gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шавьжны хор эмэгтэйчүүдийг хордуулж байна

А.Мишээл
Эрүүл мэнд
2017-04-13
0
Twitter logo

Хүнсний бүтээгдэхүүнийг түргэн ургуулах зорилгоор химийн хүчтэй бодис цацах, тарих, бордох, мах махан бүтээгдэхүүнд ч ялгаагүй энэ бодис агуулагддаг болсон цаг.

Тахиа зургаан хөлтэй болжээ, үхэр, ямаа зэрэг амьтад генетикийн өөрчлөлттэй төрөх болов гэх аймшигт мэдээлэл биднийг цочирдуулахаа больж. Тэр битгий хэл эдгээр мэдээллүүдтэй та бид дасан зохицсон. Магадгүй байдаг л зүйл болсон гэвэл хилсдэхгүй.

Харин энэ төрлийн хүчтэй хймийн бодис агуулсан бүтээгдэхүүн эмэгтэйчүүд бидэнд ч нэн чухал хэрэглээ болсоор иржээ. Гэвч бид мэдээлэлгүй бараг тоодоггүй байсаар өнөөг хүрэв.

Эмэгтэйчүүдийн байнгын хэрэглээ болсон ариун цэврийн хэрэглэл ариун цэвэр, эрүүл ахуйн өндөр шаардлагыг хангах ёстой бүтээгдэхүүн.  Тэгсэн хэдий ч энэ төрлийн хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлт, эрүүл мэндийн хортой сөрөг нөлөө бидний биеийг их хэмжээгээр хордуулсаар...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгэн сонирхолтой судалгаа гарсныг та бүхэнтэй хуваалцъя.

Эмэгтэй хүн амьдралынхаа туршид ойролцоогоор 11 мянган ширхэг ариун цэврийн хэрэглэл, тампон хэрэглэдэг.

Эдгээр олон төрлийн ариун цэврийн хэрэглэл нь химийн маш хүчтэй шавьж устгалын бодисоор ариутган та бидний хамгийн эмзэг хэсэгт хүрдэг аж. Энэ нь олон төрлийн нян, бактер өвчлөлтийг үүсгэдэг тухай ч мэдээлэл бий.

Хэрвээ хөвөн даавууг химийн хортой бодис ашиглан үйлдвэрлэж, ургамал байхад нь бордвол өнөөх нь генетикийн гаралтай мах, ногоо зэрэг бүтээгдэхүүнээс гардаг хор хөнөөлөөс ч илүү хохирлыг эмэгтэйчүүдэд хүргэж болзошгүй гэжээ.

Харин байгалийн гаралтай цэвэр органик хэрэглэл сонгож хэрэглэвэл ядаж л байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр бид өөрсдийн ариун цэврийн орчноо бүрдүүлж болох юм. Болзошгүй олон чимээгүй хор хөнөөлөөс бид органик бүтээгдэхүүний тусламжтайгаар урьдчилан сэргийлж болно.

Органик хөвөн гэж юуг хэлэх вэ?

Бордоо болон шавьж устгагч зэрэг хөдөө аж ахуйн аливаа химийн бодис хэрэглэж ургуулаагүй модноос гаргаж авсан цэвэр хөвөнг хэлж байгаа ажээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь ургамлын төрөл зүйл болон биологийн циклийг дэмждэг.

АНУ-д органик хөвөн тариалан нь Үндэсний Органик Хөтөлбөрийн /ҮОХ/ хүрээнд явагддаг. Энэхүү байгууллага нь шавьж устгал тариалан хөрсний бордоо, органик тариалалт, практикт хэрэглэх хэмжээ зэргийг зохицуулж байдаг байгууллага юм. 2007 оны байдлаар 24 орон нийт 265,517 га газар ороомог органик хөвөн үйлдвэрлэсэн бөгөөд энэ төрлийн тариалан дэлхийн хэмжээнд жил тутамд 50 хувь өсөлттэй байна.

Логик сэтгэлгээгээр бодвол магадгүй их хэмжээгээр үйлдвэрлэгддэг хөвөнгийн тариалан нь төдий хэмжээнд хүний оролцоо, арчилгаа бага шаарддагаас гадна хортой бодис ихээр хэрэглэдэг нь ойлгомжтой. Энэ нь тариаланд ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэнд хийгээд дэлхий даяар түгээгдэж буй хэдэн сая ариун цэврийн хэрэглэл байхын зэрэгцээ үнийн хувьд маш хямд. Харин органик тариалан ажилlgгаа ихтэй, цөөн тоогоор үйлдвэрлэгдэж тодорхой эрүүл мэнддээ хайртай эмэгтэйчүүдэд хүрдэг болов уу.

Үнэ танд хэр чухал вэ? Эсвэл...

Үнэ мэдээж та биднийг айлгадаг, татгалздаг гол шалтгаан. Таны сонголт хямдхан ариун цэврийн хэрэглэл байх тусмаа таны эрүүл мэндэд төдий чинээ хор хөнөөлийг хүргэж болзошгүй гэдгийг урьдчилан сануулах нь зүйтэй. Монгол улсын хэмжээнд нийт 27-30 төрлийн ариун цэврийн хэрэглэл ширхэгээр болон бөөнөөр худалдаалагддаг. Үнийн хувьд ч өөр өөр.

Тэгвэл та ариун цэврийн хэрэглэл сонгохдоо хямд үнийг нь бус хайрцаг сав баглаа боодлыг нь харахын зэрэгцээ ямар материалаар хэрхэн савлагдсан байгааг нь сайн ажиглаарай. Натурал гэж нэрлэсэн бүхэн натурал байдаггүй. Мэдээж хөвөн гэдэг зүйлийг тарьдаг учраас байгалийн гаралтай байх нь ойлгомжтой. Харин таны биед хор хөнөөл учруулахааргүй ариун цэврийн хэрэглэл нь Натурал гэх биш Органик гэсэн тодотголтой байвал та хэрэглэж болно гэсэн үг.

Учир нь дээр тайлбарласанчлан органик хөвөн нь бага хэмжээгээр таригдаж, цөөн тоогоор үйлдвэрлэгдэхийн зэрэгцээ химийн хүчтэй бодис ашиглаагүй гэдэг нь эрүүл мэндийн байгууллагаар шалгагдсан болохыг илтгэнэ.

Мэдээллийн эрин зуун болсон үед бид амьдарч байгаа давуу талаа ашиглан хүний биед хэрэгтэй, байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэггүй ариун цэврийн хэрэглэлийг сонгож хэрэглэх нь та бидний ирээдүйдээ оруулах томоохон хөрөнгө оруулалт билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан