Дүрэлзэн асах галыг унтраах үүрэг хүлээсэн аврах ангийнхан авсан тушаалынхаа төлөө амиа үйсэн харуусалт явдлыг Монголын ард түмэн мартаагүй байна.
Эх орныхоо төлөө эрсдсэн эрэлхэг хөвгүүдийнхээ гэгээн дурсгалд зориулан “Соёмбо” продакшныхан кино бүтээжээ. "Ми-15" уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Тус продакшны захирал Д.Нямдоржтой ярилцлаа.
-Яагаад заавал “Ми-8”- ын ослыг сонгож, дэлгэцийн бүтээл хийх болов...?
-Ямар ч улс оронд цэрэг, эх оронч хүмүүжил их чухал байдаг. Эх орны хамгийн гол үнэт чанар нь эх орноо хайрладаг түүнийхээ төлөө амь насаа зориулж чаддаг тийм л хөвгүүд, охидтой байхын нэр. Манайд ч ийм уламжлал бий. Ялангуяа 1990 оноос өмнө эх оронч хүмүүжлийг бодлогын төвшинд тавьдаг байлаа. Сүүлийн үед энэ нь алдагдаад газар шороогоо гадныханд найр тавих, худалдах, эх орныхоо байгалийг хайр найргүй ухаж цадигаа алдсан. Тийм учраас бид "Ми-8"-ын ослын үеэр амь насаа үл хайрлан эх орноо хамгаалсан тэдгээр залуусын баатарлаг үйлсийг урлагт мөнхжүүлье гэдэг зорилгоор энэ киногоо бүтээж байна. Би энэ кинонд продюсерээр ажиллаж байгаа. "МИ-8"-ын осол болсноос хойш гурван жил өнгөрч байна. Зарим талаараа мартагдаж байгаа нь ч бий. Тэдгээр залуусын дурсгалд зориулаад хөшөө босгосон. Гэхдээ хөшөөнд мөнхлөхөөс гадна гавъяаг нь урлагт мөнхөлнө гэдэг үеийн үед дурсагдах үнэт зүйл. Зөвхөн энэ ч биш, эх орны сэдэвтэй олон бүтээл туурвина гэсэн бодолтой байгаа.
-Киноны трэйлэрийг үзэж байхад жаахан хүнд талдаа санагдсан?
-Нэг талаар “МИ-15” бол түүхэн кино. Бид үйл явдлыг аль болох бодитойгоор харуулахыг хичээсэн. Киноны зураг авалтанд нисдэг тэрэг нэлээд ашигласнаас гадна зургийн талбайд нисдэг тэрэгний эх загвараар тайз декораци барьж зураг авалтыг бодитоор хийсэн. Сүүлийн үед хийгдээгүй томоохон , тайз декораци босгож, цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулсан кино болсон гэж бодож байна. Мөн техникийн талаас гэхэд бид дүрсийг сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Full HD форматаар, киноны дууг Dolby Digital 5+1 гэсэн ангиллаар буюу зургаан сувгаар бичсэн.
-Киноны уран бүтээлчдээр ямар хүмүүс ажиллаж байгаа вэ?
-Хэд хэдэн кинонд ажиллаж, туршлагажиж байгаа залуу найруулагч С.Нэргүй найруулж, зураглаачаар С.Мөнхдалай гэж бас л өсч яваа залуу оператор, харин ерөнхий зөвлөхөөр киноны ахмад уран бүтээлч, үзэгчид олон сайхан киногоор нь мэдэх Г.Маш ажилласан. “Цахирмаа” киног найруулсан Ш.Тансаг компьютер графикийг гүйцэтгэсэн. Тийм болохоор манай кино мэргэжлийн талаасаа сайн бүтээл болсон гэж бодож байна.
-"МИ-15" ийн гол дүрд ямар хүмүүс тоглож байгаа вэ?
-Гавъяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Н.Ялалт, А.Баттүшиг , С.Ариунбямба залуу жүжигчин М.Наранм өнх, Н.Баярбат нар тоглосон. Бид "Ми-8"-ын ослоор амь үрэгдсэн аврагчдын ээжүүд, эхнэрүүдтэй нь уулзсан. Энэ эрэлхэг хөвгүүдийнхээ баатарлаг үйлсийг урлагт мөнхжүүлэх гэж байгаа гэгээн үйлс гэдгийг ар гэрийнхэн нь ч ойлгож хүлээж авсан. Ар гэрийнхэн нь киноны нээлтэн дээр ирнэ.
-Киног зохиолч Х.Болор-Эрдэнийн "Муу залуу" зохиолоос сэдэвлэсэн гэсэн. Зохиолын талаар дэлгэрүүлэхгүй юу?
-"Муу залуу" биш "Сайн залуу" байхгүй юу. Уран зохиолд заримдаа эсрэгээр нь егөөдөж хэлэх зүйл байдаг даа. Киноны зохиол ном болоод гарчихсан. Бид энэ киногоо хийх гэж хоёр жилийн өмнөөс бэлтгэсэн юм. Киноны зохиолыг ч хэд хэдэн удаа бичсэн. Тэгээд Х.Болор-Эрдэнийн зохиолоор хийхээр болсон юм. Х.Болор-Эрдэнэ өнгөрсөн жил "Би чамд хайртай-2" киноны зохиолыг бичсэн. Сүүлийн үед кино зохиолын тал дээр их өсч яваа зохиолчдын нэг.
-Ихэнх кино зохиолоосоо жаахан зөрүүтэй байдаг. "МИ-15" хэр өөрчлөгдсөн бол?
-Найруулагчийн зохиол эх зохиолоосоо зохих хэмжээгээр өөрчлөгдөх нь ямар ч кинонд байдаг. Тийм өөрчлөлт орсон. Гэхдээ нэг их гажаагүй.
-Кино зохиолыг олон удаа бичиж байж дараа нь "Муу залуу"-г сонгосон гэсэн. Энэ зохиол юугаараа онцлог болоод сонгож авав?
-Ер нь Х.Болор-Эрдэнэ киноны үйл явдал, ярианы драматургийг сайн гаргаж чаддаг.
-Та дэлхийн киноны оргил болсон Холливуудад очсон гэсэн. Тэнд очоод олон зүйлийг олж харж, бас Монголтойгоо харьцуулж үзсэн байх. Тэр бүхнээс хамгийн онцгой санагдсан зүйлсээсээ уншигчидтай хуваалцахгүй юу?
-Мэдээж ярьвал маш их юм бий. Гэхдээ хамгийн онцгой санагдсан нь "Universal" студи. Энэ студи 1915 онд байгуулагдсан. Тавхан жилийн дараа зуун жилийн ой нь болох гэж байна. Бид "Терминатор", "Муми", "Кинг конг", "Трансформерс" гээд энэ студийн олон сайхан киног нь мэднэ. 100 жилийн түүхтэй тэр том студийн киноныхоо зураг авалтыг хийсэн газар нь одоо ч бодитойгоор тэндээ хэвээрээ хадгалагдаж байдаг юм билээ. "Universal" музей болгочихсон, өдөрт хэдэн арван мянган хүн үздэг. Тэр сайхан киноны үүх түүх, техникийн дэвшлийг үзээд их өндөр сэтгэгдэл төрсөн. Тиймээс би Монголдоо ч бас киноны зураг авалтын талбай байгуулахаар анхны суурийг нь тавьчихаад байна. Нийслэлээс баруун тийш 20 км-ийн зайд Эмээлтийн хойно, Дархан руу явдаг замын баруун талд байгуулах юм. Газар нь зургийн талбай байгуулахад тохиромжтой 25 га газар, одоогоор төлөвлөлт зураг төслийн шатандаа явж байна. Энэ бол зөвхөн киногоор тогтохгүй бидний ирээдүй хойч үеийнхэнд хэрэгтэй түүх соёлын цогцолбор болох юм. Ерөнхийдөө ажил эхэлсэн, жил бүр бага багаар юм хийгээд явна. Гэхдээ ийм зүйлийг ганц продакшн бүтээнэ гэж байхгүй. Киноны чиглэлийн бусад компани, уран бүтээлчдийг үүн дээр хамтарч ажиллахыг уриалж, бас урьж байна.
-Та жаахан дэлгэрүүлэхгүй юу. Та бүхний хийсэн бүх киноны тайз, декораци тэнд хадгалагдаж байна гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Тэнд юу байх вэ гэхээр, мэдээж кино зургийн том павильон байж таарна. Жишээ нь 1921 оноос өмнөх нийслэлийн гудамжинд үйл явдал өрнөж байгаа кино хийх боллоо гэхэд одоо хотын хаанаас ч хайгаад олохгүй. Тэгэхэд тэнд нэг тийм гудамж байгуулчихвал дараа нь хэдэн ч найруулагч, ямар ч кино хийсэн бэлэн байна гэсэн үг. Мөн залуучууд машинтайгаа очиж кино үздэг задгай театр байгуулна. Орчин үеийн залуучууд усан спортыг кинонд их ашигладаг болж. Тиймээс усан үзүүлбэр хийдэг тийм тоглолттой байхаар төлөвлөж байна. Мөн түүхийн дурсгалт зүйл үүд, дундад зууны үеийн хэрэм, цайзтай кино авъя гэвэл тэнд байх жишээтэй. Ер нь бүх л боломжийг бүрдүүлж өгнө гэж ойлгож болно. Үүнийг ирээдүйн Монголын Холливуд буюу Молливуд гэж би өөрөө нэрлэчихээд байгаа юм.
-"МИ 8"-ын осол гэхээр хэн нэгнээс бурууг хайх, түүнийгээ дагаад улс төржих хандлага ч анзаарагддаг. Энэ утгаараа үзэгчид "МИ-15"-ыг улс төртэй холбож ойлгож магадгүй. Ер нь ямар нэг байдлаар улс төрийн сэдэвтэй зүйл бий юу?
-Сонгуулийн үеэр улс төрийн сэдэвтэй нэг, хоёр кино гарсан. Гэхдээ манай залуус сүүлийн үед киног бизнес гэдэг утгаар нь их хийж байгаа. Үүний дэвшилттэй тал нь Монголын кино ямар нэг хэмжээгээр хөгжиж байна гэсэн үг. Нөгөө талдаа хэтэрхий мөнгө хөөгөөд, урлаг гэдэг талыг нь алдагдуулаад байгаа юм. Энэ байдал олширч, кино буруу тийшээ хөгжих юм бол залж залруулахад хэцүү. Манайд кино урлаг үүсээд энэ жил 75 жилийнхээ ойг хийх гэж байна. 1990 оныг хүртэл Монголын кино урлагийг үзэл суртлын хэрэгсэл байсан гэж үздэг. 1990 оноос хойш нөгөө үзэл суртлын хэрэгслээ чөлөөлж байна гээд бүр анхаарлын гадна орхичихсон. Харин сүүлийн үед, ялангуяа сонгуулийн үеэр улс төрд киног ашиглах хандлага сэргэж эхэллээ. Энэ их харамсалтай юм. Кино урлаг бүх талаараа улс төрөөс ангид байх ёстой. Манай кинонд улс төр байхгүй. Киног дэлхий нийтээр урлаг, бизнес гэдэг утгаар хөгжүүлсээр ирсэн. Мөн кино урлагийн гурав дахь хүчирхэг тал нь хүнийг хүмүүжүүлэх, нийгмийн ёс зүйг төлөвшүүлэх үүрэг юм. Энэ үүргийг аль ч улс орон хэзээ ч орхигдуулдаггүй. Ялангуяа манайд өнөө үед нийгмийн ёс зүйг төлөвшүүлэх, үү- нийг урлагаар хүмүүжүүлэх тал дээр төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байгаа.
-Кино урлаг төрөөс ангид байх ёстой гэж шүүмжилдэг хүмүүс олон шүү дээ... ?
-Төр киног дэмжээд эхлэхээр улс төржчихнө гэсэн үг биш. Харин ч дэлхийн бүх улсад киног хуулиар зохицуулдаг. Хэрвээ хууль гаргаад үүнийг зохицуулчих юм бол кино улс төртэй хутгалдахгүй, ангид байж чадна. Оновчтой, зөв хуулиа гаргаж чадвал Монголын кино хөгжих, төлөвших тал руугаа орно гэсэн үг.
-Киноны хууль гаргах талаар олон жил ярьж байгаа. Хуулийн төсөл ч гарсан байсан. Гэхдээ өдийг хүртэл шийд гарахгүй, хүлээгдсээр байгаа нь юунаас болсон юм бол?
