловсруулна, тэр болгондоо гадны туршлагатай байгууллага хөлсөлнө гэхээр зардал өндөртэй болдог. Эргээд нөгөө хүрэн төслийн байдаг санхүүжилтээсээ ялгаагүй шахуу үнэтэй болчихно. Тиймээс үндэсний тогтвортой санхүүжилтийн механизмтай болох нь маш олон чухал ач холбогдолтой.
Ногоон зээлийн сан хэр ирээдүйтэй вэ?
Дэлхий дахины хэмжээнд тогтвортой, ногоон хөгжилд урьд өмнө нь байгаагүй хэмжээний их анхаарал ач холбогдол өгч эхлээд байна. Байгаль орчны олон улсын хурал чуулганд оролцогчид урьд өмнө нь Байгаль орчны сайд, газрын дарга нараар хязгаарлагддаг байсан бол одоо төрийн тэргүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын түвшинд хүрээд байна. Мөн тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн сэдвийг хөшүүрэгдэх санхүүжилтийн механизмгүйгээр хичнээн их яриад ч нэмэргүй гэдгийг дэлхий дахинаараа ухаарч тусгайлсан хөрөнгө мөнгө, сан бий болгож байна.
Олон улсын хөгжлийн чиг хандлага тогтвортой зүг рүү аль хэдийнэ хөдөлсөн, тиймээс ногоон зээлийн сан маш ирээдүйтэйгээс гадна зайлшгүй байх ёстой механизм. Монгол ногоон хөгжлийн чиглэлээр тэргүүлэгч орон болох бүрэн боломжтой. 2013 оноос хойш дан хувийн хэвшлийн санаачилгаар бий болсон хөтөлбөр маань тун амжилттай хэрэгжиж байна. Сангийн яам, Монгол банк, Байгаль орчин, аялал жуучлалын яам гээд төр засгийн дэмжлэгийг авч, хамтран ажиллаж байна. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт (GGGI), Олон Улсын Валютын Сан (IFC), Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Ногоон Эдийн Засгийн Төлөөх Түншлэл (PAGE) зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Гол нь арилжааны 14 банкны нэг нь ч татгалзаагүй, хоёр гараа өргөн дэмжсэн. Ногоон зээлийн сан байгуулагдаж, олон улсаас санхүүжилт хүлээн авснаар дээр дурьдсан санхүүжилтийг саатуулж буй хана намсаж, цаашлаад алга болох боломжтой.
Сүүлийн 20 жил Монгол улс гайхамшигтай хөгжсөн. Гэхдээ эдийн засаг нь байгаль, нийгмийн хөгжлөөсөө түрүүлээд явчихсан буюу тогтвортой хөгжлийн тулгын 3 чулууны 2 нь орхигдчихсон. Үүнийг засахын тулд Монгол улсын санхүүгийн системийн 96 хувийг төлөөлдөг арилжааны банкууд санаачилга гаргасан юм. Манай ТоС хөтөлбөр чамгүй амбицтай зорилт тавьсан нь 2017 оны 10 дугаар сар гэхэд бид Ногоон зээлийн сангаа нээнэ гэсэн зорилттой ажиллаж байна.
Ер нь олон улсад ногоон хөгжлийг хэрхэн санхүүжүүлж байна вэ?
Ногоон Уур Амьсгалын Сан шиг олон улсын сан, донор байгууллага, хөгжлийн банкууд нэг санхүүжүүлж байна. Нөгөөтэйгүүр, үндэсний санхүүгийн механизм бий болгож улс орон өөрсдөө санхүүжүүлж байна. Мөн ногоон бондоор тодорхой хэмжээний санхүүжилт хийгдэж байна.
Манай улсад ч гэсэн ийм байдлаар хөгжих үү?
Тийм. Түүний төлөө бид ажиллаж байна. Судалсан туршлагаасаа харахад дэлхий дахинд ногоон хөгжлийн тухай асуудал маш шинэ байна. Туршлага судлах кэйс хүртэл цөөхөн байна. Этиоп, Индонез, Коста Рика, Рованда гээд хэдхэн газруудын тэргүүн туршлага яригдаж байгаа ч нарийвчлан харахад цоо шинэ туршлага байна. Энэхүү чуулганы үеэр яригдаж байгаа мэдээллээс хуваалцахад Хувийн хэвшлүүд, бизнесийн байгууллагууд эрсдэлээс айгаад орохгүй байна. Нөгөөтэйгүүр, ногоон хөгжлийн ашигтай талыг хангалттай олж харахгүй байна. Олон улсын том банкууд хойрго байна гэх мэдээлэл давтагдаж байна.
Монгол улс өнөөдөр маш сайн жишээний нэг. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт (GGGI), Олон Улсын Валютын Сан (IFC), Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөр (UNEP) зэрэг байгууллагууд манай улсын жишээг үлгэр жишээ болгон ашиглаж байна. Манай улсын ногоон хөгжлийн загварыг зөв байна хэмээж, туршлага судлахаар хөгжиж буй орнуудаас хандаж, төлөөлөл нь ирж уулзаж байгаа. Тиймээс, арилжааны банкуудаас гаргасан ТоС хөтөлбөртэй адил санаачилгыг барилга, даатгал, уул уурхай гээд сектор бүрээс гаргаасай гэж хүсдэг.
ТоС гэж юу гэсэн үг вэ?
ТоС гэдэг нь “Тогтвортой санхүүжилт” гэсэн үгний товчлол юм. Хүмүүст ойлгоход дөт байлгахын тулд брэнд бий болгон гаргасан нэр. Сайн санааны үзүүрт ТоС гэдэг билэг дэмбэрэлийг нь бодож өгсөн нэр л дээ. ТоС бол банкны холбооны нэг хөтөлбөр юм.