Энэ үгийг "Монгол хэлний тайлбар толь"-оос харвал алив амьтай бүхний зан авир, аашийг тодорхойлсон үг байх.
Гэхдээ тэр бүхнийг араншин хэмээн хураангуйлан хэлэхдээ сайнаар бус арай гаж буруу зан авиртныг төлөөлүүлэх нь дийлэнх байдаг аж. Мал хүртэл олон янзын зан авиртай, элдэв ааштай байх нь элбэг юм. Ардаг догшин, хаздаг тийрдэг гээд. Буураар жишээ авахад жирийн цагтаа номхон дөлгөөн зантай хэрнээ ороо нь орсон цагтаа элдэв муухай зан гаргах нь бий. Үүнийг малчид араншин муутай мал гэж нэрлэдэг.
Хүн ч гэсэн дээ согтуурахаараа агсам тавьдаг, зүгээр байсан ч хэрүүл уруул хийж явдаг нэгэн байх. Бас л араншин муутай хүний шинж. Тэгвэл ямар ч толь бичигт байхгүй нэг муухай араншин Монголд одоо бий болчихоод байна. Тэр нь өнөөгийн улс төрийн увайгүй араншин, тэнэг дүр төрх. Улс төрийн гэж дээ, улстөрчдийн гэвэл онох биз. Тэдний зан авирыг яана гээч. Тийм гэж хэлэхэд ч бэрх. Урвана шарвана, худал хэлж, хуурна гэж жигтэйхэн. Бас хуйвалдах гэдгийг үзүүлж өгнө.
Ил, далд хөрөнгө мөнгө завшина гэдэг нь хэрээс хэтэрсэн. Тал тохой татахдаа гаргуун. Мууг бие биеэсээ суралцдаг юм шиг. Албан тушаалыг болохоор ханцуй дотроо наймаалцана. Өөрсдөө зөөлөн суудалд суухын төлөө юу ч хийхээс буцахгүй. Шинэ нийгэм байгуулж байгаа гэх өнгөрсөн хорин жилд юу юу боллоо доо. Гайгүй ч юм бий, гашуун ч түүх байдаг.
Сүүлийн хэдэн жилд улстөрчдийн ааш араншин сүрхий доошилж, түүнийг дагаад Монголын улс төр яг хэзээ хэзээгүй шуурга нүдэх гэж байгаа хаврын тэнгэр шиг ёозгүй болж. Улстөрчдийн олонх олон түмнээ гэхээс хувийн талын ашиг сонирхлоо дээдэлдэг. Энэ чанараараа нэг ам бүлийнхэн шиг болчихсон. Тийм болоод нам замаараа зааглагдахаа байсан болохоороо нэг хөнжилд орсон гэж шүүмжлүүлдэг.
Ерөөс өнөөгийн улстөрчид гэж нийгмийн толгой чинээлэг бүлгийг бүрдүүлсэн. Ядуу зүдүү ард олноосоо хол тасархай амьдардаг болжээ. Харин гадныханд долигнуур гэж жигтэйхэн. Тэр нь өөрсдөд нь унацтай байдаг бололтой. Хааяа тэр унацаасаа шавхруу төдийг олон түмэндээ хайртай дүр үзүүлэн холоос шидэж хүртээнэ.
Тэр дээр байгаа улстөрчдийн бүлэглэлийг эдийн засгийн онолын хэллэгээр монополь хэсэг гэхэд ононо. Тэдний дунд сайхан зан авиртай хүн үнэндээ цөөн шүү дээ. Сонгууль дөхөөд ирэхээр тэр цөөн хэсгийнхэн ч монополь бүлэгтээ нэгдчихнэ. Араншаан гэж. Улстөрчдөд лав баймааргүй юм даа.
Д.Бичээчхүү