gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үндэсний хувцсаа уламжлагч

Нийгэм
2011-01-10
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-01-10
Үндэсний хувцсаа уламжлагч
Улиран буй хуучин оноо урам зоригоор дүүрэн үдэж, айлчлан буй шинэ оноо амжилт бүтээл дүүрэн угтаж буй энэ эрхэмсэг цаг дор дугаарынхаа зочны хойморт "Монгол костюмс" төвийн захирал хатагтай Б.Сувдын хөргийг залж байна.

Монгол үндэсний хувцасны түүх, өв соёлын бахархам сайхныг таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн он жилүүд хийгээд, зорьж тэмүүлсэн, бүтээж босгосон бүхний нь зах зухаас эрхэм уншигч танаа толилуулъя. Энэ бол нэгэн хүний ажил, амьдралын түүх бус Монгол түмний түүхэн уламжлалын улбаа болсон үндэсний хувцас өнөө цагт хэрхэн хөгжиж буйн түүх юм.

Их үйлсийн төлөө зорьсон он жилүүд

Өөр өөрийн хэл, өвөрмөц аялгаар ярилцаж буй боловч зэрвэс анзаарахад Монгол үг үе үе сонсогдох, царай төрх, нуруу туруу нь аргагүй л Монгол угсааных гэдэг нь мэдэгдэх олон хүмүүсийг зохион байгуулж, харилцан санал бодлоо солилцож, зааж зөвлөн нааш цааш гүйх дунд зэргийн нуруутай, нүдэнд дулаахан эмэгтэй бол "Монгол костюмс" төвийн захирал Б.Сувд.

Монгол хүнийг Монгол гэж дэлхийд таниулах нэрийн хуудас болсон үндэсний хувцасны түүх өв соёлын эрхэм зорилго дор Халимаг, Буриад, Тува, Өвөрмонгол зэрэг Монгол туургатныг нэгэн дээвэр дор цуглуулж, "Гайхамшигт Монгол хувцас" олон улсын хувцасны наадмыг зохион байгуулж буй нь энэ юм.

"Үндэсний хувцас судлалын академи" төрийн бус байгууллага, өөрийн удирддаг "Монгол костюмс" төвийн хамт олон, үндэсний хувцас, өв соёлоо эрхэмлэдэг сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр энэхүү арга хэмжээг долоон жил тасралтгүй зохион байгуулжээ. Хүч хөдөлмөр, зориг эрмэлзэл шаардсан нүсэр арга хэмжээг санаачиллаа, зохион байгууллаа гээд төр, түмэн талархаад дэмжээд байсан нь үгүй ч хэрэг зориг болгон зорьж ирсэн Монгол туургатнууд, эрдэмтэн судлаачид, загвар зохион бүтээгчид нэгэн зорилго, нэгэн сэтгэлийн дор нэгтгэгддэг юм.

Монгол туургатны амьдрал тэмцлийн түүхэн гэрч болсон үндэсний хувцасны өв соёл олон зууны нугачаа саадыг даван өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн хийгээд чухамдаа ямархан хэлээр өөрийн түүхийг хүүрнэн буйг түмэн олонд түгээх зорилгоор "Гайхамшигт Монгол хувцас" олон улсын наадам, "Дээлтэй Монгол" аялал жуулчлалын нээлттэй өдөрлөг, "Монгол дээлний баяр", "Театр моод" театрчилсан загварын тоглолт, "Монгол хурим", "Монголоороо гоёцгооё" зэрэг олонд нийтэд хандсан олон олон арга хэмжээг санаачлан зохион байгуулж төр засаг, түмэн олонд хоногшуулж чадсан юм.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяраар 150-иад хүний бүрэлдэхүүнтэй үндэсний хувцасны парад зохион байгуулж олны хүч оломгүй далай болохыг, олон хүнийг оройлон манлайлж зохион байгуулж чаддаг удирдагч, санаачлагч болохоо харуулсан. Энэхүү бахархам үйл явдлын ард Монголын ард түмэн хичнээн гайхам хувцасны соёлтой болохыг гадна дотны жуулчин гийчид нүд сэтгэлээрээ харж мэдэрсэн. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг илтгэсэн нийтлэлүүд өдгөө ч сонин хэвлэлийн хуудаснаа дурайж байдаг. Магадгүй энэ үеэс Гайхамшигт Монгол хувцас олны анхаарлыг татаж эхэлсэн юм.

Санаачлан зохион байгуулсан, хийж бүтээсэн бүхэн нь өнөө маргаашийн ашиг хонжоог бус нийгэм, олон нийтэд хандсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа болдог нь Сувд захирлыг олон түмнээр хүрээлүүлжээ. Тиймдээ ч Монгол дээл хувцасны өв соёлыг хадгалан хамгаалах эрмэлзлэлээр "Дээлтэй Монгол" хөдөлгөөн байгуулахаар залуус нэгдэхдээ "Монгол костюмс" төвд хандаж, ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахдаа "Монгол костюмс" музейн сан хөмрөг, цуглуулсан баримт материалд түшиглэжээ.

Нийтэд нийгэмд хандсан үйл ажиллагааны цар хүрээ, зорилго төлөвлөгөө энд өгүүлснээр хязгаарлагдахгүй гэдгийг дурдах нь зүй.

Ажил, амьдралын эхлэл буюу "Малчдын хувцас"

Үе тэнгийн охидынхоо адил багш, эмч болно гэж мөрөөддөг байсан сурлага сайтай охин арван жилийн сургуулиа төгсөөд Украйны Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуульд хувцасны загвар зохион бүтээгч, инженерийн хуваарийг сонгожээ. Эмчийн мэргэжлээр суралцахаар бэлтгэж байсан хэдий ч тэр үед хуваарь ирээгүйгээс арай л "эмэгтэйлэг" гэдэг үүднээс хувцасны загвар зохиогчийн мэргэжлийг сонгосон гэдэг.

Энэ хуваарь нь тухайн үеийн Үнэ, стандартын Улсын хорооны нэр дээр байсан учир жил бүрийн амралтаар ирэхдээ төлөвлөгөө даалгавар авч, үзсэн сурснаа тайлагнадаг байв. Сургуулиа төгсөж ирээд Дундговь аймагт томилогдон "малчдын хувцас"-ны судалгаа хийв. Малчдын хувцас гэдэг маань бидний уламжлалт үндэсний хувцас. Нийтийн ах ахуйн үйлчилгээний салбар ид цэцэглэж асан он жилүүд тул үзсэн сурснаа амьдрал дээр хэрэгжүүлэх, судалгаа явуулах, санал онол дэвшүүлэх зэргээр чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлжээ. Чухам эндээс л Монгол үндэсний хувцасны түүхэн замналыг сонирхон судалж, хожмын докторын ажлын сэдвээ, түүх, өв соёлоо гэх чин эрмэлзлэлээ олсон гэдэг.

1980 оноос Үнэ, Стандартын Улсын Хороонд мэргэжилтэн, Урлал гоо зүйн улсын комиссын нарийн бичгийн дарга, 1990 оноос Монголын дизайнеруудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад нөхөр нь гадаадад томилолтоор ажиллахад гэр бүлээрээ Чех улсад хэдэн жил амьдарчээ. Энэ хугацаанд төгссөн сургуультайгаа холбогдож эзэмшсэн мэргэжлээрээ "Монгол үндэсний хувцасны элементийг тусгасан орчин цагийн хувцасны зохион бүтээлтийг боловсронгуй болгох нь" сэдвээр техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав.

Чехэд амьдарч ахуй үедээ бяцхан зээгийн эмээ болов. Эх орондоо эргэн ирээд хэзээний шинийг санаачилж байнга эрмэлзэж байдаг зангаараа юу хийж бүтээх вэ хэмээн боджээ. Харин хамаатных нь дүү зээгээ хараад жинхэнэ эмээгийнхээ ажлыг хийхийг санал болгосон гэдэг. Үр ач нараа тойруулаад үлгэр сургаалиа хайрласан эмээ байх нь амар хийгээд сайхан хэдий ч энэ үг түүнийг өдөөж, хийж бүтээх хүсэл бодлыг бадрааж өгчээ. Өдгөө түүний зээ үндэсний хувцсыг сурталчлах үйлсэд "цалингүй зүтгэж" эмээгийнхээ эхлүүлсэн ажилд шадарлаж буй.

Эмээгийн ажлаа хойш тавин байж эхлүүлсэн "Монгол костюмс" компани нь өдгөө үндэсний хувцсыг түүхэн талаас нь судлах, урлан бүтээх, урлан бүтээснээ музей, загварын тоглолтоороо дамжуулан олон нийтэд сурталчлах, фото зургаар дамжуулан хойч үед үлдээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, ном товхимол хэвлүүлэх зэргээр өргөн хүрээтэй цогц үйл ажиллагаа явуулж байна.

Монголд хувийн музей байгуулсан хүн

Дэлхийд Монголыг Монгол гэж таниулдаг үндэсний хувцасны түүх соёл, бахархам сайхныг хойч үед таниулах, хадгалж хамгаалах, сурталчлах зорилгоор тэрээр "Монгол костюмс" хувийн музейгээ байгуулжээ. Монголд хувийн музей байгуулсан хүн гарын таван хуруунд багтахаар цөөхөн болохоор, музей байгуулаад ашиг олох юм уу гэж ам асуух нэг нь ч байсан. Өөрийн сонирхол, хобби, дуртай ажилдаа бүр хэтэрхий хайртайдаа ач холбогдол өгч олон зүйлийг золиослон байж музейгээ байгуулжээ.

Бидэнд харуулах гайхуулах юм их бий хэмээн тэрээр бахархах дуртай. Гэвч Монголын хуулинд хувийн музей байгуулж ажиллуулах эрх зүйн орчин байхгүйгээс архи, тамхи үйлдвэрлэж, алт олборлодог аж  ахуйн нэгжүүдтэй адилхан татвар, эрх зүйн орчинтой. Ажилчдын цалин, тэдний нийгмийн даатгалын шимтгэл, үзмэр худалдаж авсан хүн амын орлогын татвар, ашгийн татвар, НӨАТ, ашиглалтын зардал, үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр гээд л оршин тогтоход маш хэцүү.

Уг нь бол төр татварын таатай орчноор дэмжвэл олон хувийн музей бий болж улс орны маань түүх соёлын өв эх оронд минь хадгалагдан хойч үед маань өвлөгдөж гадна, дотнын жуулчдын нүдийг хужирлах, түүх соёлоо сурталчлах гээд төр, засгийн олон ажлыг хөнгөлнө. Гэтэл хувийн музейн талаар төрийн бодлого үнэхээр дутагддаг хэмээн ярьсан юм.

Гэхдээ архи, тамхи, алтны үйлдвэрүүдийн олж буй ашиг нь мөнгөн дүнгээр хэмжигддэг бол хувийн музейн оюуны хөрөнгө оруулалтыг мөнгөн дүнгээр хэмжишгүй гэдэгт тэрээр огтхон ч эргэлздэггүй. Зөвхөн "Монгол костюмс" музейг үзэхээр VIР, бүр мэргэжлийн Fashion жуулчид зорин ирдэг болжээ.

Манайхан болоод гадныхан, мэргэжлийн дизайнерууд музей үзээд "Монголчууд хувцасны агуу том соёлтой ард түмэн" байжээ гэдгийг хүлээн зөвшөөрдөг аж.

Хувцас бурхан, бие чөтгөр

Бидний өвөг дээдэс хувцас хэрэглэлээ өмсөх хэрэглэх, хүндэтгэн дээдлэх асар эртний, агуу их соёлтой ард түмэн. Мандах төрийн малгай, дэгжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал гэхчилэн өмсөж эдэлж байгаа бүхэн нь төр түвшин, түмэн олон амар амгалан байхын гүн билэгдэлтэй.

Монгол хувцас Монгол түмний амьдрал тэмцлийн түүхийг өөртөө шингээж, зуун зууныг дамжин өнөөдрийн өдрийг хүрсэн болохоор, нөгөөтэйгүүр ажил амьдралынх нь үнэ цэнэтэй зүйл болохоор Сувд захирал Монгол хувцсандаа гүн хүндэтгэлтэй ханддаг юм. Өөрөө ч өдөр тутамдаа байнга өмсөж хэрэглэж өргөн түмэнд сурталчилдаг.

Үндэсний хувцсыг ажил, амьдралынхаа нэгээхэн хэсэг болгон өмсөж хэрэглэдэг, сурталчилдаг хүмүүс бол бөхчүүд, улс төрчид, урлагийнхан. Хэн гэдэг дуучин жүжигчин ямар загварын дээл хувцсаар гангарсан байна, олон нийт яг түүнийх шиг загвартай хэмээн үлгэр аван оёж, захиалах нь бий. Харин нийгэмд нөлөөгөө үзүүлж буй эдгээр хүмүүсийн зарим хэсэг нь үндэсний хувцсаа хээв нэг түрээсээр өмсөж үзэгчдийн нүдийг хужирлачихаад эзэнд нь эргүүлээд өгчихдөг нүд хуурсан байдал, сонгууль дөхөөд ирэхээр л дээл хунараа өмсөж, зураг хөргөө авахуулаад "жинхэнэ Монгол хүн"-ий дүр эсгэдэг улстөрчид байдгийг тэрээр нуулгүй ярьдаг.

Бид бахархам хувцасны түүх, соёлтой тухайгаа төдийлөн сайн мэддэггүй байлаа гэхэд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн бурхан хувцсаа хүний нүд хуурах хэрэгсэл төдийд ханддаггүй байгаасай гэж хүсдэг. Тэрээр хувцасны шилдэг загвар шалгаруулах “Гоёл" наадмыг анх санаачилж, Монголын дизайнеруудын холбоог үүсгэн байгуулж, 1988 оноос эхлэн эхний дөрвөн жил нь “Гоёл" наадмыг биечлэн удирдаж зохион байгуулсан. "Гоёл" наадамд үндэсний хувцасны номинацийг оруулж, үндэсний хувцасны зохиомж, ур хийцийг орчин цагийн хандлагаар баяжуулахад, үндэсний хувцсыг ард түмний өдөр тутмын хэрэглээ болгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн гэж Сувд захирлыг олон хүн хэлж, Монголчууд талархаж явдаг.

Аливаа ажлыг цаг алдалгүй барьж авдаг, байнга шинийг эрэлхийлдэг эрч хүчээрээ олон ч ажлыг эхлүүлж, залуу дизайнер, уран бүтээлчдийг үргэлж дэмжиж ажилласаар ирэв. Өнөөдөр эх оронч үзэл, үндэсний бахархал гэж хэн хүнгүй л ярьдаг. Уг нь хий хоосон ярихын оронд хийх, түүх соёлоо мэддэг,   хойч үедээ уламжилж үлдээх ёстой. Даяаршлын эрин зуунд улс үндэстнээрээ уусч алга болохгүйн тулд түүх соёлоо хадгалж хамгаалан мөн гадныханд сурталчилж таниулах шаардлагатай.

Энэхүү эрхэм үйлсийг зорилгоо болгож өчигдрийг үдэж, өнөөдрийг туулан, маргаашийг зорьсоор Сувд захирал, "Монгол костюмс" төвийн уран бүтээлч хамт олныхоо хамтаар түүчээлсээр явна.

Д.Зоосоо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан