MGL international компани Mongolian property awards шагнал гардуулах ёслолыг хоёр дахь удаа амжилттай зохион байгууллаа. Тэд мэргэжлийн холбоодтой хамтран барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлал, дотоод засал чимэглэлийн салбарт амжилттай ажилласан компаниудыг тодруулав.
Өргөмжлөл, цом гардуулах ёслолын ажиллагаа бямба гарагт Holiday Inn зочид буудалд болсон юм.
Шилдэг эко барилга-“Ногоон ирээдүйг бүтээе”уриатай ажилладаг River Garden хотхон
Энэ онд Монгол Улсад барилгын салбар үүссэний 90 жилийн тохиож байна. Ерэн мянган ажилтан, ажилчид, 32 мянган инженер техникийн ажилтан энэ салбарт ажилладаг.
2016 оны эхний хагас жилийн байдлаар, барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 626 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ хугацаанд 613 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн бөйна. Эдгээрийн 98 хувийг үндэсний барилгын компаниуд эзэлснийг Барилга хот байгуулалтын яамны цахим хуудаст мэдээлжээ.
Ингээд шилдгүүдийг танилцуулъя.
Нийтийн үйлчилгээний шилдэг барилга - MСS property компанийн барилга болох АСЕМ вилла хотхон. Энэ хотхоныг 7000 ажилтан 1 жил 6 сарын хугацаанд барьж, барилгын 262 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. 100 хувь дотоодын компаниудын хүч хөдөлмөрөөр боссон хотхон аж. MСS property компани “Түгжрэлгүй, утаагүй Улаанбаатарын төлөө” гэсэн уриатай ажилладаг юм.
Гадаад орчны шилдэг тохижилттой барилга- River garden хотхон.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын шилдэг компани - UA properties. Тус компанийн захирал А.Урангоо шагнал гардан авахдаа “Бид нэг сард дунджаар нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийдэг. Бидний үзүүлдэг зөвлөх үйлчилгээ энэ шагналыг хүртэхэд голлон нөлөөллөө” гэсэн юм.
Шилдэг дотоод засал чимэглэлийн компани- Skin studio Байгуулагдаад хоёр жил болсон тус студийн баг шагнал гардан авахдаа “Интерьерийн дизайнерууд, архитекторуудыг дэмжсэнд баярлалаа” гэв.
Амины шилдэг орон сууц-Хадат вилла хотхон. Гадна орон зайг оновчтой ашигласан тул энэ шагналыг хүртлээ. 2014 онд эхлүүлсэн энэ төслийг хэрэгжүүлэгчид оршин суугчдынхаа амьдралын хэв маягийг өөрчлөхийг хүссэн гэсэн юм.
Энэ номинацын бас нэг ялагчаар АСЕМ вилла хотхон шалгарлаа.
Худалдааны шилдэг төв-И март сүлжээ дэлгүүр. Энэ дэлгүүрийг барихад мөн л 100 хувь дотоодын барилгын компаниуд гардан ажиллажээ. Нийслэлчүүдэд шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн тул И март дэлгүүрийг шилдэг худалдааны төвөөр шалгаруулсан байна.
Шилдэг зочид буудал, аялал жуулчлалын бааз- Макс группийн бүтээн байгуулалт болох Holiday Inn зочид буудал. Дэлхий даяар нийт 11 мянган Holiday Inn зочид буудлын салбар бий. Нийслэлд барьсан зочид буудал нь 169 өрөөтэй юм байна.
Шилдэг орон сууц - Наран группийн бүтээн байгуулалт болох Наран палас, River garden, Х apartment, “Макс өргөө” компанийн бүтээн байгуулалт болох 220K барилгууд тус тус шалгарав.
Хотын шилдэг дүр төрх - Романа резидэнс. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах энэ байр нь шилэн фасадтай, анхны орон сууц гэдгээрээ онцлог.
Шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах, тэдгээрийг үнэлэх, салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан төслүүдээ олон нийтэд сурталчлах, шилдгүүдэдээ хүндэтгэл үзүүлэх зорилгоор дээрх шагналыг гардуулсан юм.