-Бид нэлээн олон жил ярьж хөөцөлдөж байгаа. Бусад улсын хуулийг судалж байгаад Монголд тохирох хэд хэдэн хуулийн төслүүд боловсруулсан. Ний нуугүй хэлэхэд төр засгийн удирдлагын төвшинд киног хуульчлахын ач холбогдлыг ойлгохгүй байгаа юм. Хуулийн ийм зохицуулалт байхгүйгээс хүүхэд залуучуудын хүмүүжилд сөрөг, муу үр дагавар ихэсч байгааг гадаадын олон кино телевизийн олон сувгаар зай завсаргүй урсч байгаатай ч холбож үзэхэд болох юм. Манайхаас бусад орнуудын амьдралаас харахад ямар киног дэлгэцээр үзүүлэх вэ, үзүүлэхгүй байх вэ гэдэгт маш их анхаардаг. Хоёрдугаарт, нийт эфирийнхээ хэдэн хувьд гадны кино үзүүлэх вэ гэдгээ бодлогоор зохицуулж байдаг. Япон улсад долоо хоногийн нэг л өдөр, нэг суваг дээр ганцхан гадаадын кино гарч байх жишээтэй. Телевиз гэдэг нийгмийг төлөвшүүлэхэд асар их ач холбогдолтой. Тэгэхээр эфирийн бодлогоо танин мэдүүлэх, залуусын оюун санааг төлөвшүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй байх. Олон улсад сайн, чанартайд тооцогдож байгаа кинонууд кино театрт эхэлж гараад тэндээсээ прокатанд очоод, хамгийн сүүлд телевизэд шилждэг. Ийм зохицуулалт манайд байхгүй. Үүнээс болоод киног үнэгүйдүүлсэн, урлаг гэж үзэхээс илүү эфирийн зай бөглөгч мэтээр ойлгох хандлага гарч байна. Монголын киноны уран бүтээлчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг гэж бий. Одоо бид нэлээн идэвхтэй ажиллаж байгаа. Европт байдаг Дэлхийн киноны продюсерүүдийн холбоо, Азийн киноны зохиогчийн эрхийн байгууллагатай харилцаж байна.
-Та урьд нь ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байв. Өнгөрсөн жил "Тэнгэрийн ивээл" нэртэй кино хальсаар хийгээд олон улсын наадмуудад өрсөлдүүлж байсан байх аа?
-Тэр кинонд манай уран бүтээлчид ажилласан, гэхдээ продюсер нь өөр хүн байгаа. Манайх "Тэнгэрийн ивээл"-ийн өмнө "Дурлалын ангууч" зэрэг хэд хэдэн бүтээлүүд хийсэн. Манай студид Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдин, кино оператор Ж.Асалбай, Г.Маш гээд туршлагатай, ахмад уран бүтээлчид бий. Мөн залуу уран бүтээлчид ч байгаа. Бид Бүх холбоотын киноны дээд сургууль (хуучнаар ВГИК), Лос-Анжелесын киноны коллежтэй холбоо тогтоож эхэлж байна. Тэнд киноны сэтгэлтэй, авьяастай залуусаа сургах бололцоо байна.
-Олон жил энэ урлагтай салшгүй холбогдож явсных цаашид яаж хөгжүүлэх, юу хэрэгтэй талаар дотроо бодож явдаг зүйл бий байх...?
-Монголын кино урлагийг маш хурдан элбэж босгох хэрэгтэй байна. Ингэж өндийлгөхөд нийгэмлэг болон компанийнхаа хувиар би үүрэг гүйцэтгэх ёстой гэж ойлгодог. Бид Монголын агуу их түүх соёлоо кино урлагаараа дамжуулж гадагшаа сурталчлах боломжтой. Сая л гэхэд харсаар байтал хөөмий, монгол хувцсаа алдах шахлаа. Ний нуугүй хэлэхэд, урд хөршийн хийсэн 30 ангит "Чингис хаан" кинонд Чингис хаан маань хоёр хятад хүний толгойгоор дэлхийг эзэлсэн хаан болсон гэсэн утга санаа харагддаг. Одоо ч тэд Хубилай хааны тухай 50 ангит кино хийгээд бараг дуусч байна. Юань гүрнийг байгуулсны ой, Хубилай хааны 750 жилийн ой дөхөж байгаа. Ойг угтаад Хубилай бол Хятадын их таван хуандий буюу хааны нэг, манай үндэстний хүн гэж хэлэх гээд байна. Гэтэл бид зүгээр суугаад байж болохгүй. Тэгэхээр агуу их өрлөг түүхээ кино урлагаар дархалж хойч үедээ үлдээхэд төр бодлогоор дэмжих ёстой.
-Ингэхэд танай удамд жүжигчин, эсвэл найруулагч ч юм уу кино урлагтай холбоотой хүн бий юу. Кино урлагт ингэж үнэнч зүтгэхэд тань юу хамгийн их нөлөөлсөн бол...?
-Манай аав, ээж жирийн л малчин хүмүүс байсан. Би өөрийн юу чаддагаа хойч үедээ үлдээхийг хүссэн, эх оронч сэтгэхүй маань намайг хөтөлж явсан. Ер нь кино руу зүрх сэтгэлээрээ орж чадвал буцаад гарч чаддаггүй юм. Монголын том компаниуд нэг том өндөр барилга барьж үлдээдэг болж. Тэгвэл би Монголчуудынхаа оюунд нь кино урлагаараа нэг суварга босгохсон гэж боддог.
Б.Нямсүрэн